Зиак эрхэм хүндэт EXCELER-үүддээ энэ оройн мэндийг хүргье. Нийтлэл бичсэнгүй нилээд удлаа. Өнөөдөр цаг завтай болсоных нэг нийтлэл бичихээр шийдлээ. Та бүхний ажил төрөл сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байгаад ирлээ. Эрдэнэт хотын МУИС-ын Орхон сургуулийн НББ-ийн тэнхимийн багш, оюунтануудад Санхүүгийн тайлан дахь Excel загварчлалын талаар, мөн Excel хэрэглээний талаар 2 өдрийн хугацаанд сургалт, семинар зохион байгууллаа. Найрсаг, хөгжилтэй хамт олонтой танилцаж, Excel программын хэрэглээний талаар санал бодлоо хуваалцсандаа туйлын баяртай байна. Ямартай ч намайг хүлээн авч, сургалт зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Л.Баасандорж эрхлэгчтэй, НББ-ийн тэнхимийн хамт олонд БАЯРЛАЛАА гэж хэлье.
За ингээд гол асуудалдаа орж, өнөөдрийнхөө нийтлэлийг эхлүүлье.
Үүссэн асуудал:
“Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал” семинарын хүрээнд шийдэж байсан нэгэн асуудлыг одоо та бүхэндээ танилцуулъя. Энэ талаар хүмүүс нэлээдгүй олон удаа надаас асууж байгаа болохоор хариултыг нэг мөр өгөхөөр шийдлээ. Энэхүү нийтлэлийг уншсны дараагаар бүх зүйл ойлгомжтой болно гэдэгт итгэлтэй байна. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.
Бидэнд A1:C48 мужид нэгэн компанийн дансдын мэдээлэл өгөгдсөн байна. Бидний гол зорилго бол E1:I1 мужид өгөгдсөн ЕД кодоор нөхцөлдүүлэн C2 талбар буюу С2:C48 мужийн мэдээллийн нийлбэрийг тодорхойлох явдал юм. Өөрөөр хэлбэл B багананд байгаа мэдээлэл E1:I1 мужийн мэдээлэлтэй ижил бол түүнд харгалзах С баганын мэдээллийг цуглуулж, нийлбэрийг нь тодорхойлох явдал юм.
Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа:
Дээрх асуудлыг хүмүүс тодорхой хэмжээнд шийдэж чаддаг ч төгс шийдэж байгаа тохиолдол ховорхон харагддаг. Хүмүүс хэрхэн шийддэг талаар одоо танилцуулъя.
E3 нүдэнд бичигдсэн EXCEL томьёолол:
=SUM(IF(B2:B48=1000,C2:C48,IF(B2:B48=1120,C2:C48,IF(B2:B48=1130,C2:C48, IF(B2:B48=1140,C2:C48,IF(B2:B48=1150,C2:C48,0))))))
дээрх Excel томьёолол нь хэдийгээр зөв боловч төгс шийдэл биш юм. Яагаад гэвэл өгөгдсөн нөхцөлүүдийг нэг нэгээр нь томьёонд оруулж байгаа та бүхэн анзаарсан байх. Энэ нь дээрх томьёоны гол сул тал нь юм. Хэрэв өгөгдсөн нөхцөл нь 100 ширхэг, эсвэл 1000 ширхэг байвал яах бэ?. Мэдээж 1000 удаа IF функц ашиглаж томьёо бичих болно. Гэтэл Excel программын нэг нүдэнд ашиглах IF функцийн тоо хязгаартай байдаг. Яг хэдээр хязгаарлагддагийг нь яг таг хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 20-оос 30 ширхэг IF функц бичээд хязгаартаа очих байх. Гэхдээ 20, 30 удаа IF функц бичиж асуудлыг шийдэж байгаа хүн тийм ч сайн EXCELER биш гэдгийг илтгэнэ.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Дээрх асуудлыг төгс байдлаар шийдвэрлэхдээ SUM, IF гэсэн хоёр функцийг л ашиглана. Гэхдээ нэг нэг удаа л ашиглана. IF функцээр нөхцлийг шалгаж, SUM функцээр нийлбэрийг тодорхойлно. Хэрхэн яаж гэдийг дараах зурагт үзүүлэв.
E4 нүдэнд бичигдсэн EXCEL томьёолол:
=SUM(IF(B2:B48=E1:I1,C2:C48,0))
дээрх Excel томьёололд нөхцлийг (E1:I1 мужийн мэдээлэл) мужаар сонгосон нь асуудлыг төгс шийдэхэд гол нөлөөг үзүүлж байна. Тэгэхээр нөхцөл тодорхойлсон мужид хамрагдах утга хэдэн ч ширхэг байж болно. Хамгийн гол нь нөхцөл тодорхойлсон муж зурагт үзүүлсэнтэй адилаар хөндлөн байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хэрэв нөхцөл тодорхойлсон мужийн мэдээлэл босоо хэлбэрээр өгөгдсөн бол түүнийг TRANSPOSE функц ашиглах замаар шийддэг. Босоо хэлбэрийн мэдээллийг хөндлөн хэлбэрт шилжүүлж, олон нөхцөлт нийлбэрийг тодорхойлж байна гэсэн үг.
