Зиак урт удаан хугацаанд уулзсангүй. Та бүхэн сайхан шинэлэв үү. Өнгөрсөн хоёр сар нэлээд барцадтай сар байлаа. Крантинд орлоо, сайт байршиж байсан серверээсээ хөөгдлөө гээд нэлээдгүй таагүй өдрүүд өнгөрлөө 🙂 🙂 🙂 . Гэхдээ эдгээр явдалд нээх эмзэглээгүйээ. Болдог юм болоод өнгөрч, үүссэн асуудлууд шийдэгдсэн. Гол нь та бүхнээсээ жоохон санаа зовж байлаа. Яачив, ийчив. Яагаад сайтаа хаагаад таг болов нтр гээд олон юм бодсон байх. Яагаад серверээсээ хөөгдсөн талаар жоохон тодруулая.
Манай сайт төрийн өмчит компани болон “Үндэсний дата төв”-д байршиж байсан юм л даа. Аль 2014 оноос хойш байршиж эхэлсэн шиг санаж байна. Яахав, улсынх болохоор найдвартай байж магадгүй гэж бодоод л байршуулсан юм. Гэтэл цагаан сар болохын өмнөхөн байхаа, нэг өглөө босоод сайт руугаа ортол This Account has been suspended гэсэн алдааг заагаад, сайт руу ордоггүй дээ.
Гайхаад Үндэсний дата төв-рүү холбогдсон чинь манай байгууллага хувийн байгууллагад үйлчилгээ үзүүлэхээ больж байгаа. Тиймээс танай сайтыг хаасан гэсэн тайлбарыг өгч байна. Бүр гайхаад тэгээд ядаж 7 хоногийн өмнө мэдэгдэж болдоггүй юм уу? манай төлсөн хостны төлбөр нтр яах болж байна гээд гайхаад асуутал нөгөө оператор маань танай мэйл-ээр мэдэгдсэн гээд утсаа тасалчихдаг юм байна. Бидэнд тийм мэйл ирээгүй гэдгийг миний бие мэдэж байсан ч дахин нягталж шалгасан. Угаасаа тэднийхээс мэйл ирээгүй болохоор юу гэж байх билээ.
За тэгээд хэрүүл уруул хийгээд яахав. Төрийн мэдээлэл хувийн мэдээлэл хоёр тусдаа байх нь зарчмын хувьд зөвч, Үндэсний дата төв-с авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь арай л бүдүүлэг байлаа. Ингээд сайтаа Ай түүлс ХХК-ийн сервер дээр байршууллаа. Одоо сайт маань хэвийн ажиллагаатай болсон. Удахгүй та бүхэндээ шинэ шинэ мэдээллүүд оруулж эхлэх болно. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх