Өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарч байна уу. Ойрын өдрүүдэд айлын нүүдэл суудалд туслаад, нэлээдгүй биеийн тамираар хичээллээ. Том жижиг тавилга, эд хогшилуудыг 6 давхар хүртэл өргөж, дамжилж гүйсний улмаас хамаг бие маань хөндүүрлэж, компьютерийнхаа keyboard-ийн товчийг арай гэж даран нийтлэл бичиж байна 🙂 🙂 🙂 . За ингээд ээлжит нэгэн нийтлэлээ та бүхэнд танилцуулъя. Бид өмнөх нийтлэлээр хэвтээ тэнхлэгт хэрхэн тодруулагч хийх талаар тайлбарласан. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд тодруулагч-2 буюу босоо тэнхлэгт тодруулагч хэрхэн хийх талаар нийтлэл бэлтгэлээ. Жишээнд өмнөх нийтлэлийн мэдээллийг ашигласан болно.
Бидэнд дараах мэдэээлэл өгөгдсөн.
Бид энэхүү мэдээллээс дурын нэг нүдийг мэдээллийг сонгоход автоматаар тухайн сонгосон нүдэнд харгалзах мөр өнгөөр будагдан харагддаг техник юм. Өмнөх Тодруулагч гэсэн нийтлэлтэй зарчмын хувьд яг адилхан. Гол ялгаа нь босоо тэнхлэгт тодруулагчийг хийх явдал юм.
Энэ техникийг Excel программ дээр хэрхэн хийдэг талаар одоо тайлбарлая.
Юуны өмнө бид мэдээлэл агуулж буй Sheet-ний нэр дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар View Code коммандыг өгнө.
Үүний үр дүнд Visual Basic Editor программ нээгдэх ба VBA код бичих талбарт дараах VBA кодыг бичиж оруулна.
[php]Private Sub Worksheet_SelectionChange(ByVal Target As Range)
With Cells.Interior
.Pattern = xlNone
.TintAndShade = 0
.PatternTintAndShade = 0
End With
With Columns(Selection.Column).Interior
.Pattern = xlSolid
.PatternColorIndex = xlAutomatic
.Color = 65535
.TintAndShade = 0
.PatternTintAndShade = 0
End With
End Sub[/php]
За ингээд Visual Basic Editor программаа хаагаад дурын нэг нүд дээр курсорыг байршуулахад тухайн нүдэнд харгалзах багана шар өнгөөр будагдаж харагдах болно. Энэ техникийг Excel загварчлалд өргөн ашигладаг. Та бүхэн туршаад үзээрэй. Бид Тодруулагч, Тодруулагч-2 гэсэн нийтлэлүүдээрээ хэвтээ, босоо тэнхлэгт хэрхэн тодруулагч хийх талаар тайлбарлалаа. Иймээс та бүхэн энэхүү хоёр тодруулагчийг зэрэг хэрхэн ашиглаж, дараах загварт оруулах тал дээр өөрийнхөө ур ухааныг уралдуулаарай. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
заасны дагуу хийхэд хадгалах гэхээр болохгүй байна.
эксэлээс гараад орсны дараа тодруулагч нь ажиллахгүй байна. энийг яаж янзлах вэ?
Excel–ee khadgalakhdaa MAcro enable khiikh khadgalakh kheregtei ingesneer tanii bichsen macro khadgalagdana.
Todruulagch ashiglahad 2 sul tal bna.
1. Todruulagch ashiglaj bhad zasvar hiisnii daraa undo ajillahgui bna
2. Mun omno budsan bagananii ongo todruulach hurehed ongiig arilgaj bna.
Ene 2 asuudliig yaj shiideh ve?
bla bla