Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel автоматжуулалтын техник (Шинэчилсэн хөтөлбөр) – 2016.06.25-26

Зиак өдрийн мэнд залуучуудаа, Exceler-үүдээ. Хэсэг хугацаанд нэгэн бүтээгдэхүүн дээр ажиллаад цаг зав муутай байлаа. Өнгөрсөн долоо хоногоос ажил төрөл маань цэгцэрээд арай гайгүй боллоо. За та бүхэн манай сайтын зүгээс тогтмол зохион байгуулдаг 2 сэдвийн хүрээний сургалтын талаар бараг мэдэж байгаа байх. Энэ бол  “Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал” , “Excel автоматжуулалт” гэсэн сургалт юм. Тэгвэл миний бие өнгөрсөн хугацаанд энэхүү 2 сэдвийн хүрээний сургалтын агуулагыг нэгтгэж, сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулсан. Энэ бол “Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel техник” гэсэн сэдвийн хүрээн дэхь сургалт юм.

Тус хоёр сэдвийн хүрээний сургалтын агуулагыг нэгтгэснээр Excel программын практик хэрэглээ нэмэгдэх, Excel программ дахь томьёо функцүүдийн хоорондын уялдаа холбоог нарийвчлан судлах, Excel автоматжуулалтын техникийг Excel загварчлалтай хэрхэн хослуулж ашиглах талаар судлах зэрэг олон олон давуу талыг бий болгосон. Өөрөөр хэлбэл та бүхэн Excel автоматжуулалт сэдвийн хүрээнд авч үзсэн техникүүдийг Excel загварчлал буюу Санхүүгийн тайлангийн Excel загварчлалд хэрхэн ашиглаж байгаа талаар нарийвчлан судлах болно.

Ингээд та бүхэндээ сургалтын талаарх ерөнхий мэдээллийг хүргье. Дараангийнхаа нийтлэлээр та бүхэнд сургалтын хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулах болно.


1. Сургалтын ерөнхий агуулга

Энэхүү сургалтын хүрээнд санхүүгийн тайлан гаргах процессийг Excel программ дээр хэрхэн томьёолж загварчилдаг талаар та бүхэнд танилцуулах болно. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хийдэг анхан шатны гүйлгээнээс эхлээд ямар шат дамжилагатайгаар СТ(1-4) тайлан маань гардаг талаар өгүүлэх болно. Мөн бидний энэхүү сургалтын хүрээнд бэлтгэж буй санхүүгийн тайлангийн загварт ашиглагдаж байгаа томьёо функцүүдийг хэрэглээний талаар давхар судлагдах болно.

Нөгөө талаас Excel программ дээр макро ашиглаж, үйлдлийг хэрхэн автоматжуулдаг, улмаар тус автоматжуулах техникийг санхүүгийн тайлангийн Excel загварчлалд хэрхэн ашиглаж байгаа нарийвчлан судлах болно.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

  1. Excel загварчлалын үндсэн техникүүдийг эзэмших
  2. Томьёо функцийн хэрэглээ, тэдгээрийг хэрхэн хослуулж ашиглах техник эзэмших
  3. Excel автоматжуулалтын үндсэн техникийг эзэмшиж, Excel загварчлалд хэрхэн ашиглах талаар судлах
  4. Санхүүгийн тайлан гаргах бэлэн Excel загвартай болох

2. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

“Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал ба Excel автоматжуулалтын техник”  (Шинэчилсэн хөтөлбөр) гэсэн сэдвийн хүрээн дэхь сургалтыг 2016 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 10 цагаас 13 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нэг өдөрт 3-аас 4 цагийн хөтөлбөр явагдах ба 2 өдөрт нийлээд 6-7 цагийн хугацаанд тус сургалт үргэлжилэх болно.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.

FRME 2016.06.01


 3. Сургалт зохион байгуулах газар

Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР” гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.

2014-09-04-01

2014-09-04-02


4. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 60,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

FRME 2016.06.01


5. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл

Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  2. Бичиж тэмдэглэх үзэг цаас.
  3. Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай. (Macbook тохирохгүй)
  4. Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
  5. Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно.

6. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn

FRME 2016.06.01


СУРГАЛТЫН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд