Зиак залуучууд, Exeler-үүд өглөөний мэнд хүргье. Ойрд ажил ихтэй зав муутай байлаа. Сайтаараа ч ороогүй удаж. Өнөөдөр ажлын завсараар нэг нийтлэл бичихээр шийдлээ. Та бүхэн ч гэсэн хүлээж байсан байх. Өнөөдрийн нийтлэл маань Excel загварчлал, Dashboard-тай холбоотой нэгэн техник юм. Энэ бол Спин товч ба Conditional Formatting хэрэгсэлийн хослол. Өөрөөр хэлбэл бид Excel программ дахь Спин товчийг ашиглаж, өгөгдсөн мэдээллийг өнгөөр тодруулах харах тухай загварчлалыг хийнэ.
Өнөөдрийн миний хийх загварчлалын ерөнхий агуулгыг дараах хөдөлгөөнт зургаар дүрслэн үзүүлэв.
За ингээд загварчлах процессийг эхэлцгээе. Надад дараах мэдээлэл өгөгдсөн байна.
Энэхүү мэдээлэлд Спин товч оруулж, Conditional Formatting хэрэгсэлтэй холбоё. Үүний тулд бид нэн тэргүүнд Excel программын Developer цэснээс Спин точвийг сонгож, мэдээллийн доод хэсэгт байршуулна. Гэхдээ энэ товчний байршил хаана ч байж болно л доо. Манай жишээний хувьд л доод талд нь байршуулсан болно.
Үүний дараагаар Спин товч дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Format Control… коммандыг өгч, Format Control цонхыг нээнэ.
Format Control цонхноос Control хуудсыг сонгож, Cell Link талбарт A10 нүдийг сонгоно. Мөн дараах зурагт үзүүлсэн тохиргоонуудыг Control хуудсанд хийж өгнө.
За ингээд OK коммандыг өгснөөр Спин товчтой ажиллах хэсэг маань дууслаа. Одоо Conditional Formatting-ийг Спин товчний A10 нүдтэй холбоё. Үүний тулд дараах зааварыг дагана. Үүнд:
- A1:C7 мужийн сонгоно. Өөрөөр хэлбэл мэдээлэл агуулсан мужийг сонгоно.
- Home цэснээс Conditional Formatting коммандыг өгч, New Rule… сонголтыг хийнэ.
- Үүсэх цонхонд дараах томьёог бичиж оруулна.
=ROW($A1)=$A$10
- Мэдээж бид Conditional Formatting хэрэгслийг ашиглаж байгаа тул дээрх зурагны Format… товч дээр дарах замаар ямар өнгө будгаар илэрхийлэх бэ гэдгийг сонгож өгөх шаардлагатай. Манай жишээний хувьд шар өнгийг сонгосон болно.
- Ингээд OK коммандуудыг өгч, Conditional Formatting-тай холбоотой цонхнуудыг хаана. Үүний үр дүнд бидний Спин товч болон Conditional Formatting хэрэгсэл ашигласан загвар маань ажиллаж эхлэх болно.
Энэхүү техникийг Excel загварчлал, Dashboard хийхэд өргөн ашигладаг. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
сайн байна уу ажлын амжилт хүсэе SPSS программыг суулгаж авах хэрэгтэй байна а яаж авах вэ үнэтэй CD бдаг юм уу шууд татаж болох уу
Hi ene Control format tsesnii Control gedeg windowiig yaij nemeh we
Developer цэсийг Excel Option цонхноос гаргана
Hi
Insert – filter -slicer yamar tohioldold idewhijdeg yum be