Өглөөний мэнд залуучууд. Та бүхэн сайхан амарсан уу? Өнөөдөрөөс жоохон дулаарах шинжтэй. Сүүлийн хэдэн өдөр хөлдөөж алах шахлаа. Аргагүй л хавар цаг юм даа. Нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн Cost-XL загварын маань шинэчлэл дууссан. Удахгүй та бүхэндээ загварынхаа ажиллагааны талаар мэдээлэл өгөх болно. Одоогийн байдлаар загвартай холбоотой ганц нэгэн видео хичээлүүд бэлтгээд сууж байна. Зика өнөөдрийнхөө хичээлээр EXEL.mn групп дээр асуусан нэгэн асуултын хариуг нийтлэл болгон оруулахаар шийдлээ. Ингээд гол асуудалдаа орцгооё.
Үүссэн асуудал:
Үүссэн асуудал EXCEL.mn группын постноос эхлэлтэй. Группын гишүүн маань дараах асуултыг асуусан юм.
Дээрх асуултыг асуудлыг хялбаршуулан ойлгоё. Үүний тулд бидэнд A, B, C, ALL гэсэн нэртэй 4 ширхэг sheet бүхий Excel файл өгөгдсөн байна. Энэ Excel файлын A, B, C гэсэн sheet-ний A багананд байгаа мэдээллүүдийг ALL sheet-нд харуулах явдал юм. Асуудлыг ерөнхийд нь зураглаж харуулбал:
Үүссэн асуудал ойлгомжтой болсон байх. Тэгвэл одоо асуудлыг хэрхэн шийдэх тухай судлая.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Бид энэ асуудлыг олон аргаар шийдэж чадна. VBA ашигласан ч болно. Томъёо ашигласан ч болно. Data хэрэгсэлүүд ч ашигласан болно байх гэж бодож байна. Гэхдээ хамгийн энгийн арга буюу томъёо ашиглаж асуудлыг хэрхэн шийдэх тухай та бүхэндээ танилцуулая.
Бид одоо энэ асуудлыг шийдэхэд INDIRECT функц ашиглана. Үүний тулд мэдээлэл авах sheet-ний нэрсийг ALL sheet-ний A1:C1 мужид гараар бичиж оруулна.
Тус sheet-ний A2 нүдэнд дараах томъёоллыг бичиж оруулна.
=INDIRECT(“”&A$1&”!A”&ROW()-1)
Тус томъёоны үр дүн 1 гэж гарна. Ингээд A2 нүдэнд бичсэн томъёог A2:C4 мужид Copy/Paste хийж бусад нүдний үр дүнг гаргана. Үр дүнг дээрх зурагнаас харж болно.
Томъёоны тайлбар:
INDIRECT функцээр зохиомол муж үүсгэдэг. Жишээлбэл A2 нүдэнд бичсэн:
=INDIRECT(“”&A$1&”!A”&ROW()-1)
томъёо нь =A!A1 томъёотой яг адилхан үр дүнг илэрхийлэх хувьсах бүтэцтэй томъёол юм. Тодруулбал sheet-ний нэр болон мөрийн дугаар өөрчлөгдөх боломжтой зохиомол томъёол юм.
Зиак ингээд бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Энэ асуудлыг INDIRECT функцээс өөр ямар функц ашиглан шийдэх боломжтой талаар мэдээлэл байвал та бүхэн бидэнтэй хуваалцаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сэтгэгдэл үлдээх