Зиак амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр гадуур нилээд явлаа. Ажил хөдөлмөрийн гараа эхэлж байх үед тусалж, дэмжиж байсан ах эгч нартайгаа уулзлаа. Хамт хоолонд орж, ганц нэгэн пиво ууж, боулинг тоглонгоо хуучны сайхан дурсамжуудаа сэргээж, өдрийг сайхан л өнгөрөөлөө. Яг л 2007, 2008 онд очсон юм шиг л бүрэн бүрэлдэхүүнээрээ байлаа. Миний амралтын энэ өдөр иймэрхүү маягтай өнгөрлөө. Одоо өмнө нь дутуу орхисон нэгэн нийтлэлээ гүйцээчихээд энэхүү өдрийг өндөрлөе дөө. Бид өмнө та бүгдэд Excel программ дээр тоо ашиглаж хэрхэн зураг зурах талаар нэгэн нийтлэлийг бичиж байсныг санаж байгаа байхаа. Тус нийтлэл нь үндсэн 3 хэсэгтэй байсан бөгөөд бид “Тоогоор наадах урлаг [1-3]”, “Тоогоор наадах урлаг [2-3]” гэсэн нийтлэлийг бичсэн. Тэгвэл өнөөдөр “Тоогоор наадах урлаг [3-3]” гээд тус нийтлэлийн сүүлийн хэсгийг бичихээр шийдлээ.
Бид өмнөх нийтлэлүүдээр тоог хэрхэн зурагт хөрвүүлж байгаа, мөн тусгай программ ашиглаж Excel программ дээр зураг хэрхэн гаргаж байгаа талаар авч үзсэн. Одоо тэгвэл Excel программ дээр үүссэн зургийг хэрхэн тоон хэлбэр шилжүүлэх талаар бичие. Бидэнд дараах зураг өгөгджээ. Энэхүү зураг нь EXCEL программын Sheet1 гэсэн нэртэй хуудсанд үүссэн гэдийг анхаарах хэрэгтэй.
Бид энэхүү зургийг хэрхэн үүсгэсэн талаар өмнөх нийтлэлээр авч үзсэн тул одоо энд дахин дурдах шаардлагагүй гэж үзэж байна.
За одоо энэхүү зурагны өнгөний үндсэн кодыг гаргаж авахын тулд бид юуны өмнө Sheet2 нэртэй хуудас үүсгэнэ. Тус хуудсанд Macro Button үүсгэх ба үүссэн Macro Button-нд дараах VBA кодыг бичиж өгнө. Үүнд:
Sub Sheet2_Button1_Click() For i = 1 To 125 For j = 1 To 125 Sheets("Sheet2").Cells(i, j) = Sheets("Sheet1").Cells(i, j).Interior.Color Next j Next i End Sub
Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
За одоо ингээд үүсгэсэн Macro Button-нийг дарахад Sheet1 дэхь зурагны өнгөний үндсэн код Sheet2 дээр үүсэх болно. Үүссэн кодыг дараах зургаар үзүүлэв.
Ийм л амархан байлаа. та бүхэн туршаад үзээрэй. Ингээд “Тоогоор наадах урлаг” гэсэн энэхүү нийтлэлийг дуусгая да. Та бүхэн одоо тоогоор ямар нэгэн зургийг илэрхийлж чадах хэмжээнд очсон байх гэдэгт бид итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх