Санхүүгийн тайлангийн загварчлал ба Excel автоматжуулалтын техник 2016.09.17-18 (Сургалтын агуулга)

Зиак манай Exceler-үүдийн ажил алба тавлаг биз дээ. Зуны ажил дуусч, намрын ажил эхэлж байна. Оюутан залуус, хүүхэд багачууд хичээл номондоо явах бэлтгэл ажилаа базаагаад хот гэдэг их айлд маань бум бужигнаж, түм түжигнэж байна. Үүнтэй зэрэгцээд манай сайтын зүгээс энэ намрын анхны сургалтаа эхлүүлэхээр боллоо.  Сургалт маань 2016 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд явагдах бөгөөд өмнөх сургалттай адилаар шинэчилсэн хөтөлбөрөөр явагдана. Шинэчилсэн хөтөлбөр гэдэг маань Excel автоматжуулалт, Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал гэсэн 2 сургалтын хөтөлбөрийг нэгтгэсэн хэлбэрээр явагдах болно. Энэхүү 2 сургалтыг яагаад нэгтгэсэн талаар товчхон тайлбарлая.


1. Хоёр сургалтын хөтөлбөрийг яагаад нэгтгэв?

Та бүхэн манай сайтаас зохион байгуулдаг “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ”, “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” гэсэн хоёр сургалтын талаар мэднэ байх. Бид энэхүү сургалтуудыг хоёр тусдаа хөтөлбөрөөр хоёр сургалт болгон явуулж байсан билээ.

Бид 2014 оны эхнээс “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” сэдвийн хүрээнд сургалт явуулж эхлэх үед тус сэдвийн хүрээний Excel автоматжуулалтын байдал 60 хувьтай байсан. Тодруулбал бид хуулга гаргах процессийг стандарт томьёо функцээр шийдэж, гар аргаар гаргадаг байсан. Мөн дансны лавлагааны хэсэгт давхардсан утгатай мэдээллийг хайж чаддаггүй байсан. Гүйлгээ хийх процессийг шууд ерөнхий журналд шивэх байдлаар хийдэг байсан гээд нэлээдгүй гар ажиллагаа ихтэй загварыг та бүхэндээ танилцуулж байсан. Тухайн үед макро бичилт, Excel автоматжуулалтын талаар нарийвчлан дэд бүлэг оруулах шаардлагагүй үе байсан гэж хэлэхэд болно.

Тэгвэл явцын дунд тус загварынхаа автоматжуулалтын байдлыг улам бүр сайжруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчилж  явсаар загварыг 90 хувь хүртэл автоматжуулж чадсан. Мэдээж загварынхаа автоматжуулалтын хэсгийг макро бичилтээр шийдсэн. Нэгэнт бид 90 хүртэл хувиар автоматжуулсан санхүүгийн тайлангийн Excel загварыг та бүхэнд зааж байгаа болохоор зайлашгүй Excel автоматжуулалтын талаар өгүүлэх дэд бүлгийг сургалтын хөтөлбөрт оруулж ирэх шаардлагатай болж байгаа юм. Энэ учир шалтгааны улмаар дээр дурдсан “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ”, “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” гэсэн хоёр сэдвийн агуулагыг нэгтгэх хэрэгцээ шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр сургалтын хөтөлбөр өөр хоорондоо зайлашгүй холбогдож байгаа учраас хоёр хөтөлбөрийн нэгтгэлийг хийж, шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулсан.

FRME-2016.09.17


2. Сургалт хэнд зориулагдав:

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээн дэхь сургалт нь дараах Excel хэрэглэгч нарт зориулагдсан болно. Үүнд:

  1. Санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч нар
  2. Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар
  3. Excel автомажуулалт, макро сонирходог Excel хэрэглэгч нар
  4. Excel программын ахисан эзэмшихийг хүсч байгаа бүх Excel хэрэглэгч нар

3. Та уг сургалтанд хамрагдсанаар:

Та энэ сургалтанд хамрагдсанаар дараах ур чадварыг эзэмших болно. Үүнд:

  1. Excel автоматжуулалт буюу макро бичилтийн үндсэн техникийг эзмшинэ.
  2. Excel загварчлалд өргөн ашиглагддаг томьёо функцийн хэрэглээний талаар судлана.
  3. Санхүүгийн тайлан гаргах процессийг нарийвчлан судлаж, Excel автоматжуулалтын хэрэгсэлүүдтэй хэрхэн хослуулж загварчлах арга техникийг эзэмшинэ.
  4. Data Validation, Conditional Formatting, Sort, Advanced Filter гэх мэт хэрэгсэлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглаж, Excel загварчлалд ашиглах ур чадварыг нэмэгдүүлнэ. Мөн Sheet хамгаалалтын техникийг давхар судлана.

4. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

“Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel автоматжуулалтын техник” сэдвийн хүрээн дэх сургалт 2016 оны 9 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 10 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нийт 6-өөс 7 цаг байна.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.


5. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

FRME-2016.09.17

FRME 201605_01

FRME-2016.09.17

FRME 201605_02

FRME-2016.09.17


6. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 60,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.


7. МАКРО-XL ном

Та бүхэн энэхүү сургалтанд хамрагдсанаар тус сургалттай холбоотой, сургалтын хөтөлбөрийн 90 хүртэл хувийг автоматжуулахад ашигласан Excel программын макро коммандыг хэрхэн ашиглах тухай өгүүлсэн МАКРО-XL номыг хөнгөлттэй үнээр буюу 20,000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. МАКРО-XL ном нь номын дэлгүүрүүдэд 29,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа болно. Та бүхэн энэхүү номны талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

M-XL


8. НЭМЭЛТ ТАЙЛБАР: ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЗАГВАРЧЛАЛЫН ХӨДӨЛГӨӨНТ ЗУРАГНУУД

Энгийн макро бичилт, динамик макро бичилтийн техникүүд

Table

Register

Данс үүгэх процесс

FRME-4

Гүйлгээ хийх процессийг загварчлах

FRME_GIP

Ерөнхий журнал болон дансдын хоорондын холболтын загварчлал

Download Trans

Дансны хуулга гаргах процессийг загварчлах

FRME-2

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд