Бид перцент буюу хувиар илэрхийлсэн үзүүлэлтүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга ашигладаг. Жишээлбэл орлого зарлагын өсөлт бууралт, хүн амын өсөлт бууралт гээд олон зүйлийг хувиар илэрхийлдэг. Нийтлэг стандартад хувийг % гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэдэг. Харин өсөлтийг нэмэх, бууралтыг хасах тэмдэгээр илэрхийлдэг. Ер нь хувиар илэрхийлсэн аливаа үзүүлэлтүүдийн өсөлт бууралтыг нэмэх, хасах тэмдэгээр илэрхийлэхээс илүүтэйгээр дээш, доош харсан сумаар илэрхийлэх нь өнгө үзэмж, загвар дизайны хувьд илүү байдгаас гадна үзэж харахад ч хялбар байдаг.
Энэ нөхцөл байдалтай уялдуулан Microsoft компани Office 2007, 2010, 2013 хувилбаруудад үзүүлэлтүүдийн өсөлт бууралтуудын тэмдэглэгээг дээш, доош чиглэсэн сумаар илэрхийлэх боломжийг Conditional Formatting хэсэгтээ оруулсан байдаг.
MS Excel 2007 программын Conditional Formatting ашигласан суман илэрхийлэл:
Гэхдээ одоо бид энэхүү нийтлэлдээ Conditional Formatting-н нөхцөлт сумны талаар авч үзэхгүй. Харин Conditional Formatting ашиглахгүйгээр нөхцөлт сумыг хэрхэн үүсгэх тухай үзэх болно. Өөрөөр хэлбэл доорх зурагт үзүүлсэн өсөлт бууралтын тэмдэглэгээг хэрхэн хийх тухай авч үзэх болно.
Бидэнд дараах хувиар илэрхийлэгдсэн өсөлт бууралтын талаарх мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээллийн өсөлт бууралтын Суман хэлбэрээр илэрхийлэе.
Үүний тулд нэгдүгээрт MS Excel программын аль нэг нүдэнд дээш, доош заасан сумны тэмдэглэээг оруулна. Тус тэмдэглэгээг MS Excel программын Insert Ribbon-н Text хэсгээс Symbol коммандыг өгч сумны тэмдэглэгээг сонгоно.
Үүний дараагаар дээрх зурагт харуулсны дагуу оруулсан 2 симболыг хуулж авна. Хуулж авахдаа MS Excel программын нүдээр нь бич Value-гаар нь хуулж авна гэдийг анхаарна уу.
Симболыг хуулж авсны дараагаар өгөгдсөн мэдээллийг сонгож хулганы буруу талыг даран Format cells цэсийг нээнэ. Тус цэснээс Number хэсгийг сонгож үүний дараагаар Category->Custom гэсэн сонголтыг хийнэ. Ингээд Custom хэсгийн Type: нүдэнд дараах форматын кодыг бичнэ. Үүнд:
[Blue]▼0%;[Red]▲0%
Ингээд OK коммандыг өгөхөд доорх зурагт үзүүлсэн үр дүн гарна.
Үр дүн:
За ингээд хувийг суман тэмдэглэгээгээр хэрхэн илэрхийлэх тухай авч үзлээ. Та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх
маш их баярлалаа excel.mn-дээ. амжилт хүсье
[Blue]▼0%;[Red]▲0% үүнийг гараар яаж бичих вэ