Семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зиак эрхэм Exceler-үүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд гадаа цаг агаар дулаараад сайхан байнаа. Миний хувьд 1 улиралын ажил төрлөө цэгцэлээд дууссан. Бараг л чөлөөтэй гэсэн үг 🙂 🙂 🙂 .  Гэхдээ яахав ганц нэгэн хийх зүйлүүд байгаа. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлье. Exceler-үүд надаас VBA код яаж бичиж сурах бэ? Танайх Макро, VBA код ашиглах талаар сургалт хийдэг үү? Би яавал VBA код бичиж сурах бэ? гэж байнга асуудаг. Миний хувьд яг таг мэргэжилийн программист биш болохоор программчилалын энэхүү хэлийг сурах арга барилыг төдийлөн сайн зааж, зөвлөөд байж чаддагүй. Яагаад гэвэл энэ талын мэдлэгийг олж авахад ашигласан миний арга бол тийм ч сайн арга биш юм. Энэ бол системгүй, тасралтгүй суралцах арга. Энэ аргаас болж, Excel автоматжуулалтын техникийг эзэмших гэж нэлээдгүй хугацааг зарцуулсан. Эцэст нь би Excel автоматжуулалтын техникийг эзэмших хамгийн сайн арга бол системтэй суурь мэдлэгийг олж авч, интернэт, англи хэл дээрх ном зохиолтой ажиллаж, тасралтгүй суралцах явдал гэдгийг ойлгосон.

За тэгээд VBA код бичих, макро ашиглах зэрэг Excel автоматжуулалтын талаар сонирхолдог, судалдаг Exceler-үүддээ зориулаад миний бие өнгөрсөн нэг сарын хугацаанд EXCEL АВТОМАТЖУУЛАЛТЫН ҮНДЭС гэсэн семинарын хөтөлбөрийг, өөрийн туршлага, олж авсан мэдлэгт тулгуурлан боловсруулсан. Миний бие энэхүү сэдвийнхээ хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр семинар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” гэсэн энэхүү сэдвийн хүрээнд зохион байгуулагдах семинарын ерөний таницуулагыг дараах мэдээллээс уншаарай.

EXCEL автомажуулалттай холбоотой бичигдэж байсан нийтлэлүүд

Автомат эрэмблэлт

Sheet Controller-2 /Асуудал шийдвэрлэсэн нь/

Бүртгэлийн огноо автоматжуулалт

Нөхцөл шалгаж, устгасан тэмдэглэл

Мэдээлэл алгасч, мөр нэмэх техник

Өгөгдсөн нэр бүхий Sheet-үүдийг шинээр үүсгэх

Мэдээлэл нэгтгэгч ЭРНЭЭ

1. Семинарын ерөнхий агуулга

Семинарын хөтөлбөрийн дэлгэрэнгүй агуулгыг маргааш гэхэд нийтлэх болно.

  1. EXCEL автоматжуулалт гэж юу бэ?
  2. МАКРО ба VBA код
  3. Developer цэстэй ажиллах техникүүд
  4. Макро идэвхжүүлэлт ба файл хадгалалт
  5. Visual Basic Editor-тай ажиллах нь
  6. Макро дуудах техникүүд
  7. Энгийн макро бичих техник
  8. Динамик макро бичих техник
  9. Personal Макро үүсгэх техник
  10. Макро шийдлүүд ба загвар
  11. VBA кодтай ажиллах үндсэн техникүүд
  12. Семинарын гарын авлага, видео хичээлүүд дагалдана

2. Семинар болох өдөр, үргэлжилэх хугацаа

[stextbox id=”grey”]Семинар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас зохион байгуулна. Семинарын үргэлжилэх хугацаа 4.00 цагийн хөтөлбөр явагдана. Дундаа 30 минутын завсарлагаатай.

Семинарт оролцогийн тоог 25 хүнээр хязгаарлана.[/stextbox]

3. Семинар зохион байгуулах газар

Семинар Ардын эрхийн автобусны буудлын баруун урд талд байрлах CITY OFFICE хаягтай, 5 давхар саарал байрны 1 дүгээр давхарт зохион байгуулагдана. Сургалтын заал руу ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ гэсэн хаягтай хаалгаар орно. CITY OFFICE-ийн байршилыг дараах зурагт үзүүлэв.

Seminar-11

4. Семинарт оролцогчийн хувийн бэлтгэл

Семинарт оролцогч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  2. Бичиж тэмдэглэх үзэг цаас.
  3. Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ.
  4. Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.

5. Семинарын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 34000385130
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр семнарт оролцох хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

6. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: www.facebook.com/excelmetrics

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. 5 сарын 25 – наас хойш энэ семинар ахиж явагдах уу

Холбоотой нийтлэлүүд