Бид өмнө нь VLOOKUP функц түүнийг хэрхэн ашиглах талаар нэгэн нийтлэлийг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэв та бүхэн энэ функцийн талаар олж уншаагүй байгаа бол энэ нийтлэлийг уншихаас өмнө нэг ороод харчихад илүүдэхгүй байх. VLOOKUP функц нь хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг дараагийн багануудаас тодорхойлдог функц юм. Энэ талаар товчхон жишээгээр авч үзье. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна. Үүнд:
Зиа энэ мэдээлэлээс 24001185 дансны дугаартай харилцагчийн НЭР, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛИЙГ тодорхойлоё. Үүний тулд бид дараах байдлаар шууд VLOOKUP функцийг ашиглах боломжтой. Үр дүнг доорх зурагны D19, E19 нүдэнд үзүүлэв.
За тэгвэл одоо 24001185 дансны дугаартай харилцагчийн аль аймагийнх, мөн гар утасны дугаар нь хэд болохыг тодорхойлоё. Энэ тохиолдолд бид VLOOKUP функцийг шууд дангаар нь ашиглах боломжгүй болно. Учир нь VLOOKUP функц нь сонгогдсон муж буюу C1:E16 мужийн эхний багана дотроос хайлт хийж, түүнд харгалзах мэдээллийг дараагийн буюу эхний баганын баруун гар талд байрших багануудаас гарган авдаг.
Иймээс бид дээрх мэдээллээс тухайн дансанд харгалзах харьяалагдах аймаг, гар утасны дугаарыг VLOOKUP функц ашиглах замаар гаргаж ирэхийн тулд VLOOKUP функцтэй CHOOSE функцийг хослуулан ашиглах болно. CHOOSE функцийг хэрхэн ашиглах талаар бид өмнө нь сайтдаа оруулж байсан билээ.
За одоо тус хоёр функцийг хэрхэн хослуулан ашиглах талаар авч үзье. Мэдээж VLOOKUP функцийн ажиллах зарчим өмнөхтэй адил. Гол нь CHOOSE функцийг VLOOKUP функцэд оруулж, зохиомол хүснэгтийг муж үүсгэнэ. Жишээлбэл дараах зурганд 24001185 тоот дансанд харгалзах Утасны дугаарыг гаргаж ирэх функцийг бичсэн болно.
Дээрх томьёоноос харахад CHOOSE функц дараах хэлбэртэйгээр VLOOKUP функцэд орсон байна.
CHOOSE({1,2,3},C2:C16,B2:B16,A2:A16)
CHOOSE функцийн энэ хэлбэр нь зохиомол муж үүсгэж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл Зохимол муж нь 3 баганатай байна. Эхний багана нь 1=C2:C16 муж, хоёр дахь багана нь 2=B2:B16 муж, гурав дахь багана нь 3=A2:A16 муж байна. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэн хүснэтгийг CHOOSE функц ашиглан үүсгэсэн гэсэн үг.
Ингээд VLOOKUP функцийн table_array-н шаардлага хангасан зохимол хүсэгт үүсэж байгаа учир VLOOKUP функцийг ашиглан хайлт хийж буй баганын утганд харгалзах зүүн гар талын утгуудыг төвөггүй тодорхойлох боломжтой болж байна.
Та бүхэн энэхүү томьёотой төстэй нийтлэлийг INDEX, MATCH Функцийн хослол орж үзэж болно. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх