Үдшийн мэнд залуусаа. Та бүхэн сайхан амрах гэж байна уу. Зиак өнөөдөр та бүхэндээ өчигдөрийн бичсэн нийтлэлийнхээ асуудлыг бага зэрэг хүндрүүлж, асуудлыг хэрхэн шийдсэн тухай нийтлэл бичие. Бид өмнөх нийтлэлдээ өгөгдсөн мэдээллийн сүүлийн баганын үсгийг хэрхэн тодорхойлсон талаар бичсэн. Та бүхэн тухайн нийтлэлээс нэг зүйлийг анзаарсан байх. Тухайн өгөгдсөн мэдээлэл маань үргэлжилсэн хэлбэртэй байсан. Хэрэв өгөгдсөн мэдээлэл маань дундаа хоосон зайтай байсан бол бидний бичсэн томъёолол ажиллах уу? гэсэн асуултыг та бүхнээс асууя. Та бүхэн дор бүрнээ бодоод, хариултыг өөртөө хэлээд үзээрэй. Би шууд шалгаад үзчихье.
Үүссэн асуудал:
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн.
A3 нүдэнд тухайн мөрөнд харгалзах утгуудын хамгийн сүүлийн утга байршиж буй баганын үсгийг олох шаардлагатай болсон. Бид тус асуудлыг дараах томъёогоор шийдэж чадсан.
=SUBSTITUTE(ADDRESS(3,COUNTA(C3:O3)+2,4),”3″,””)
Гэтэл өгөгдсөн мэдээлэл буюу манай жишээний хувьд C3:I3 мужид байршиж буй мэдээллийн дунд хоосон зай оршин байвал бидний бичсэн томъёо зөв ажиллах уу гэсэн асуудал юм. Үүнийг шалгахад маш амархан. Та мэдээллийн дунд хоосон багана шинээр оруулаад A3 нүдний үр дүнг сонирхоё.
Үр дүн буруу байна. Тэгэхээр сонгогдсон мэдээллийн дунд хоосон зай орсон нөхцөлд бидний бичсэн томъёолол буруу ажиллаж байна. Тэгвэл одоо энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо бичие.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Бидний гол төвлөрөх асуудал бол ADDRESS функцийн аргумент болгож оруулсан COUNTA(C3:AA3)+2 гэсэн томъёолол. Өөрөөр хэлбэл энэ томъёо нь дундаа хоосон мэдээлэлтэй өгөгдлийн сүүлийн баганын тоог зөв тодорхойлж чадахгүй байна. Дээрх жишээний хувьд тус функц 8 гэсэн үр дүнг гаргаж байна.
Гэтэл бодит байдал дээр хамгийн сүүлийн утга 11-р багана дээр байршиж байна. Тэгвэл энэ томъёог яаж 11 гаргадаг болгох бэ? Юуны өмнө C3:AA3 мужид мэдээлэл агуулсан нүдний баганын тоог олоё. Үүний тулд бид дараах IF функц бүхий томъёог ашиглана.
=IF(C3:AA3<>””,COLUMN(C3:AA3),””)
Дээрх томъёоны үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана гэдгийг анхаараарай. Мэдээл тус нүднд сонгогдсон мужид мэдээлэл агуулсан нүдний баганын тоог харуулж байгаа бөгөөд эхний үр дүнг 3 гэж харуулсан байна. Хэрэв та бусад үр дүнг харахыг хүсвэл тухайн томъёо руу ороод, компьютерийн гарнаас F9 товчийг дарна. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Тодруулбал C3:AA3 мужийн 3, 4, 5, 8, 9, 10, 11 гэсэн багананд байршиж буй нүднүүдэд мэдээлэл агуулагдаж байна. Бусад нүднүүд хоосон байна гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн утга 11-р багананд байгаа бид мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл гарсан үр дүнгийн хамгийн их утга нь бидний хүссэн үр дүн юм. Иймээс бид MAX функц ашиглаж, тухайн мэдээллээс хамгийн их утгыг авая.
=MAX(IF(C3:AA3<>””,COLUMN(C3:AA3),””))
A3 нүдэнд бидний хүссэн үр дүн буюу 11 гэсэн утга гарсан байна. Энэ томъёоны үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана. Зиак одоо нийтлэлд бичигдсэн томъёоны ADDRESS функцийн column_num аргументад MAX(IF(C3:AA3<>””,COLUMN(C3:AA3),””)) томъёог оруулж, Ctrl+Shift+Enter коммандаар үр дүнг гаргаж авна. Өөрөөр хэлбэл бидний томъёо дараах хэлбэрт шилжинэ.
=SUBSTITUTE(ADDRESS(3,MAX(IF(C3:AA3<>””,COLUMN(C3:AA3),””)),4),”3″,””)
Ингээд A3 нүдэнд сонгогдсон мужийн мэдээллийн хамгийн сүүлийн утганд харгалзах баганын үсгийг тодорхойлж чадлаа. Энэ томъёо нь ямар ч нөхцөлд ажиллах бөгөөд тухайн асуудлыг шийдэх хамгийн сайн хувилбар юм. Дээрх томъёоны үр дүн мэдээж Ctrl+Shift+Enter коммандаар гарна. Та туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх