Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал (Шинэчилсэн найруулга)

Та бүхэн манай сайтаас зохион байгуулдаг “Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” семинарын талаар мэднэ байх. Энэхүү семинарыг бид өнгөрсөн 2014 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад тус семинарт ашиглагддаг Excel техникүүдийн агуулагыг шинэчлэн найруулж, илүү хялбар, илүү боловсронгуй загварчлалын хувилбарыг та бүхэнд саналж болгох гэж байна. Өөрөөр хэлбэл тус семинарын ерөнхий агуулга өөрчлөгдөөгүй ч түүнд ашиглагдах Excel техникүүдийг илүү хялбарчилж, боловсронгуй болгосон хувилбар юм.

Тус семинарын агуулгын гол шинэчлэл нь “Excel автоматжуулалт” семинарын хүрээнд ашиглагддаг техникүүдийг “Санхүүгиийн тайлан дахь Excel загварчлал” семинартай хэрхэн уялдуулж ашиглах тухай юм. Бид семинарт ашиглагдах техникүүдийг шинэчлэн найруулснаар хуулга гаргах процесс, данс үүсгэх процессийг улам бүр боловсронгуй болгосон. Гол өөрчлөлтүүдийг дараах зурагт дүрслэн үзүүлэв.

Тухайн дансны хуулга гарсан байдал:

Model_1

Данс үүсгэх үндсэн талбар:

Model_2

Семинарын хүрээний загварчлалд ашигласан бүх техникүүдийн хувьд ямар нэгэн VBA код бичигдэхгүй (Макро ашиглана) гэдгийг давхар онцолмоор байна. Семинарын дэлгэрэнгүй танилцуулгыг маргаашийн нийтлэлд оруулах болно.


1. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

“Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал (Шинэчилсэн найруулга)” семинарыг 2015 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 10 цагаас 13 цагийн хооронд зохион байгуулна. Семинарын үргэлжилэх хугацаа нэг өдөрт 2.30-3.00 цагийн хөтөлбөр явагдах ба 2 өдөрт нийлээд 5-6 цагийн хугацаанд тус семинар үргэлжилэх болно.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.


2. Сургалт зохион байгуулах газар

Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.

2014-09-04-01

2014-09-04-02


3. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл

Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  2. Бичиж тэмдэглэх үзэг цаас.
  3. Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай. (Macbook тохирохгүй)
  4. Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
  5. Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно.

4. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 35,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.


5. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Сайн байна уу би 2014 онд хувийн сургуулийг нягтлангаар төгссөн exsel дээр муу ажилладаг эхнээс нь заалгамаар байна. Иймэрхүү оургалт зохион байгуулагдах уу

Холбоотой нийтлэлүүд