Нөхцөлт нийлбэр авах техник (Бямбаад зориулав)

Зиак эрхэм Exceler-үүдэд үдшийн мэнд хүргье. Бүгд нэг хэмнэлээр л байгаад байна уу? Нийтлэл бичээгүй нэлээд удсан байна. Энэ хугацаанд нийтлэл хүлээсэн, хүссэн хүмүүс нэлээдгүй байна. Мөн нэлээдгүй асуултууд ч ирсэн байна. Ирсэн асуултнууд дундаас хариулт хүлээж, яарсан тэвдсэн нэгэн зочны асуултанд яаралтай хариулах хэрэгтэй гэж бодоод унтах нойроо хугаслаад хариулт бичиж сууна би 🙂 🙂 🙂 . Нээрээ өнөө шөнө 00:00 цагаас болох NED:MEX-ийн тоглолтыг хүлээнгээ Бямбаагийнхаа асуултанд хариулая гэж бодоод энэхүү нийтлэлийг бичиж байна.

Асуулт:

Банкны хуулганаас тодорхой нэг харилцагчийн гүйлгээний дүнг яаж нэгтгэж харах бэ? Жишээлбэл дараах зурагны хувьд Хатанбаатар гэдэг харилцагчийн дансанд тушаасан мөнгөний дүнг нэгтгэж харах гэсэн юм.

32-1

Хатанбаатар нь 2014.01.02, 2014.01.06, 2014.01.11, 2014.01.18-ны өдрүүдэд нийт 38,643,276.00 төгрөг тушаасан байгаа юм. Энэ үр дүнг томьёо ашиглан шууд гаргах боломжтой болов уу? Миний хувьд одоогийн байдлаар гүйлгээний утгыг нь унших замаар гараар түүн гаргаж байгаа. Надад энэ асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байна.


Хариулт:

Мэдээж боломжтой асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ та энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв Хатанбаатар гэсэн адилхан нэртэй хоёр хүн танай дансанд мөнгө тушаасан бол одоо бичих гэж буй томьёо маань 2 хүний мөнгөн дүнг нэгтгээд нэг хариу болгон гаргана. Иймээс та томьёоныхоо үр дүнг гарсны дараар дахин нэг нягталж, шалгах хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Бид энэ асуудлыг томьёолохын тулд SUM, IF, IFERROR, SEARCH гэсэн функцүүдийг ашиглана. Эдгээр функцүүдийг хэрхэн ашиглах талаар дараах зааврыг дагаарай.

  • Дээрх зурагны хувьд D1 нүдэнд Харилцагчийн нэрийг бичиж оруулна. Манай жишээний хувьд Хатанбаатар гэсэн нэрийг оруулсан болно.
  • D2 нүдэнд дараах томьёог бичиж оруулна.

=SUM(IF(IFERROR(SEARCH(D1,B2:B13,1),0)=1,C2:C13,0))

  • Үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана. Томьёоллын үр дүнг дараах зурагт үзүүлэв.

32-2

Зиак ингээд л асуудал шийдэгдлээ. Энэ нийтлэлийг ганцхан Бямбаад зориулаагүй юм шүү. Ийм асуудалтай тулгарсан хүн бүхэнд зориулж бичсэн. Та бүхэнд амжилт хүсье.

Өө нэг зүйлийг хэлэхээ мартсан байна. Та бүхэн үүнтэй адилаар багахан хэмжээний асуултуудыг миний И-Мэйл хаягаар явуулж болно шүү. Би асуудлын цар хүрээг харж байгаад хариулах боломжтой асуултуудын хариултыг сайтаараа дамжуулж мэдээллэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Dears,

    Анх бүртгэлээ хийхдээ регистерээр давхар нэрийг нь бичээд бүртгээд авчихвал нэрийн давхардал асуудал үүсгэхгүй болно.

  2. Баярлалаа Энэ томьёо их хэрэг болж байна. Гэтэл нэг асуудал тулаад байна. Учир нь энэ жишээн дээр ярихад Хатанбаатар нь огнооны оронд эр, эм гэсэн ялгаатай байвал яаж томьёолох вэ. энэ томьёогоор бол нэгтгэж дүн гараад байна. Тэгэхээр салгаж дүгнэх томьёо нэмэж бичиж өгнө үү

  3. Хэрвээ Хатанбаатар гэдэг нэр нь гүйлгээний утгын дунд орсон байвал нийлбэрийг яаж олох вэ?

  4. Ognoo Guilgeenii utga Mungun dun Dansnii kod
    14.12 tsalin 10000 210101

    filter ashiglan daraagiin sheet-g dans dans-r angilj bolj bga bolovch Uur jurnal huulaad oruulaad ireheer dans2-r angilsan zuil maani emh zambaraagui holildood orj ireh ym

Холбоотой нийтлэлүүд