Зиак оройн мэнд залуучууд. Ажил төрлүүд нь бүгд сайн л биз дээ. Миний хувьд тайлан тооцоо дуусаад санаа амар сууж байна. Яаж ийж байгаад л тайлан өгөх цагийг нь тулгачих юм даа би. Гэхдээ энэ жилийн хувьд тайлан өгөх хугацааг тулгасан шалтгаан нь нэг талаас ажил дээрх хяналт, шалгалтын сунжралт, нөгөө талаас цагаан сарын баяр ёслол байлаа. За тэгээд мэргэжил нэгт нөхөд маань ч мөн адил их ажлын ард гарсан байх гэж бодож байна. Тайлан гаргах энэ хугацаанд надаас хүмүүс нэг зүйлийг нэлээдгүй асууж, шалгаалаа. Энэ бол тайлан гаргах Excel загвар файл юм. Тайлан гаргадаг Excel загвар байна уу? Excel дээр тайлан гаргаж болох уу? болдог бол заагаад өгөөч гэх мэт Excel программ дээр тайлан гаргах процессийн талаар нилээдгүй асуултууд ирлээ.
Зарим нэг асуултанд тодорхой хариултыг өгч байсан хэдий ч зарим асуулт нь шууд хариулах боломжгүй асуултуудыг асууж байлаа. Хариулах боломжгүй асуулт гэдгийг та бүхэн зайнаас, утасны цаанаас, эсвэл И-мэйл хаягаар хариулах боломжгүй гэж ойлгоорой. Иймээс би тухайн үед энэ талаар нэг сургалт, семинар зохион байгуулбал зүгээр юм байна даа гэж дотроо бодож байсан юм. Нэгэнт ажил төрөл маань жигдэрсэн болохоор ойрын хугацаанд энэ чиглэлийн семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. За ингээд та бүхэнд зохион байгуулах гэж буй семинарынхаа талаар танилцуулъя.
“САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” гэсэн сэдвийн дор семинар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Миний хувьд “Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” гэсэн энэ сэдвийн хүрээнд EXCELUS-1.0, EXCELUS-1.2, EXCELUS-1.3 гэсэн хувилбар загваруудыг боловсруулж байсан туршлагатай. Энэ талаар товч танилцуулъя.
EXCELUS-1.0: Энэ бол анхны хувилбар. Энэ хувилбарын хувьд санхүүгийн тайлан загварчлалын бүх асуудлыг Excel программын томьёо ба нэмэлт хэрэгсэлүүдээр шийдэж байсан.
EXCELUS-1.2: Энэ бол хоёр дахь хувилбар. Энэ хувилбарын хувьд санхүүгийн тайлан загварчлалын бүх асуудлыг VBA болон Excel программын томьёо ба нэмэлт хэрэгсэлүүдийг хослуулах замаар шийдсэн.
EXCELUS-1.3: Энэ хувилбарын хувьд ажиллах зарчим нь EXCELUS-1.2 хувилбартай адил боловч олон харилцагчийн бүртгэл хийх боломжтой болсон. Ингэснээр олон харилцагчтай харьцадаг компаниуд энэ хувилбарыг ашиглахад нэн тохиромжтой хувилбар болсон. Жишээлбэл барилгын компани. Орон сууцны захиалга авах, захиалагчтай тооцоо нийлэх зэрэгт энэ хувилбар нэн тохиромжтой. Одоогийн байдлаар энэ хувилбарыг би өөрийн компанидаа туршиж, шалгаж байна. Загварын интерфэйс болон ажиллах процессийг доорх линкээр үзээрэй.
EXCELUS-1.2 хувилбар (БИЧЛЭГ)
- Contens
- Account Chart
- Customer
- Account Manager
- General Ledger
- Statement
- Rate Revalution
- Rate
- Transaction bill
Одоо зохион байгуулах гэж буй семинарын ерөнхий агуулга нь EXCELUS 1.0 хувилбарийн загварчлалын талаар өгүүлэх болно. Энэ хувилбарт санхүүгийн тайлан гаргах процедурыг Excel программын томьёо болон нэмэлт хэрэгсэлүүдээр шийдсэн хувилбар юм. За ингээд семинарын агуулагыг та бүхэндээ танилцуулъя. Энэхүү семинараар та бүхэн дан ганц Excel загварчлалын талаар биш, түүнд ашиглагдаж буй томьёо функцүүдийг хэрхэн ашиглаж байгаа талаар давхар судлах болно.
