Зиак өдрийн мэнд залуучууд. Сонин сайхан, солжир галжир юу байцгаана даа. Өглөө боссон чинь Улаанбаатар маань цасанд хучигдачихаж. Цасан дээр машинууд бээрцэн юм шиг явж чадахгүй нилээд түгжирээтэй байх шиг байна лээ. Миний хувьд түгжирээнээс айгаад машингүй явган алхаад ажилдаа ирсэн. Ийм нөхцөл байдал үүсдэгийг мэддэг болохоор. За ойрд нэг загвар дээр ажиллаа. Гэхдээ шинэ загвар бишээ. Хуучин ашигладаг байсан загвар байгаа юм. Түүнийгээ бага зэрэг сайжрууллаа. Сайжруулах явцдаа тохиолдсон зарим нэг асуудлууд, түүнийг яаж шийдвэрлэсэн тухай зүйлүүд бичие гэж бодлоо. Зиа тэгээд тулгарсан нэг асуудал маань бол Нөхцөл шалгаж устгасан тухай асуудал юм.
ҮҮССЭН АСУУДАЛ
Надад дараах зурагт үзүүлсэн мэдээлэл байсан юм. A1:B258 мужийг хамарсан мэдээлэл юм.
Энэхүү мэдээллээс доор дурдсан 10 данснаас бусад мэдээллийг устгах шаардлагатай болсон.
- 430110103606
- 430110103717
- 430110105800
- 430110106215
- 430110107349
- 430210103606
- 430210103717
- 430210105800
- 430210106215
- 430210107349
- 100010107349
Үүнийг хэдийгээр гараар устгах боломжтой ч байнга энэ үйлдлийг хийгээд байх нь утгагүй хэрэг. Тиймээс үүнийг автоматжуулж байгаа юм.
АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ
Нэгэнт гараар асуудлыг шийдвэрлэж байхаас залхуурсан миний бие дараах VBA кодыг боловсруулсан. Үүнд:
[php]
Sub Button1_Click()
Range("B6").Select
Do Until Selection.Value = ""
If Selection.Value <> "430110103606" And Selection.Value <> "430110103717" _
And Selection.Value <> "430110105800" And Selection.Value <> "430110106215" _
And Selection.Value <> "430110107349" And Selection.Value <> "430210103606" _
And Selection.Value <> "430210103717" And Selection.Value <> "430210105800" _
And Selection.Value <> "430210106215" And Selection.Value <> "430210107349" _
And Selection.Value <> "100010107349" Then
Selection.EntireRow.Delete
Else
Selection.Offset(1, 0).Select
End If
Loop
Range("A1").Select
End Sub
[/php]
За тэгэхээр дээрх VBA кодыг ашиглахын тулд үндсэн мэдээллээ дараах загварт оруулаарай. Өөрөөр хэлбэл мэдээлэл А6-с эхлэнэ. Мэдээллийн эхнээс доош нь 6 хоосон мөр оруулсан байгаа та бүхэн анзаарсан биз.
За тэгээд Developer цэснээс Macro Button-оо оруулаад дээрх кодтой холбож өгнө. Ингээд комманд өгөхөд бидний мэдээлэл дараах хэлбэрт орж, өгөгдсөн дансны дугаар бүхий мэдээлэл Worksheet-нд үлдсэн байх болно.
НЭМЭЛТ ТАЙЛБАР ЗУРГУУД
Тайлбар зураг 1
Тайлбар зураг 2
Сэтгэгдэл үлдээх
Сайн байна уу. Их хэрэгтэй мэдээллүүд оруулдаг шүү. Та бүхэнд амжилт хүсэе.
Миний хувьд бол 2 table data гаа vlookup даад Filter Хийгээд л устгачих юм байна. Гэхдээ бас байнга зөвхөн энэ дансуудаа устгадаг бол их хэрэгтэй юм байна.
САЙН БАЙН УУ
МАШ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА ТАНАЙ САЙТЫН БАЙНГЫН ХЭРЭГЛЭГЧ БАЙНА
АЖИЛТ ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
ДАРААГИЙН ДУГААРТАА БАГАНА ЯАЖ УСТГАДАГ ТАЛААР ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ
Sain bain uu Excel deer Pos systemiig engiin baidlaar hiij bolhuu aguulhiin bvrtgel maygaar.
baraa nemher awtomaat nemegdej hasagddag baidlaar hiij bolhuu ?
Posiin mashin ni Excel programmd holbogdoj bval bolno bha. Ene talaar sudalj uzeegui bna
Сайн байна уу ТӨДӨӨС ДЭЭШ ДООШ ТООТОЙ МӨРИЙГ ГЭХ ЗЭРЭГ ЦӨХЦӨЛ ТАВЬЖ УСГАЖ БОЛОХ УУ ҮҮНИЙГ ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААЧ.
sheet ustasan uildlee butsaah uildiig yaj hiidiin boloo
Буцаах боломж байхгүй. Excel файлаа хадгалахгүйгээр л хаах арга байна даа.
hi bi dansnii huulganaas neg dansnaas garsan yalgaatai utgatai guilgeeg shuuh gesiin herhen shuuh ve?