Зиак оройн мэнд Exceler-үүд. Ажил төрөл ихтэй байгаа болохоор нийтлэлээ бичиж амжидаггүйээ. Өнөөдөр жоохон зав гарсных гялс манас нэг богинохон нийтлэл бичье. Та бүхэн BOLD гэж мэднэ биз дээ. Энэ бол тодорхой текст, тэмдэгтийг тодоруулж, бүдүүрүүлж харагдуулдаг форматын нэр. Үүний талаар ч бараг хүн бүр мэднэ дээ. Жишээ болгож би нэг өгүүлбэрийг BOLD форматаар бичье. “Цагаан сар удахгүй болох гэж байна.” Энэ өгүүлбэр BOLD форматаар бичигдсэн байна. Тэгэхээр та бүхэн BOLD форматаар бичигдсэн текстийг шууд хараад мэдэж байна. Тэгвэл Excel дээр сонгогдсон текст BOLD форматаар бичигдсэн эсэхийг яаж мэдэх бэ? Мэдээж энэ асуудлыг Excel программын стандарт функцийг ашиглах замаар шийдэж чадахгүй. Учир нь энэ асуудлыг шийдсэн функц Excel программд байдаггүй.
Тэгвэл бид энэ асуудлыг VBA код бичих замаар нэмэлт функц үүсгэж хялбархаан шийдэж чадна. Хэрхэн яаж гэдэг талаар одоо тайлбарлая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх мэдээллийн хувьд A2, A6, A7 нүднүүдийн мэдээлэл BOLD форматаар бичигдсэн байна. Текстийг BOLD форматаар бичигдсэн эсэхийг тодорхойлдог функц Excel программ дээр байхгүй учраас бид VBA код бичнэ.
- Excel программын Visual Basic Editor-ийг нээж, шинээр Module үүсгэнэ.
- Тус Module дээр дараах VBA кодыг бичиж оруулна.
[php]Function BoldFont(CellRef As Range)
BoldFont = CellRef.Font.Bold
End Function[/php]
Дээрх VBA код нь BoldFont гэсэн функц юм. Бид энэ функцийг:
=BoldFont(текст эсвэл Excel программын нүд зааж өгнө)
гэж ашиглана.
- Excel программ руу шилжинэ. Ингээд BOLD форматыг шалгах VBA функц бэлэн болно.
Одоо BoldFont функцийг хэрхэн ашиглах талаар дараах зурагнаас үзээрэй.
BoldFont функцэд BOLD форматттай текст сонгогдсон бол TRUE гэсэн үр дүн гарч байна. Эсрэгээрээр FALSE гэсэн үр дүн гарч байна. Ингээд BOLD форматаар бичигдсэн текстийг Excel дээр хялбархан мэдэж болох нь. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье. Удахгүй шинэ нийтлэлтэйгээр эргэн уулзая.
Сэтгэгдэл үлдээх