Дээрх бүх томьёоны хувьд үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргана гэдгийг мартуузай.
Сэтгэгдэл үлдээх
Nadad eniig shiideh olon tohioldol bsaan, amarhan shiidej bsan. Unique utguudiig jishee bolgohdoo zaaval yaagaad hevtee helberiig songosniig bol medehgui yum. Er ni bol bosoo unique utguud deer bol, buur amarhan, harin hevtee deer transpose ashiglah yum bn.
Sumif nohtsoloor $ ashiglahad tun hyalbar bdag yum…
EXCEL array мужууд дээр үйлдэл хийхэд матриц дээр үйлдэл хийж байгаатай адил зарчмаар хийгддэг.Матриц дээр хийгддэг үйлдлийн хувьд мөр баганын тоо (онолын хэллэгийг нь мартсан байна) таарахгүй байгаа тохиолдолд хариу нь гардаггүйтэй яг адил.
Шийдлийн хувьд тухайн EXCELER маань ямарч байдлаар шийдэж болно. Эцсийн үр дүн зөв байх хэрэгтэй. Дээрх нийтлийн хувьд тухайн нэг тохиолдол нь л байгаа юм.
Энэ томёо яаг зөв үү нөхцөлд заасаныг биш нийлбэрийг гаргад байх шиг байхийн тэгээд ctrl+shift+enter gdge tailbarlaach
Nadad eniig shiideh olon tohioldol bsaan, amarhan shiidej bsan. Unique utguudiig jishee bolgohdoo zaaval yaagaad hevtee helberiig songosniig bol medehgui yum. Er ni bol bosoo unique utguud deer bol, buur amarhan, harin hevtee deer transpose ashiglah yum bn.
Sumif nohtsoloor $ ashiglahad tun hyalbar bdag yum….
harin nadad neg zuiliig shiidehed arai hund bsaan. Nohtsol maani 1 bish olon bval yah vee? Enee jisheenii dansnii code oos gadna davhar nohtsol bailaa gej bodoy. Za end bol 5 torliin dans bhad, dahiad neg baganand guilgeenii haritssan dans blaa gej bodoy. Ter uyd ab, ac, ad, ae. . . ca, cb . . Geh met hosolmol nohtsoluudiin niilberii herhen oloh ve? gdg deer tuslamj heregtei bgaamaa.
Minii shiidel bolohoor concatenate functioniig ashiglaj niilmel utgiig dahin neg baganand (tseverhen bailgah uudnees hidden baij ch bolno) uusgeed ter deeree sumif eer niilmel utgaas niilberiig oloh joohon buduuleg gej helj boloh argaar hiisen? Any better idea?
Таны арга зөв л дөө. Гэхдээ нөхцөлийнх нь төрөл олон бол дээрх томьёоны IF функцийг нь нэмэгдүүлэх замаар шийдэж болох юм шиг санагдаж байна. Concantenate функцээр нэгдүүлэхдээ заавал шинэ баганад оруулахгүйгээр үндсэн томьёонд дээрээр шууд CONCANTENATE томьёогоо ашиглаж болно байх. CONCANTENATE оронд & тэмдэг ч гэсэн ашиглаж болно.
SUMIF function hereglej bolhu
SUMIF ашиглаж болно. Олон аргаар дээрх олон нөхцөлт нийлбэрийг тодорхойлох боломжтой.
Manai bagsh nar baina shdee. Surgalt saihan boljoo.Daraagiin surgalt ni 4-r sariin hedend boloh ve
Жавхаадаа бид бүхэнд чухал хэрэгтэй сургалт явуулж, бидний Excel програмын хэрэглээний талаарх мэдлэгийг тэлж, зааж сургаж өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье! МУИС-ийн Орхон сургуулийн багш нараас
Бид бүхний Excel програмын хэрэглээг нэмэгдүүлэх чухал сургалтыг цаг заваа гарган Эрдэнэт хотыг зорин ирж зааж сургасан Жавхаадаа ажлын өндөр амжилт хүсье! МУИС-ийн Орхон сургуулийн багш нараас
hi bagsh? miniih hariu ni garahgui bhiin? yugii ni buruu hiigeed bgaan boloo? tegeed daraagi surgalt hezee haana boloh ve? burtgelee online,r hiij boldog ym u?
=sumif($B$2:$B$48,E$1,$C$2:$C$48) гэсэн томьёог ctrl+c, v гэж хойш нь гүйлгэвэл асуудлыг хурдан шийднэ.
zugeer Pivot table tendees n uusgechij bolqu l yumuu?, Ene goe hiisen site bnaa,. yun deeree hiisiin be? btw
Мэдээж боломжтой. Гэхдээ бүх зүйлд Pivot ашиглах нь загварчлалын хувьд тийм ч сайхан санаа биш гэж бодож байна. Сайтын хувьд wordpress дээр хийгдсэн
Sumif функцыг ашиглан бас шийдэж болно
энэ томъёо буруу юм шиг байна. Нөхцөлд заасныг биш нийт нийлбэрийг гаргаад байна