Зиак Эрхэм Exceler-үүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жилийн эцсийн тайлан тооцоо гээд манай санхүүгийнхан ажил алба ихтэй байгаа нь ойлгомжтой байх. Миний хувьд ч гэсэн мөн ялгаагүй ажил алба ихтэй л явна. Өнөөдөр чинь 2 дугаар сарын 14-ний өдөр буюу валентены баяр өдөр болж байна. Манай залуучууд өнөөдөр ажил ихтэй байгаа нь ойлгомжтой. За энэ ч яахав. Гол асуудалдаа орцгооё. Та бүхэн санаж байгаа байх. Манай сайтын зүгээс өмнөх жилүүдэд Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал сэдвийн хүрээнд сургалт явуулдаг байсан билээ. Энэхүү сэдвийн хүрээнд дэхь сургалтаа 2019 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгууллахаар шийдвэрлэлээ.
Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ удахгүй зохион байгуулах гэж байгаа “Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт” гэсэн сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулах болно.
“САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ БА АВТОМАТЖУУЛТ” сэдвийн хүрээний сургалт маань 2019 оны 3 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү сургалтанд Нягтлан бодогч, Excel автоматжуулалт, Excel загварчлал сонирхогч, судлагч хэн бүхэн хамрагдах боломжтой. Мэдээж сургалтанд хамрагдсан хүмүүс манай сайтын зүгээс гаргасан МАКРО-XL ном болон ФУНКЦ-XL номыг хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байгаа шүү. За ингээд сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулая.
1. Сургалт хэнд зориулагдав:
Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээн дэхь сургалт нь дараах Excel хэрэглэгч нарт зориулагдсан болно. Үүнд:
- Санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч нар
- Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар
- Excel автомажуулалт, макро сонирходог Excel хэрэглэгч нар
- Excel программын ахисан эзэмшихийг хүсч байгаа бүх Excel хэрэглэгч нар
2. Та уг сургалтанд хамрагдсанаар:
Та энэ сургалтанд хамрагдсанаар дараах ур чадварыг эзэмших болно. Үүнд:
- Excel автоматжуулалт буюу макро бичилтийн үндсэн техникийг эзмшинэ.
- Excel загварчлалд өргөн ашиглагддаг томьёо функцийн хэрэглээний талаар судлана.
- Санхүүгийн тайлан гаргах процессийг нарийвчлан судлаж, Excel автоматжуулалтын хэрэгсэлүүдтэй хэрхэн хослуулж загварчлах арга техникийг эзэмшинэ.
- Data Validation, Conditional Formatting, Sort, Advanced Filter гэх мэт хэрэгсэлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглаж, Excel загварчлалд ашиглах ур чадварыг нэмэгдүүлнэ. Мөн Sheet хамгаалалтын техникийг давхар судлана.
3. Таны зүгээс бэлтгэл ажил:
- Та сургалтанд NOTEBOOK-тэй ирнэ. Мөн хулгана, цэнэглэгч хоёрыг заавал авчирна. Учир нь Excel загварчлал автоматжуулалтай холбоотой нарийн техникүүд хийгдэх учраас хулганын оролцоо зайлашгүй шаардлагатай байдаг.
- Таны NOTEBOOK-нд Excel 2007, 2010, 2013, 2016 хувилбаруудаас аль нэг нь суусан байх шаардлагатай.
- Таны NOTEBOOK-ний үйлдлийн систем WINDOWS байх ёстой.
- Сургалтанд МАCBOOK тохиромжгүй байдаг тул та бүхэн энгийн NOTEBOOK-тэй ирээрэй.
- Эцэст нь хэлэхэд NOTEBOOK-нийхээ хэвийн ажиллагааг сайтар шалгаарай. Сургалтанд ирээд NOTEBOOK нь ажиллахгүй, гацах, унтрах зэрэг асуудлууд гарч байсан учраас энэхүү санамжийг орууллаа.
4. Сургалт зохион байгуулах газар
Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт, 602 тоотод зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.
5. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа
“Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel автоматжуулалтын техник” сэдвийн хүрээн дэх сургалт 2019 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 10 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нийт 6-өөс 7 цаг байна.
Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.
6. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа
7. Сургалтын төлбөрийн нөхцөл
Сургалтын төлбөр нэг хүний 80,000 төгрөг байна. Төлбөрийг:
- ХААНБАНК-ны 5028178259
- ТӨРИЙН БАНК-ны 340003851306
- ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445
тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.
Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 8888-0946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.
8. Хөнглөлттэй үнээр ном авах тухай
Та бүхэн энэхүү сургалтанд хамрагдсанаар тус сургалттай холбоотой, сургалтын хөтөлбөрийн 90 хүртэл хувийг автоматжуулахад ашигласан Excel программын макро коммандыг хэрхэн ашиглах тухай өгүүлсэн МАКРО-XL ном /Үнэ: 20,000/, тухайн сургалтанд ашигладаж буй функцүүдийн хэрэглээний тайлбарыг агуулсан ФУНКЦ-XL номыг /Үнэ: 30,000/ хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой юм. МАКРО-XL ном нь номын дэлгүүрүүдэд 29,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа болно. Та бүхэн энэхүү номны талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл үлдээх