Тоон мэдээлэлд Green Triangle буюу алдааны тэмдэглэл үүсгэх нь

Оройн мэнд залуучууд. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ өгөгдсөн тоон төрлийн мэдээлэлд Green Triangle буюу алдааны ногоон тэмдэглэгээ хэрхэн оруулах талаар бичих болно. Өнөөдөр манай нэгэн найз маань надруу залгаад өгөгдсөн тоон мэдээлэлд алдааны тэмдэглэгээ буюу Green Triangle яаж оруулах талаар асуусан юм. Бодоод байхад Green Triangle-тай л мэдээлэл харж байснаас биш би өөрөө тэр Green Triangle үүсгэж байсан удаагүй юм байна. Хэсэг хугацаанд бодож байгаад асуудлыг хялбархаан шийдэж өгсөөн. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ танилцуулах болно.

Юуны өмнө Green Triangle буюу алдааны мэдээлэл гэж юу болох талаар товчхон танилцуулая. Та бүхэн Green Triangle-ийг өмнө нь харж байсан гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Энэ бол дараах зурагт үзүүлсэн алдааны тэмдэглэгээ юм.

Green Triangle нь Excel программын тухайн нэг нүдний зүүн дээд буланд байрших ногоон өнгөтэй, гурвалжин дүрс бүхий тэмдэглэгээ юм. Энэ тэмдэг нь тухайн нүдэнд ямар нэгэн алдаатай томъёолол бичигдсэн эсвэл тоон утга текстэн төлвөөр илэрхийлэгдсэн зэрэгт үүсдэг.


Үүссэн асуудал:

Бидэнд A1:A19 мужид тоон мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээллийг D1:D19 мужид үзүүлсэнтэй адил Green Triangle алдааны тэмдэглэгээтэй болгох шаардлага гарсан.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо та бүхэндээ танилцуулая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээллийн хажууд буюу B1 нүдэнд дараах томъёоллыг бичээд, B2:B19 мужид тус томъёог Copy/Paste хийх буюу хуулна.

=””&A1

Одоо томъёоны үр дүн буюу B1:B19 мужийн мэдээллийг C1:C19 мужид PasteSpecial-ийн Value төлвөөр хуулна.

Үр дүн:


Ингээд л асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Энэхүү техник нээх ач холбогдолтой биш ч гэсэн Сонирхолтой санагдаад биччихлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болж мэднэ. Гэхдээ энэнээс өөр арга байдаг бол та Сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд