Фолдер дотрохи файлын нэр тодорхойлох техник

Зиак Exceler-үүд сайхан шинэлцгээсэн үү. Ойрд цагаан сар, энээ тэрээ гээд зав муутай байлаа. Одооноос л арай гайгүй болж байна. Гэхдээ удахгүй сарын сүүл боллоо. Улиралын сүүл биш ч гэсэн гэсэн бас хөөрхөн ажилтай болчихдог юм.  Өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх Exceler-үүддээ баярлалаа. Зиак өнөөдрийнхөө нийтлэлээр олон файлтай ажилладаг хүмүүстээ зориулж, тухайн нэг фолдер дотрохи файлын нэрcийг Excel программ дээр хэрхэн тодорхойлох тухай нийтлэл бичье.

Миний компьютерийн дэлгэц буюу Desktop дээр My files нэртэй фолдер байна. Тус фолдер дотор дараах зурагт үзүүлсэн файлууд агуулагдаж байна.

FN_1

Эдгээр файлын нэрсийг Excel программд оруулах шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэнтэй адилаар Excel программд оруулна.

FN_2

5 эсвэл 10-хан ширхэг файлын нэрсийг Excel программд оруулахад ядах юмгүй гараар оруулчихана. Харин 200, 300 файлын нэрсийг Excel программд оруулна гэвэл нэлээдгүй хүч хөдөлмөр шаардана байх шүү. Тэгвэл одоо хялбар аргаар тухайн нэг фолдер дотрохи файлын нэрсийг Excel программд хэрхэн оруулах талаар бичие.

  • Нэн тэргүүнд бид файлууд агуулж буй фолдерын замыг тодорхойлж, B1 нүдэнд дараах байдлаар бичнэ.

C:\Documents and Settings\magic\Desktop\My files\*

FN_3

Дээрх фолдер байршиж буй замын сүүлд * гэсэн тэмдэглэгээг оруулсан нь тухайн фолдер дотрохи бүх файл энэ зам дээр байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

  • Ингээд Formula цэснээс Name Manager коммандыг өгч, Name Manager цонхыг нээнэ. Тус цонхноос New… коммандыг өгч New Name цонхыг нээнэ.

FN_5

New Name цонхны:

Name: талбарт File_name,

Refers to: талбарт =Files(Sheet1!$B$1)

гэж бичээд, OK коммандыг өгчь New Name цонхыг хаана. Мөн Name Manager цонхыг хаана.

FN_4

  • Одоо A1 нүдэнд дараах томьёог бичиж, A30 нүд хүртэл чирэх замаар хуулна.

=IFERROR(INDEX(File_name,ROWS($A$1:A1)),””)

FN_6

Үүний үр дүнд My Files фолдерт агуулагдах бүх файлын нэрс, өргөтгөлийн хамт A багананд үүсэх болно. Ингээд л болоо доо. 🙂 🙂 🙂 . Та бүхэнд амжилт хүсье. Туршаад үзээрэй. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Хайгаад байсан зүйл байна.Өмнө нь скрийншот хийгээд л хэвлээд байлаашт. Баярлалаа

  2. Яг хайгаад байсан зүйл байна. Өмнө нь скрийншот хийгээ л хэвлээд байлаашт

    Баярлалаа

Холбоотой нийтлэлүүд