Семинарын бүртгэл дууссан

Зиак EXCELER-үүд оройн мэнд хүргье. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр өнгөрлөө. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг өнөөдөр нэлээд ачаалалтай өдөр болж өнгөрлөө. Гэхдээ яахав ажил амжсан шүү. Маргааш семинартай өдөр. Семинарын сэдвийн хүрээнд сүүлийн семинар болоод ч тэр үү оролцох хүсэлтэй хүмүүс нэлээдгүй олон байлаа. Уул нь 25 хүнээр тасалбар болгосон ч хязгаараасаа хэтэрчихлээ. Манайхан ч цаг тулгахдаа ч гаргууд юм. Яг тулгаад л өнөөдөр бөөн бөөнөөр холбогдож, орох хүсэлтээ илэрхийллээ. Нэгэнт хязгаараас хэтэрсэн болохоор нэмэлт гарын авлага бэлтгэхээр шийдлээ. Яагаад гэвэл арын хүмүүст СЛАЙД дээрх мэдээлэл харах боломж тун бага байдаг. Иймээс загварчлалд ашиглагдах зарим чухал чухал техникийн зөвлөмжийг видео хэлбэрээр CD-нд буулгаж, гарын авлага болгон тараахаар шийдвэрлэсэн болно. Өнөөдөртөө багтаж гарын авлагаа бэлэн болгоно. Зиа ингээд семинарт оролцох хүмүүсийн жагсаалтыгд дараах зургаар үзүүлэв.

Lister

Энд миний зүгээс нэгэн саналыг гаргаж байна. Дээр жагсаалтыг бүртгэгдсэн дэс дарааллаар нь гаргасан. Иймээс 25 дахь хүнээс хойш бүртгүүлсэн хүмүүс өмнө нь бүртгүүлсэн хүмүүсээ хүндлээд хамгийн арын эгнээнд суухыг санал болгож байна. Гэхдээ бидний бэлтгэсэн гарын авлага маш ойлгомжтой байх тул та бүхэн санаа зовох зүйлгүй гэж бодож байна.

За ингээд эрхэм EXCELER-үүддээ маргааш болох семинарт амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд