Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал семинар зохион байгуулах тухай

Оройн мэнд залуусаа. Манай сайтаас зохион байгуулдаг “Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг ээлжит семинарыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Тус семинарт өмнө нь сууж амжаагүй, Excel программ сонирходог, судалдаг, хөгжүүлдэг Exceler-үүд та бүхэн хүрэлцэн ирэхийг урьж байна. Бидний зохион байгуулдаг энэхүү семинар нь хэдийгээр тодорхой нэг сэдвийн хүрээнд явагддаг ч тус Excel загварчлалд маш олон төрлийн Excel техникүүд ашиглагддаг.Иймээс тус семинарт заавал нягтлан, санхүүгийн мэргэжилтэй хүмүүс суух ёстой гэж ойлгож болохгүй юм. Excel загварчлал сонирходог, судалдаг, Excel хөгжүүлдэг хэн боловч энэхүү семинарт хамрагдах боломжтой. Иймд та бүхэн бидний зохион байгуулж буй семинарт өргөнөөр оролцоорой. “Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” семинарыг зохион байгуулах талаар танилцуулая.

“Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” семинар маань шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу явагдах болно. Семинар 2015 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.


1. Семинарын ерөнхий агуулга

Энэхүү семинараар санхүүгийн тайлан гаргах процессийг Excel программ дээр хэрхэн томьёолж загварчилдаг талаар та бүхэнд танилцуулах болно. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хийдэг анхан шатны гүйлгээнээс эхлээс ямар шат дамжилагатайгаар улирал, жил тутам өгдөг СТ(1-4 ) тайлан маань гардаг талаар өгүүлэх болно. Мөн бидний энэхүү семинарт загварт ашиглагдаж байгаа томьёо функцүүдийг хэрэглээний талаар давхар судлагдах болно.


2. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

“Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал (Шинэчилсэн найруулга)” семинарыг 2015 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 10 цагаас 13 цагийн хооронд зохион байгуулна. Семинарын үргэлжилэх хугацаа нэг өдөрт 2.30-3.00 цагийн хөтөлбөр явагдах ба 2 өдөрт нийлээд 5-6 цагийн хугацаанд тус семинар үргэлжилэх болно.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.

FXL-9-1


 3. Сургалт зохион байгуулах газар

Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.

2014-09-04-01

2014-09-04-02


4. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 35,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

FXL-9-1


5. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл

Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  2. Бичиж тэмдэглэх үзэг цаас.
  3. Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай. (Macbook тохирохгүй)
  4. Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
  5. Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно.

6. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn


7. Загварчлалд ашиглагдах шаардлагатай форматуудыг бэлтгэх

Загварын форматыг семинар дээр нэг бүрчлэн бэлтгэх нь нэг талаас цаг хугацаа алдах, нөгөө талаас алдаа мадаг гарах эрсдэлтэй тул загварын урьдчилан бэлтгэсэн ерөнхий форматыг та бүхэнд файл хэлбэрээр тараах болно.

Бидний бэлтгэх Excel загвар үндсэн 8 хуудаснаас бүрдэнэ. Үүнд:

  1. Дансны төлөвлөгөө агуулсан Sheet(Chart): Энэ хуудсанд загварт ашиглагдах дансны төлөвлөгөөг боловсруулах болно. Боловсруулсан дансны төлөвлөгөөний дагуу бидний санхүүгийн тайлангийн Excel загвар маань ажиллах болно. Гэхдээ та энэхүү загварын код болон дансны ангилалыг өөрийн хүссэн загвараар өөрчлөх боломжтой.
  2. Ерөнхий журнал агуулсан Sheet(GL): Энэ хуудсанд ажил гүйлгээг бүртгэх талбар, дансны лавалгааны хэсгийг загварчлана.
  3. Данс нээх болон дансдын үлдэгдэл агуулсан Sheet(Acc): Энэ хуудсанд шинэ данс үүсгэх, дансны үлдэгдэл татах, мөнгөн гүйлгээг татах зэрэг загварчилалууд хийгдэнэ.
  4. Тухайн нэг дансны хуулга агулсан Sheet(ST): Энэ хуудсанд сонгосон нэг дансны хуулагыг өгөгдсөн огнооны интервалын хооронд гаргана.
  5. СТ1тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ1): Энэ хуудсанд СТ1 тайлан буюу балансын форматыг бэлтгэнэ.
  6. СТ2 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ2): Энэ хуудсанд СТ2 тайлан буюу орлого үр дүнгийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  7. СТ3 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ3): Энэ хуудсанд СТ3 тайлан буюу өмчийн өөрчлөлтийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  8. СТ4 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ4): Энэ хуудсанд СТ4 тайлан буюу мөнгөн гүйлгээний тайлангийн форматыг бэлтгэнэ.

8. Данс үүсгэх процессийг загварчлах

Загварт ашиглагдах дансыг үүсгэхдээ дансаны төлөвлөгөөний код болон санамсаргүй тоонд тулгуурлан данс үүсгэнэ. Ингэхдээ дансны нэр давхардсан эсэх, дансны дугаар давхарсдан эсэхийг хэрхэн яаж шалгах талаар загварчилна. Мөн давхардсан дансыг үндсэн дасны жагсаалтанд хэрхэн оруулахгүй байж болох талаар загварыг боловсруулна.

Create ACC

Зардлын дансны хувьд үүсгэсэн данс нь ерөнхий удирдалгын зардлын данс уу? эсвэл борлуулалт маркетингийн зардлын данс уу? гэдийг хэрхэн ялгаж, дансны үндсэн жагсаалтан оруулах талаар загварыг боловсруулна. Энэ хэсэгт бид IF, OR, AND, VLOOKUP, IFERROR, INDEX, MATCH, COUNTIF, LEFT, VALUE, RANDBETWEEN зэрэг функцүүдийг ашиглах болно.


9. Ерөнхий журнал болон дансдын хоорондын холболтыг загварчлах

Ерөнхий журналд бүртгэсэн гүйлгээг Acc хуудсан дахь дансдын жагсаалт руу татах процессийг томьёолно. Ингэхдээ гүйлгээ хийгдсэн өдөр, таталт хийж буй данс, мөнгөн гүйлгээ мөн эсэх, Дт болон Кт гүйлгээ зэрэг нөхцөлүүдийг тавьж таталтыг хийнэ. Энэ хэсэгт бид IFERROR, SUMIFS, SUMPRODUCT, ROW зэрэг функцууд ашиглагдах болно.

Download Trans


10. Дансны хуулга гаргах процессийг загварчлах

Ерөнхий журналаас хуулга гаргах гэж буй данстай харьцсан бүх гүйлгээг шүүх замаар дансны хуулгыг тодорхойлно. Энэхүү загварчлалын асуудал нь Бид энэхүү загварыг хийхийн тулд IF, AND, OR, IFERROR, VLOOKUP зэрэг функцүүдийг ашиглана.

Huulga


11. Дансны лавалгааны хэсгийг загварчлах

Дансны лавалгаа гэдэг нь хэрэглэгч тухайн нэртэй данс таны загварт байгаа эсэх хэрэв байгаа бол ямар дансны дугаартай, ямар үлдэгдэлтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор ашигладаг нэмэлт загвар юм. Энэ хэсэг нь яг таг санхүүгийн тайлан гаргах процесстой холбогдохгүй ч гэсэн гүйлгээ хийх явцад буруу зөрүү данс ашиглах, үүсгээгүй дансанд гүйлгээ хийх, цаг хугацаа алдах зэрэг эрсдлээс сэргийлэдэг.

Acc_lav

Энэ хэсгийн томьёоллын цаад талд ямар процессууд явагдаж байгааг ойлгоход нилээдгүй төвөгтэй байдаг. Гэхдээ та бүхэн энэ хэсгээс айх хэрэггүй. Бид энэ хэсгийг загварчилахдаа OFFSET, INDIRECT, VLOOKUP, IF, IFERROR, ROW, MATCH зэрэг функцүүдийг ашиглах болно.


12. ЕД үлдэгдэлийг СТ (1-4) форматанд хөрвүүлэх загварчлал

Энэ хэсэгт Sheet(Acc)-д тодорхойлсон үлдэгдлийг СТ(1-4) форматанд хөрвүүлэх загварчлал хийгдэнэ. Энэхүү загварчилалд зөвхөн SUM, IF функц ашиглагдана. Хэдийгээр энэ хэсгэт хийгдэх томьёолол хялбархан боловч, гар ажиллагаа нэлээд шаардана. Энэ хэсгийн загварчилалын үндсэн түлхүүр хэсэг нь Ерөнхий дэвтэрийн код юм. Бид ерөнхий дэвтэрийн кодыг урьдчилан СТ форматын өгөгдөлд тохируулан байршуулна.

13. Санхүүгийн тайлан гаргах загвар файлыг динамикжуулах

Тайлан динамикжуулах процессийг дээрх загваруудтай хамт хийгдэж явах болно. Бидний санхүүгийн тайлан динамикжсанаар загварт мэдээлэл нэмэх, хасах зэрэг үйлдэл хийх үед бид бичсэн томьёонд дахин дахин засвар хийх шаардлагагүй болж ирнэ. Өөрөөр хэлбэл бидний бичсэн томъёо маань автоматаар шинэчлэгдэх болно. Доорх зураглалд гүйлгээ шивэх үед автоматаар хүснэгт үүсэх процессийг динамикжуулсан болно.

Dynamic

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд