СУРГАЛТ: Санхүүгийн тайлангийн загварчлал (Томъёоны шийдэл)

Жижиг аж ахуй нэгж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг Excel программ дээр ихэвчлэн хөтөлж явуулдаг. Манай сайт жижиг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулж Finance-XL гэсэн загварыг Excel программ дээр хөгжүүлсэн. Та бүхэн тус загварын талаар сонирхож байвал ЭНД дарж мэдээлэл авч болно. Бидний боловсруулсан Finance-XL загварыг хүмүүс анхлан хараад Excel программ дээр яаж ийм загвар хийдэг юм бэ? Энэ загварыг би шууд ашиглахаас илүүтэйгээр яаж хийснийг нь сурмаар байна. Энэ чиглэлийн сургалт байна уу гэж байнга асуудаг.

Бид хүмүүсийн энэ хүсэлтэнд зориулж өмнө нь Санхүүгийн тайлангийн Excel загварчлал гэсэн нэртэй сургалтыг явуулдаг байсан. Энэ сургалтын талаар та бүхэн бараг санаж байгаа байх. Тус сургалт нь Excel хэрэглэгчээс 2 ур чадварыг шаарддаг байсан. Үүнд Нэгдүгээрт Excel программын стандарт хэрэглээ, Хоёрдугаарт Excel автоматжуулалт буюу Макро ашиглалт гэсэн хоёр бүлэг ур чадварыг шаарддаг байсан.

Энэ нь сургалтын агуулагыг бага зэрэг хүндрүүлж, загварчлалын зарим зүйлийг ойлгоход нарийн төвөгтэй болгож байсан. Иймээс бид сургалтын хөтөлбөрийг дахин шинэчилж, Excel программын зөвхөн стандарт хэрэгсэлүүдийг ашиглаж, Finance-XL загвартай төстэй загварыг хэрхэн хийх талаар шинэ хөтөлбөр боловсрууллаа. Энэ хөтөлбөрт тухайн загварыг хийхдээ VBA, Macro ашигласан мэт санагдахуйцаар Excel программын стандарт хэрэгсэлүүдийг ашиглаж, Санхүүгийн тайлангийн Excel загварыг боловсруулах болно.

“Санхүүгийн тайлангийн загварчлал (Томъёоны шийдэл)” сэдвийн хүрээний сургалт маань 2022 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү сургалтанд Нягтлан бодогч, Excel загварчлал сонирхогч, судлагч хэн бүхэн хамрагдах боломжтой. Мэдээж сургалтанд хамрагдсан хүмүүс манай сайтын зүгээс гаргасан бүтээлүүдийг хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байгаа шүү. За ингээд сургалтынхаа хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулая.

1. Сургалтын хөтөлбөр ба хуваарь

Сургалтын эхний өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн сургалтын хөтөлбөр:

Үргэлжлэх хугацаа Сургалтын агуулга Багш
10:00-10:15 Сургалтын агуулга, ач холбогдолын талаарх товч танилцуулга EXCEL.mn
10:15-11:15 Загварчлалд ашиглах функцийн хэрэглээ, ашиглалт EXCEL.mn
10:15-11:15 Загварчлалд ашиглагдах томъёоллын хэсэгчилсэн шийдлүүд EXCEL.mn
11:15-12:00 Томъёолол динамикжуулах техникүүд EXCEL.mn
12:00-12:15 Загварчлалд ашиглах хэрэгсэлүүдийн хэрэглээ, ашиглалт EXCEL.mn
12:15-12:25 Санхүүгийн тайлангийн загварчлалд урьдчилан хийх бэлтгэл ажил, формат тохиргоо EXCEL.mn
12:25-13:00 АCC хуудасны загварчлал EXCEL.mn

Сургалтын эхний өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн сургалтын хөтөлбөр:

Үргэлжлэх хугацаа Сургалтын агуулга Багш
10:00-10:20 АCC хуудасны загварчлал EXCEL.mn
10:20-11:20 TRN хуудасны загварчлал EXCEL.mn
11:20-12:00 STE хуудасны загварчлал EXCEL.mn
12:00-12:30 Стандарт санхүүгийн тайлан гаргах томъёолол, түүний тайлбар EXCEL.mn
12:30-13:00 Асуулт, хариулт EXCEL.mn

2. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

“Санхүүгийн тайлангийн загварчлал (Томъёоны шийдэл)” гэсэн сэдвийн хүрээн дэх сургалт 2023 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд 10 цагаас 13 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтын үргэлжилэх хугацаа нийт 6-өөс 7 цаг байна. Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.

3. Сургалт зохион байгуулагдах газар

Сургалт Сансарын E-Март худалдааны төвийн баруун талд, төв зам дагуу (Улаанбаатар чуулагын зүүн талд) байрлах GB Plaza оффисын 4 давхарт 401 тоотод зохион байгуулагдана.

4. Сургалт хэнд зориулагдав:

  1. Санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч нар
  2. Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар
  3. Excel автомажуулалт, макро сонирходог Excel хэрэглэгч нар
  4. Excel программын ахисан эзэмшихийг хүсч байгаа бүх Excel хэрэглэгч нар

5. Та сургалтанд хамрагдсанаар:

Та энэ сургалтанд хамрагдсанаар дараах ур чадварыг эзэмших болно. Үүнд:

  1. Excel загварчлалд өргөн ашиглагддаг томьёо функцийн хэрэглээний талаар судлана.
  2. Хоёр ба түүнээс дээш функцийг холбож, Excel загварчлалд хэрхэн ашиглах талаар судлана.
  3. Data Validation, Conditional Formatting хэрэгсэлүүдийг Excel загварчлалд хэрхэн ашиглах талаар судлана.
  4. Sheet хамгаалалтын техникүүдийг судлана.
  5. Судалсан загварчлалын техникүүдээ санхүүгийн тайлан гаргах процессийн загварчлалд ашиглана.

6. Таны зүгээс бэлтгэл ажил

  • Та сургалтанд Notebook-тэй ирнэ. Мөн хулгана, цэнэглэгч хоёрыг заавал авчирна. Учир нь Excel загварчлал автоматжуулалтай холбоотой нарийн техникүүд хийгдэх учраас хулганын оролцоо зайлашгүй шаардлагатай байдаг.
  • Таны Notebook-нд Excel 2010-аас дээш хувилбаруудаас аль нэг нь суусан байх шаардлагатай.
  • Таны Notebook-ний үйлдлийн систем Windows байх ёстой.
  • Сургалтанд Мacbook тохиромжгүй байдаг тул та бүхэн энгийн Notebook-тэй ирээрэй.
  • Эцэст нь хэлэхэд Notebook-нийхээ хэвийн ажиллагааг сайтар шалгаарай. Сургалтанд ирээд Notebook нь ажиллахгүй, гацах, унтрах зэрэг асуудлууд гарч байсан учраас энэхүү санамжийг орууллаа.

7. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр 70,000 төгрөг байна. Төлбөрийг:

  • Хаанбанк-ны 5021555055
  • ХХБ-ны 452649127

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.Жавхлантөгс байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний нэр, утасны дугаарыг бичнэ. Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 8888-0946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний нэр, утасны дугаарыг тэмдэглүүлнэ.

8. Нэмэлт тайлбар зураглал

Загварын Cover хуудасны дэлгэцийн зураг.

Загварын ACC хуудасны дэлгэцийн зураг.

Загварын TRN хуудасны дэлгэцийн зураг.

Загварын STE хуудасны дэлгэцийн зураг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд