Олон нүдэнд оруулсан тайлбарт (comment) формат тохиргоо хийх

Зиак эрхэм хүндэт Exceler-үүдэд амралтын өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил төрөл, явдал суудал ихтэй байлаа. Нийтлэл бичих нь битгий хэл сайтаараа ч шагайгаагүй удсан байна. Өнөөдөр харин амралтын байдалтай өнжиж байгаа тул нэг нийтлэл бичихээр боллоо. Удахгүй наадам болох гэж байна. Наадам тааруулаад хэд хоног амрах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яг албан ёсны амралт биш л дээ. Наадмын хэд хоногийн амралт дээр 2 хоног нэмж амраад л болоо. Өөрөөр хэлбэл 7 сарын 16, 17-ны өдрийн ажлыг зохицуулаад 10 хоног амрах төлөвлөгөөтэй байна. Надтай адил зарчмаар амрах гэж байгаа хүмүүс зөндөө байгаа байх. Уул нь засаг энэ талаар ярьж байсан ч шийдээгүй орхисон. Гэхдээ амрахад нэг асуудал байнаа. Энэ бол улиралын тайлан. Ирэх 7 хоногт л тайлан тооцоогоо амжуулахгүй бол тухтай ч амар ч чадахгүй хэцүү байна байх. Тэгэхээр ирэх 7 хоногт нэлээдгүй ажилтай байна гэсэн үг. За энэ ч яахав гол асуудалдаа орцгооё. Нэг мэдсэн чинь үлгэр домог шиг баахан юм бичсэн байна.

Өнөөдрийнхөө нийтлэлээр нэгэн уншигчийнхаа асуултанд хариулахаар шийдлээ. Манай уншигч биднээс “Comment-iin usgiin fontiif awtomataar Times new roman yaj bolgoh we? hariulj tuslaach please” гэж асуусан.

Comment

Дээрх асуулт тухайн нэг тайлбарын (цаашид Comment гэсэн нэршилээр нь энэхүү нийтлэлд ашиглана) хувьд энгийн асуулт мэт санагдавч, нэг олон comment-ийн хувьд асуудал дагуулна. Та бүхэнд Excel программын нүдэнд comment бичиж мэднэ байх. Жишээлбэл A1:A3 нүдэнд тоон мэдээлэл өгөгдсөн байна гэж үзье. А1 нүдэнд Орлого, A2 нүдэнд Зардал, А3 нүдэнд Ашиг гэсэн комментуудийг оруулая. Тус комментыг оруулахын тулд харгалзах нүд тус бүрийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Insert Comment коммандыг өгнө.

Comment_1

Гэх мэтлэнгээр A1, A2, A3 нүднүүдэд харгалзах Орлого, Зардал, Ашиг гэсэн Comment-уудыг оруулна.

Comment_2

Бид тухайн нүднүүдэд Commnet орууллаа. Одоо Comment-ийн форматыг өөрчлөх шаардлагатай болсон гэж үзье. Өөрөөр хэлбэл үсгийн фонтийн төрөл, хэмжээ, өнгө гэх мэт. Энэ засварыг хийхийн тулд тухайн Comment бичсэн нүд дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Edit Comment гэсэн коммандыг өгнө.

Comment_3

Ингээд Comment-ийг форматыг өөрчилнө. Энэ бол асуудал биш. Гэхдээ энэ тухайн сонгосон нүдний хувьд л форматыг өөрчилж байна. Хэрэв A2 нүдний форматыг өөрчлөх шаардлагатай бол A2 нүдээ сонгож байгаад дээрх үйлдлийг давтана гэсэн үг. Азаар манай жишээний хувьд 3-хан нүд байна. Тэгэхээр бид 3 одоо Comment-д засвар хийнэ гэсэн үг. Гэтэл ЕСҮ гэх нэртэй уншигчийн маань Excel файлын 300 нүдэнд Comment оруулсан байна. Тэгэхээр ЕСҮ-ийн хувьд 300 нүдийг сонгож, дээрх үйлдлийг 300 удаа давтана гэсэн үг. Маш их хугацаа, маш их механик ажиллагаа шаардана. Энэ үйлдийг хэрхэн автоматжуулах талаар ЕСҮ биднээс асуусан байх.

Мэдээж бид энэ асуудлыг Excel программын стандарт хэрэгсэлүүдээр шийдэж чадахгүй. Иймээс бид VBA код бичих замаар асуудлыг шийднэ. Тухайн нэг Sheet-ний бүх Comment-уудын форматыг дараах VBA кодоор өөрчлөх боломжтой.

[php]Sub FormatAllComments()
Dim xComment As Comment
For Each xComment In ActiveSheet.Comments
With xComment.Shape.TextFrame.Characters.Font
.Name = "Times New Roman"
.Size = 14
End With
Next
End Sub[/php]

Энэхүү VBA код нь Comment-ийн фонтыг Times New Roman, фонтын хэмжээг 14 байхаар кодолсон байна. Одоо дээрх VBA кодыг хэрхэн ашиглах талаар тайлбарлая. Нэн тэрүүнд бид VBA кодыг Excel программд бичиж оруулна. Үүнийг тулд Excel программын Visual Basic Editor цонхыг нээж, шинээр Модуль үүсгэх замаар оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Comment_4

Ингээд компьютерийн гарнаас F5 товчийг дарах эсвэл Visual Basic Editor цонхноос Run коммандыг өгөх замаар VBA кодыг ажиллуулна.

Comment_5

Ингээд VBA код ажиллуулах коммандыг өгснөөр тухайн Sheet дээрх бүх Comment-уудын формат өөрчлөгдсөн байх болно.

Comment_6

Та бүхэн туршаад үзээрэй амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Iim comment bish. Tuhain nudend darahaar l garch irj haragddag comment yaj oruulah we? Ene comment nudtei sumaar holbogdson bn. Minii yarij bga comment nudtei yamar neg holboos shuluun bhgui tuhai nudend darahaar oiroltsoo gazar n garj irdeg.

  2. Data Validation цэсний Input message ашиглаж нүдэнд тайлбар бичвэл зөвхөн тухайн нүдэнд дарах үед харагдана

  3. wow yamar goy ym be. bolchihloo. minii ajild yamar ih tus bolson geech. mash ih bayrlalaa. ajild ni ondroos ondor amjilt husie

    +

  4. Data Validation цэсний Input message – тийм байна. Энэ цэсийг ашиглаж сурлаа. баярлалаа.

  5. Data Validation цэсний Input message – тийм байна. Энэ цэсийг ашиглаж сурлаа. баярлалаа.

Холбоотой нийтлэлүүд