За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Амралтын өдрүүд эхэлж байна. Иймээс нэг сайхан тоо бодоё гэж бодлоо. Ер нь Excel программын нэг гол үүрэг бол тооцоолон бодох процессийг хялбаршуулах явдал юм. Иймд энэхүү гайхамшигтай чадварыг нь ашиглах зорилгоор нэгэн хялбархаан Excel бодлогын тавилыг зохиоё. Нэгэн тээвэрийн компани нийт 242 машинтайгаар үйл ажиллагаагаа эрэхлэн явуулдаг. Тэдгээр машинуудынхаа 24-ийг нь бусдад түрээслэн ашиглуулдаг бөгөөд тухайн нэг сарын түрээсийн үнэ нь түрээслэгчийн тухайн сард явсан рейсийн тооноос хамаарч 2 өөр байдаг. Тодруулбал түрээслэгч сард 15 ба түүнээс дээш тээвэрийн рейс хийсэн нөхцөлд рейс тутамд машины түрээс үнэ 450,000.0 төгрөг болно. Харин сард 15-аас доош рейс хийсэн нөхцөлд рейс тутамд түрээсийн үнэ 350,000.0 төгрөг болно.
Бид дээрх нөхцөлд үндэслэн доорх мэдээллийг ашиглаад тухайн компанийн түрээсийн нийт орлогыг тодорхойлоё. Энд нэмэлт тайлбарыг хийе гэж бодлоо. Энэхүү бодлогод ашиглагдсан мэдээлэлүүд /машины тоо, машины дугаар, рейсийн тоо, түрээсийн хэмжээ/ нь зохиомол мэдээлэл гэдгийг анхаараарай. Гэхдээ бодлогын үндсэн санаа нь бодит болно.
Бидэнд өгөгдсөн мэдээлэл:
Дээр мэдээллийг хураангуйлах үүднээс 26-239 дахь мөрийг Hide төлөвт оруулсан болно. Бид дээрх бодлогын хариуг механикаар буюу шууд гар аргаар нэг бүрчлэн түүж тодорхойлж болно. Гэхдээ энэ арга нь маш их хугацаа шаардана. Тэгэхээр бид өмнө нь үзэж байсан хичээлүүдээ ашиглаад хялбарахнаар ганц томьёо бичээд компанийн түрээсийн орлогын хэмжээг тодорхойлж болно. Хэрхэн яаж гэдэг талаар одоо авч үзье.
Бид энэхүү томьёололд ердөө COUNTIF, IF гэсэн хоёрхон л функцийг ашиглахад хангалттай. Томьёоны үндсэн санаа нь COUNTIF функцийг ашиглах замаар нийт машин дундааас түрээсэлдэг машиныг тодорхойлоно. Түрээсэлдэг машин нэгэнт тодорхой болсон тул рейсийн тоонд үндэслэн IF функцийг ашиглах замаар түрээсийн төлбөрийг тодорхойлно. Ингээд л бидний хүсэн хүлээсэн үр дүн бий болно доо. Зиа ингээд гол ажилдаа ороё.
Өгөгдсөн мэдээллийн D2 нүдэнд анхны томьёо буюу доорх томьёог бичнэ.
=COUNTIF($G$2:$G$25,”=”&B2)
Энэхүү томьёогоор компанийн нийт машин дундаас түрээслүүлэгч машиныг тодорхойлно. Өөрөөр хэлбэл B2 нүдний утгыг G2:G25 муж дотроос хайж олох томьёо юм. Хэрэв түрээслүүлэгч машин мөн бол үр дүн 1 гэж гарна. Эсрэг тохиолдод 0 гэсэн хариу гарна. Энэ талаар доорх зурагт үзүүлэв.
Дараагийн алхамд өмнө нь бичсэн томьёог өргөтгөж дараах томьёог бичнэ. Үүнд:
=IF(COUNTIF($G$2:$G$25,”=”&B2)=1,IF(C2<15,350000*C2,450000*C2),0)
Энэхүү томьёо нь хэрэв COUNTIF функцийн үр дүн 1 гэж гарсан бол дараагийн нөхцөлийг шалгах томьёо юм. Өөрөөр хэлбэл C2 нүдний утга 15-аас бага бол 350,000*C2 нүдний утга, эсрэг тохиолдолд 450,000*C2 нүдний утга байна. Зурагт дэлгэрүүлэн үзүүлэв.
Зиа ингээд л D2 нүдэнд бичсэн томьёог доош нь D242 нүд хүртэл хуулж тавихад бидний хүссэн түрээсийн хэмжээ гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл бодлогын хариу 14,000,000 төгрөг болж байна. Дээрх шийдлээс илүү хялбар арга байвал та бүхэн сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө шийдлийг үлдээгээрэй.
БОДЛОГЫН ӨГӨГДЛИЙГ ХАВСАРГАВ. ЭНД ДАРЖ АВААРАЙ
Сэтгэгдэл үлдээх