1. Семнарын ерөнхий агуулга
- Санхүүгийн тайланг хэрхэн загварчлах талаар төлөвлөгөөг танилцуулах
- Загварчлалын өмнөтгөл болгож шаардлагатай форматуудыг бэлтгэх
- Дансны төлөвлөгөө боловсруулах
- Данс үүсгэх процессийг загварчлах
- Ерөнхий журнал болон Ерөнхий дэвтэр хоорондын холболтыг загварчлах
- Дансны хуулга гаргах процессийг загварчлах
- Дансны лавалгааны хэсгийг загварчлах
- Ерөнхий дэвтэрийн үлдэгдэлийг СТ1-ээс СТ4 тайлангийн форматанд хөрвүүлэх загварчлал
- Санхүүгийн тайлан гаргах загвар файлыг динамикжуулах
2. Загварт ашиглагдах томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүд
- SUMIF функц
- COUNT функц
- COUNTIF Функц
- OFFSET функц
- IF Функц
- INDEX Функц
- MATCH функц
- IFERROR функц
- VLOOKUP функц
- INDIRECT функц
- OR функц
- AND функц
- ROW функц
- RANDBETWEEN функц
- DATA VALIDATION хэрэгсэл
- FILTER хэрэгсэл
- NAME MANAGER хэрэгсэл
3. Семинар болох өдөр
Семинар 2014 оны 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 10 цагаас зохион байгуулагдана. Семинарыг нэг өдөрт багтааж дуусгах уу эсвэл 2 өдөрт хэсэгчилэн зохион байгуулах уу гэдийг семинарт оролцогчдын олонхын саналыг харгалзан тодорхойлно.
4. Семинар зохион байгуулах газар
Семинар Ардын эрхийн автобусны буудлын баруун урд талд байрлах CITY OFFICE хаягтай, 5 давхар саарал байрны 1 дүгээр давхарт зохион байгуулагдана. Сургалтын заал руу ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ гэсэн хаягтай хаалгаар орно. CITY OFFICE-ийн байршилыг дараах зурагт үзүүлэв.
5. Семинарын үргэлжилэх хугацаа
Семинарын үргэлжилэх хугацааг 4-өөс 5 цаг байхаар төлөвлөж байна. Шаардлагтай бол 1-ээс 2 цаг нэмэх боломжтой. Семинарын агуулгын нарийвчилсан төлөвлөгөөг нөгөөдөр тодорхой болгоно.
6. Семинарт оролцогчийн хувийн бэлтгэл
Семинарт оролцогч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай.
- Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
- Бичиж тэмдэглэх үзэг цаас.
- Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ.
- Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
- Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно.
7. Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 34000385130
тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр семнарт оролцох хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.
8. Холбоо барих
Биднээс асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.
1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com
2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com
3. Харилцах утас №: 89800946
5. Facebook Fan Page: www.facebook.com/excelmetrics
Сэтгэгдэл үлдээх
Ene udaad suuj amjihgui nee. Daraagiin surgalt hedii ued z/b we?
une ni hed we?heden stagin surgalt we?
surgaltaa dahiad zohion baiguulj bolohuu
Surgalt heden tsagaas ehlekh ve 1 udur uu 2 udur boloh yum uu sanhuugiin tailan gargaj boloh uu
Семинар 2014.03.08-09 хооронд болно. Өдөр бүр 10 цагаас 1 цаг хүртэл үргэлжилнэ. Хоёр өдрийн семинар, нийт 6 цагийн үргэлжилнэ.
Төлбөрөө очихдоо өгч болох уу?
sain bnu? surgaltiin sanaa ih taalagdlaa. suuj amjsangui. daraagiin surgalt n hezee boloh ym bol?
odoo 4sar gargaad surgalt ehleh uu suumaar baina hezee ehleh u
4sar gargaad surgalt ehleh uu suumaar baina
udrin mend. ene surgaltiig erdeneted amraltin udruudiig taaruulaad yawuulah bolomj bii yu? 2 udrin ugluunuus oroi hurtel ch yumuu?
Ene surgaltiig oiriin ued zokhion bguulj bgaan bolovuu amraltiin udur bval ikh zugeer yumaa
4-р сарын 25, 26-ны өдөр зохион байгуулагдана.