Тэгш үү? сондгой юу?

Бид өмнө нь өгөгдсөн тоог анхны тоо мөн үү биш үү гэдгийг хэрхэн шалгах тухай нийтлэлийг оруулж байсан билээ. Харин өнөөдрийн нийтлэлээр өгөгдсөн тоо тэгш тоо юу эсвэл сондгой тоо юу гэдгийг хэрхэн шалгах талаар авч үзэх болно. Мэдээж өгөгдсөн тоог тэгш, сондгой эсэхийг шууд нүдээр хараад хэлж болно. Харин MS Excel программаар өгөгдсөн тооны тэгш, сондгойг хэрхэн шалгадаг бэ гэсэн асуудал тодорхой бус байна. Үүнийг шалагадаг функц ч MS Excel программд байдаггүй юм байна. Ингээд одоо тооны тэгш сондгой MS Excel программ дээр хэрхэн шалгадаг талаар авч үзье.

Бидэнд дараах 1-1,000 хооронд утга авдаг 1,000 ширхэг санамсаргүй тоонууд өгөгдсөн байна.

Эдгээр тоонуудаас хэд нь сондгой тоо, хэд нь тэгш тоо болохыг тодорхойлох шаардлагатай болсон. Үүнийг хэрхэн яаж хийх бэ?

Бидний хамгийн эхэнд хийх алхам бол тухайн нэг тоог тэгш тоо юу сондгой тоо юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бид ямар ч тэгш тоо 2-т хуваагддаг, харин ямар ч сондгой тоо 2-т хуваагддагүй гэсэн зарчмыг баримтлана. Үүний шалгахын тулд бид MS Excel программын =MOD() функцийг ашиглана. =MOD() функцийг хэрхэн яаж ашигладаг талаар та бүхэн ЭНЭ линкээр орж үзээрэй.

Хэрэв өгөгдсөн тоо тэгш бол =MOD() функцийн хариу үлдэгдэлгүй буюу 0.0 гарна. Хэрэв өгөгдсөн тоо сондгой бол хариу нь үлдэгдэлтэй буюу 1 гарна.

Жишээлбэл хамгийн эхний тоо буюу A1 нүдний утга тэгш сондгой аль нь болохыг B1 нүдэнд шалгая.

Үүний хариу 0.0 гарна. Учир нь 368 гэдэг тоо маань өөрөө тэгш тоо учир. Ингээд B1 нүдэн дэхь томьёог доош чирч хуулах замаар бусад тоонуудын тэгш сондгойг 1 эсвэл 0 гэсэн тоогоор ялгана. MOD функцийн хариу 0 гэж гарсан нөхцөлд тухайн өгөгдсөн тоо тэгш, харин 1 гэж гарсан нөхцөлд өгөгдсөн тоо сондгой гэж ялгагдана.

Одоо B1:B1000 мужид зөвхөн 1 эсвэл 0 гэсэн утгууд агуулагдаж байгаа тул шууд =SUM() функцээр нийлбэрийг олж, хичнээн сондгой тоо байгааг шууд тодорхойлж болно. Харин тэгш тоо нь 1000-SUM(B1:B1000) байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд