Огнооны мэдээллийг салгаж авах техник

Зарим мэдээллийн сангийн эх үүсвэрээс мэдээлэл татаж авахад огнооны мэдээлэл нь цагийн мэдээлэлтэй хамт татагдаад гараад ирдэг. Энэ мэдээлэл дээр зарим нэг тооцооллыг хийхэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг гэдэгтэй бүгдээрээ санал нийлнэ байх. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар та бүхэндээ товчхон техникийн зөвлөмж өгөхөөр шийдлээ. Яагаад энэ асуудлыг хөндөж, нийтлэл болгож оруулав гэхээр нэгэн уншигч маань өгөгдсөн огнооны мэдээллээс цагийн мэдээллийг нь арилгахын тулд гараараа нэг бүрчлэн цаг, минут, секундын мэдээллийг Delete хийжээ. Маш их хөдөлмөрлөсөн байна 🙂 🙂 🙂 . Зиак ингээд гол асуудалдаа орцогооё.

Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Өгөгдсөн мэдээллийн хувьд A2:A11 мужид огнооны мэдээлэл нь цагийн мэдээлэлтэй хамт илэрхийлэгдэн гарчээ. Бидний гол зорилго уг мэдээллийг C2:C11 мужид харуулсан хэлбэрт шилжүүлэх явдал юм. Тодруулбал огнооны мэдээллээс цаг хугацааны мэдээллийг арилгах явдал юм.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоо судалцагаая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Дээрх асуудлыг маш олон аргаар шийдвэрлэх боломжтой. Эдгээр олон аргуудаас та бүхэнд хамгийн, хамгийн амархан аргыг зааж өгөе. Бидэнд ердөө INT функц л хэрэгтэй. Тодруулбал бид INT функцийг C2 нүдэнд дараах байдлаар ашиглана. Үүнд:

=INT(A2)

Ингээд л болоо. Зарим Excel хэрэглэгч нар энэ асуудлыг шийдэхийн тулд DATE, YEAR, MONTH, DAY зэрэг функцүүдийг ашигладаг. Эдгээр функцүүд нь асуудлыг шийдэж чадах хэдий ч нэлээдгүй хэмжээний томъёо бичих ажилтай тулгардаг. Гэхдээ эцсийн үр дүн яг адилхан гарна. За тэгээд та бүгд туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд