Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Бид өмнөх нийтлэлээрээ SUMPRODUCT функцийн талаар бичиж байсан. Уншиж амжаагүй Exceler-үүд ЭНД дарж уншаарай. SUMPRODUCT функцийн талаар ерөнхий ойлголттой болно байх. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр бид SUMPRODUCT функцийг өргөтгөж, нөхцөл яаж шалгах талаар нэгэн нийтлэлийг бичихээр бэлдлээ. Та бүхэн SUMPRODUCT функцийг зөвхөн өгөгдсөн тоонуудын үржвэрийн нийлбэр олдог зориулалттай функц гэж ойлгож байгаа байх. Мэдээж таны ойлголт зөв. Гэхдээ бид ашиглагдаж буй мэдээлэл дээр багахан хэмжээний боловсруулалт хийгээд л SUMPRODUCT функцээр нөхцөл шалгах боломжтой болно. Энэ талаар та бүхэнд жишээ ашиглан тайлбарлая.
Бидэнд дараах мэдээлэл өгөгджээ. Үүнд:
Дээрх мэдээллээс зөвхөн A бүтээгдэхүүний борлуулалтыг тодорхойлох шаардлагатай боллоо гэж үзье. Хэрэв бид гар аргаар A бүтээгдэхүүний нийт борлуулалтыг тодорхойлвол дараах байдлаар томьёолно.
Дээрх арга нь механик ажиллагаа ихтэй байгааг та бүхэн анзаарсан байх. Тэгвэл бид энэ асуудлыг SUMPRODUCT функц ашиглан дараах байдлаар хялбаршуулан томьёолж болно. SUMPRODUCT функцийн томьёоллыг D10 нүдэнд бичнэ.
=SUMPRODUCT(–(A2:A9=”A”),B2:B9,C2:C9)
SUMPRODUCT функцийн үр дүн өмнө үр дүнтэй адил байна. Энэ жишээнээс харахад SUMPRODUCT функц нь нөхцөл шалгадаг үйлдлийг хийдэг юм байна гэсэн төсөөлөл үүсч байгаа байх. Тэгвэл энэ буруу төсөөлөл юм. SUMPRODUCT функц нөхцөл шалгах зориулалттай биш. Бид SUMPRODCUT функцэд ашиглагдаж байгаа мэдээлэлд л жижигхэн хэмжээний хувиргалтыг хийсэн. Та бүхэн анзаарсан бол SUMPRODUCT функцийн аргументад –(A2:A9=”A”) гэсэн мужийг оруулсан байна. Энэ нь угтаа дараах мэдээллийг үүсгэж байгаа хэлбэр юм.
Өөрөөр хэлбэл “Бүтээгдэхүүн” баганын утгыг 1, 0 гэсэн утгаар илэрхийлж буй хэрэг юм. Ингэснээр бидний SUPRODUCT функцэд ашиглах үндсэн мэдээлэл маань дараах хэлбэрт шилжиж байна.
Одоо SUMPRODUCT функцээ шууд ашиглая.
Үр дүн мэдээж 579,900 гарна. Өөрөөр хэлбэл 0 утгаар үржүүлэгдэж байгаа үр дүнгүүд бүгд 0 гарна. Харин 1 утгаар үржүүлэгдэж байгаа бүх үр дүнгүүд үнэ, ширхэг хоёрын үржвэр гарна. Тэгэхээр та бүхэн SUMPRODUCT функц нь нөхцөл шалгадаггүй юм байна гэдгийг ойлгосон байх. Бид зүгээр л ашиглаж буй мэдээллийнхээ нөхцөл шалгаж буй хэсгийг 0, 1 гэсэн утгаар илэрхийлсэн.
SUMPRODUCT функц дээр энэ нөхцөл шалгах техникийг хэдэн ч нөхцөл дээр ашиглаж болно. Жишээлбэл бидэнд дараах мэдээлэл өгөгджээ.
Дээрх мэдээллээс 1/9/2015 -ны өдрөөс өмнө үйлдвэрлэгдсэн A бүтээгдэхүүний нийт борлуулалтыг олох шаардлага гарсан. Энэ тохиолдолд бид SUMPRODUCT функцийг дараах байдлаар томьёолно. Үүнд:
=SUMPRODUCT(–(A2:A9<42013),–(B2:B9=”A”),C2:C9,D2:D9)
Дээрх жишээний хувьд огноо талбар дээр нөхцөл тавихдаа 1/9/2015 гэсэн огноог 42013 гэсэн сериал тоогоор илэрхийлсэн байна. Тэгэхээр огнооны хувьд нөхцөл тавихдаа огноог сериал тоонд хөрвүүлж тавих шаардлагатай.
Мэдээлэл хөрвүүлэлтийн энэ техникийг зөхвөн SUMPRODUCT функц дээр ашиглана гэж ойлгож болохгүй. Өөр бусад бусад функцүүд дээр ч ашиглаж болдог. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Ogogdloos A R niilberiin dundajiig yaaj oloh we. Average func.g yaaj ashiglahuu
Сайн байна уу. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Нэг тусламж байна. Зээлийн хүү тооцох гэтэл тухайн жил нь өндөр эсвэл нам жилийг яаж тооцох вэ. 365 эсвэл 366 хоногтой жил байна гэдэгийг яаж тооцож гаргавал зүгээр вэ. Зээлийн хүүг тооцоход тухайн жилийн бодит хоногоор хүүг тооцох шаардлагатай байдаг. Гэтэл байнга тухайн жилийг өндөр үү нам уу гэдэгийг харах болчоод байдаг. Жишээ нь өмнөх нүдэнд байгаа он сар өдөрөөс оныг нь ялгаж аваад өндөр эсвэл нам жил байгааг тооцоод хүүний тооцоололдоо оруулах гээд байгаа юм.
Boldoo utsan deereese harchihad tiim hetsuu bnuu
why iim t1 asuult asuudiin be ?
Магадгүй 20, 30 жилээр тооцоолол хийх шаардлага гарвал жил болгон дээр утасаа харах уу. Эксел дээр юу хийж болдогийг ойлгоогүй явна даа.
sain bnuu? ognoog yaj too utga ruu huvruuleh ve? format cells > number geh ni zuv uu?