Тодруулагч буюу Highlighter

За за гэнэт 6 сарын 1-ийг хүлээмээргүй санагдчихлаа. Ганц ч атгуай нийтлэл бичиж, хэн нэгэнд нь хэрэг болъё гэж бодлоо. Өнөөдрийн нийтлэлээр Excel программ дээр тодруулагч буюу Highlighter-ийг хэрхэн хийх талаар авч үзэх болно. Хэдийгээр энэхүү тодруулагч техник нь та бидний өдөр тутмын Excel программын хэрэглэээнд өргөн ашиглагдахгүй ч Excel загварчлал хийдэг хүмүүст нилээд хэрэгтэй техник шүү. Энэхүү техникд багахан хэмжээний VBA код ашиглагдана. Нийтлэлийн ерөнхий агуулга нь таны курсор байршиж буй нүд эсвэл муж автоматаар өнгөөр будагдан харагдах болно. За ингээд нийтлэлээ бичиж эхлье. Нийтлэлийн ерөнхий агуулгыг дараах хөдөлгөөнт зургаар үзүүлэв.

Highlighter

  1. Мэдээж нэгэн Excel файлыг нээх шаардлагатай.
  2. Нээгдсэн workbook-ийн Developer цэснээс Visual Basic коммандыг өгч, Visual Basic Editor-ийг нээнэ. Зурагт үзүүлэв.HR_1
  3. Үүсэх VBE цонхны нээгдсэн Workbook-д хамаарах код бичих талбаруудаас ThisWorkbook нэр дээр Double Click дарах замаар код бичих талбарыг нээнэ.
  4. Нээгдсэн цонхонд дараах VBA кодыг бичнэ.

Private Sub Workbook_SheetSelectionChange(ByVal Sh As Object, ByVal Target As Excel.Range)
Static OldCell As Range
If Not OldCell Is Nothing Then
OldCell.Interior.ColorIndex = xlColorIndexNone
End If
Target.Interior.ColorIndex = 6
Set OldCell = Target
End Sub

Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

HR_2

За ингээд Тодруулагч техник маань бэлэн боллоо доо. Та бүхэн Workbook-ээ нээгээд дурын нэг нүд эсвэл муж сонгоод үр дүнг мэдрэх болно. Та бүхэнд амжилт хүсье.

HR_3

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд