За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд семинарын гарын авлага бэлтгэх гэж нэлээдгүй ажиллаа. Ерөнхийдөө гарын авлага бэлэн болсон. Гарын авлагыг A4-ийн цаасан дээр хэвэлсэн болно. Семинар зохион байгуулагдах сургалтын заал маань нийт 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай. Иймээс семинарт оролцогчдын тоог 25-30 хүн байхаар хязгаарласан. Хэрэв энэ 7 хоногийн семинарт анги танхимын багтаамж, хувийн болоод албаны ажлаас шалтгаалж оролцож чадаагүй хүмүүстэй ирэх 7 хоногт семинарыг дахин зохион байгуулах болможийн талаар ярилцах болно.
Семинарт оролцогч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай.
- Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
- Бичиж тэмдэглэх үзэг цаас.
- Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Та бүхэн НӨҮТБҮҮК-ийнхээ цэнэгийг сайтар нөөцлөөрэй. Гэхдээ бид хэд хэдэн уртасгагч залгуур семинарт авчирах болно.
- Хулгана буюу бидний хэлдэгээр Mouse. Нөүтбүүк дээр Mouse-гүйгээр ажиллах нь нилээд төвөгтэй байдаг. Цаг хугацаа их шаарддага. Иймээс та бүхэн Нөүтбүүк-ээ хулаганы хамт авчираарай.
- Таны НӨҮТБҮҮК-нд OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
- Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно. Энэ талаар та бүхэн ЭНЭ линкээр орж уншаарай.
- Хамгийн гол нь цаг барих шаардлагатай. Семинар түрээсийн байранд зохион байгуулагдаж байгаа тул яг 10:00-д эхлэх болно. Иймээс хүрэлцэн ирэх гэж буй та бүхэн 10 минутын өмнө ирж, бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй.
Семинарын бүртгэл, төлбөрийн нөхцөл
Семнарт хүрэлцэн ирэх хүмүүсийн төлбөрийг уул нь дансаар авч, хэдэн хүн ирэхийг нь тодорхойлоё гэсэн боловч дийлэнх хүмүүс төлбөрийг бэлнээр тушаах саналыг гаргаж байна. Энэ нь ч бас аргагүй биз. Огт танихгүй хүний данс руу мөнгө тушаах нь эрсдэлтэй гэж ойлгож байгаа байх. Нэгэнт хэдэн хүн ирэх нь тодорхойгүй болсон болохоор төлбөр төлсөн дараалалаар эхний ээлж буюу энэ долоо хоногийн семинарт 25-30 хүн оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
Семинарын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 34000385130
тоот дансуудаар хүлээн авна. Семинарын төлбөрийг дансаар төлсөн хүмүүс энэ долоо хоногийн семинарт тэргүүн ээлжинд бүртгүүлсэн гэж ойлгоно. Гэхдээ семинарт оролцогчын тоог 25-30 хүнээр хязгаарласан болно.
Хэрэв дансаар төлж бүртгүүлсэн хүмүүсийн тоо 25-30 хүнд хүрэлцэхгүй бол бэлнээр төлсөн хүмүүсийн төлбөр төлсөн дараалалаар нь бүртгэж, 25-30 хүний ирцэнд хүргэнэ. Хэрэв энэ 7 хоногийн семинарт анги танхимын зай багтаамжаас шалтгаалж оролцож чадаагүй хүмүүстэй ирэх долоо хоногийн хагас бүтэн сайнд семинар дахин зохион байгуулах талаар ярилцах болно.
НЭМЖ, АСУУЖ ТОДРУУЛАН ЗҮЙЛИЙГ 89800946 УТАСАНД ХОЛБОГДОЖ АСУУЖ БОЛНО.
Сэтгэгдэл үлдээх
дараагийн семнараа хэзээ хийх вэ …….хагас жилийн тайлангаас өмнө сургалтанд суумаар байна