Амралтын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдээр та бүхэндээ MS Excel программ дээр хэрхэн тоо боддог талаар танилцуулья гэж бодлоо. Тоо бодлого гэхээр та бүгд нөгөө математикын айхтар айхтар хэлбэр дүрс нь мэдэгдэхгүй томьёо функцүүд гэж ойлгож болохгүй шүү. Зүгээр л амьдрал дээр өдөр тутам тулгардаг тооны талын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай л энд өгүүлэх болно. Өчигдөр та бүхэнд нэгэн компанийн автомашины түрээсийн тооцоог MS Excel программын функцүүдийг ашиглан хэрхэн хийх тухай нийтлэл бичсэн. Харин өнөөдөр бид энгийн нэгэн оптимизацийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай авч үзэх болно. Энэхүү нийтлэлтэй төстэй нэгэн нийтлэлийг бид өмнө нь бичиж байсан билээ. Тэр талаар уншмаар байвал ЭНД дарж үзээрэй.
Зиа өнөөдрийн бодлогын тавил бол маш энгийн. Бидэнд 5 ширхэг санамсаргүй тоо өгөгдсөн байна. Өгөгдсөн 5 тоог өөрчлөх боломжтой. Бидний гол зорилго бол эдгээр 5 тооны дундажыг 7.0 гэж гаргах явдал юм. Үүнийг томьёолон бичвэл:
[latex size=0 color=000000 background=ffffff]\displaystyle Y_{\left\{ave\right\}}=\frac{x_1+x_2+x_3+x_4+x_5}{5}=7[/latex]
Үүнийг гараар аргаар тодорхойлж болох боловч тийм хялбар биш байна гэдэгт итгэлтэй байна. Иймээс энэхүү дундаж тоог тодорхойлохын тулд бид MS Excel программын Goal Seek гэх оптимицазийн асуудлыг шийдвэрлэдэг нэгэн хэрэгсэлийг ашиглах болно.
Бидэнд дараах санамсаргүй тоо өгөгдсөн байна. Үүнд:
Дээрх өгөгдсөн мэдээлэлд үндэслэн А7 нүдэнд дундаж утгыг тодорхойлоё. Өөрөөр хэлбэл А7 нүдэнд =AVERAGE(A1:A5) гэсэн томьёог бичнэ. Үүний үр дүнд өгөгдсөн тооны дундаж утга 6.0 гэж гарч байна.
Одоо бид MS Excel программын Data цэснээс Goal Seek хэрэгсэлийг дуудаж гаргана. Доорх зурагт үзүүлэв.
Үүний үр дүнд дараах зурагт үзүүлсэн Gol Seek цонх нээгдэнэ.
Goal Seek цонхны Set cell: нүдэнд томьёо бүхий нүдийг оруулна. Манай жишээний хувьд A7 нүд буюу дундаж утгыг тодорхойлж байгаа нүд юм. Харин To value: нүдэнд бидний зорилтод утга буюу 7.0 гэсэн утгаа оруулж өгнө. Эцэст нь By changing cell: нүдэнд өөрчлөгдөх утгыг оруулна. Манай жишээний хувьд өгөгдсөн 5 санамсаргүй тооны аль нь ч байж болно. Иймээс бид А5 нүдний утгыг By changing cell: нүдэнд оруулсан болно. Ингээд OK коммандыг өгөхөд бидний хүсэн хүлээсэн 7.0 гэсэн дундаж тоо А7 нүдэнд гарах болно. Харин бидний өөрчлөх боломжтой гэсэн А5 нүдний утга 14 болсон байна.
Энэхүү MS Excel программын Goal Seek хэрэгсэлийг гол төлөв жижиг хэмжээний оптимизацийн асуудлыг шийдвэрлэхэд өргөн ашигладаг. Та бүгд өөрт тулгарсан аливаа асуудлыг энэхүү хэрэгсэлээр хялбархаан шийдэх боломжтой шүү. За тэгээд энэхүү нийтлэлийн ерөнхий агуулагыг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх