Томьёон шийдэл (Daashka Batbayar)

Зиак залуучууд өдрийн мэнд хүргье. Ажил төрлүүд сайн биздээ. Цагаан сар болох гээд ажил ихтэй л байна уу. Миний бие энэ 7 хоногийн сүүлээр нутгийн зүг жолоо залах төлөвлөгөөтэй байгаа. Явахаасаа өмнө нэг нийтлэл бичнэ, ямар чиглэлээр бичих үү гэж бодож байсан чинь азаар ч гэхүү? эсвэл нөгөө найз маань азтай ч гэх үү? 🙂 🙂 🙂  гэнэт нэг асуудлыг хэрхэн шийдэх талаар FB найз маань асуусан юм. Иймээс тэрхүү асуулттай холбоотойгоор үүссэн асуудлыг хэрхэн шийдэх тухай нийтлэлийг бичихээр боллоо. Ерөнхийдөө асуулт маань тодорхой боловч энэ нийтлэлээ яг юу гэж нэрлэх талаар сайн мэддэггүй. Ингээд л амарханаар нь ТОМЬЁОН ШИЙДЭЛ гээд нэрлэчихлээ.  Яагаад гэвэл бид Excel программын стандарт томьёо функцүүдийг ашиглах замаар энэ асуудлыг шийдвэрлэнэ. Зиак ингээд асуудал шийдэх ажилаа эхэлцгээе.

Үүссэн асуудал:

Та бүхэн үүссэн асуудлыг дараах зурагнаас хараад бараг ойлгох байх. Өөрөөр хэлбэл B2:C11 мужид өгөгдсөн мэдээллийг F2:H4 мужид өгөгдсөн мэдээлэлтэй адил хэлбэрт оруулах явдал юм.

20160204

Энэ асуудлыг Excel программ дээр томьёо ашиглаж хэрхэн шийдвэрлэх талаар одоо та бүхэндээ тайлбарлая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Дээрх асуудлыг шийдэхийн тулд бид нэн тэргүүнд Ажилтан талбарын нэрсийг давхардаагүй байдлаар F багананд тодорхойлно. Үүнийг бид Data цэсний Remove Duplicate  хэрэгсэлээр шийдвэрлэнэ.

20160204_2

Үүний дараагаар G2 нүдэнд дараах томьёог бичиж, үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргана.

=IFERROR(INDEX($C$2:$C$11,LARGE(IF($B$2:$B$11=$F2,ROW($C$2:$C$11)-1,””),COLUMN(A$1)),1),””)

20160204_3

Үүний үр дүнд G2 нүдэнд 15 салбар гэсэн үр дүн гарна. Ингээд G2 нүдний томьёог Copy хийж, 2-р мөрийн дагуу хангалттай хэмжэээнд хуулна. Өөрөөр хэлбэл Нараа-д харгалзах салбарын дугаар хэдий чинээ их байна, төдий чинээ 2-р мөрийн мөрийн дагуу G2-оос эхэлж томьёоллыг хуулна.

Миний хувьд G2:Q2 мужид томьёоллыг хуулсан болно. За тэгээд G3:Q4 мужид мөн G2 нүдний томьёог хуулна. Ингээд бидний томьёоллын үр дүн дараах үзүүлсэнтэй адил гарна.

20160204_4

Зиак ингээд үүссэн асуудал маань шийдэгдлээ.


Томьёо хэрхэн ажиллаж байна бэ?

Үүссэн асуудлыг шийдсэн бидний томьёо хэрхэн ажиллаж байгааг та бүхэн сонирхож байгаа байх. Тиймээс томьёоллыг товчхон тайлбарлая.

Нэн тэргүүнд бид Нараа гэсэн мэдээлэлд харгалзах салбарууд сонгогдсон мужын хэд дэх мөрөнд байгааг тодорхойлох ёстой. Үүнийг бид дараах томьёогоор шийдсэн.

=IF($B$2:$B$11=$F2,ROW($C$2:$C$11)-1,””)

Үүний дараагаар тухайн байршилуудыг LARGE функц болон COLUMN функцийн тусламжтайгаар эрэмбэлнэ.

=LARGE(IF($B$2:$B$11=$F2,ROW($C$2:$C$11)-1,””),COLUMN(A$1))

Ингээд нэгэн Нараа утган харгалзах салбаруудын байршил тодорхой болсон, мөн байршлын тоогоор эрэмблэгдсэн тул INDEX функцийг ашиглаж, тухайн байршил дахь утгуудыг дараах томьёогоор гаргаж ирсэн.

=INDEX($C$2:$C$11,LARGE(IF($B$2:$B$11=$F2,ROW($C$2:$C$11)-1,””),COLUMN(A$1)),1)

Ингээд л бидний хүссэн үр дүнгүүд маань гараад ирж байгаа юм даа. Мэдээж үр дүнгээ CTRL+SHIFT+ENTER товчны тусламжтайгааг гаргана гэдгийг анхаараарай.

Хэрэв томьёоллын үр дүн ямар нэгэн алдаа заагаад байвал IFERROR функцээр засварладаг талаар бид бүгдээрээ мэднэ байх. Тэгвэл бидний дээрх томьёоллын хувьд #NUM! гэсэн алдааг зааж байсан тул IFERROR функцээр засварлаж, дараах байдлаар өргөтгөсөн.

=IFERROR(INDEX($C$2:$C$11,LARGE(IF($B$2:$B$11=$F2,ROW($C$2:$C$11)-1,””),COLUMN(A$1)),1),””)

Зиак томьёоны ажиллах зарчим ердөө л энэ. Одоо та бүхний хувьд энэ томьёоллыг ойлгох л хүчин чармайлт үлдээ. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. ctrlCTRL+SHIFT+ENTER daraad garahgui sain tailbarlaj uguuch

Холбоотой нийтлэлүүд