Оройн мэнд залуусаа. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр нэгэн уншигчийнхаа асуултанд хариулт өгөхөөр шийдлээ. Энэ бол нөхцөлт дундаж утгыг хэрхэн яаж олох тухай асуулт юм. Нөхцөлт дундаж утга гэхээр та бүхэнд шууд л AVERAGEIF функц санаанд орж байгаа байх. Миний хувьд ч гэсэн энэ функцийг хамгийн анх санал болгосон боловч, өгөгдсөн мэдээлэлд тохироогүй улмаас тус функцийг ашиглах боломжгүй болсон. За ингээд тулгарсан асуудалтайгаа эхлээд танилцая.
Үүссэн асуудал:
Манай сайтын нэгэн уншигчид маань дараах асуудал тулгарчээ.
Миний ойлгосноор бол дараах зурагт үзүүлсэн GE утганд харгалзах шар өнгөөр будсан тоонуудын дундаж утгыг тодорхойлох.
Хэрэв миний ойлголт зөв бол бид энэ асуудлыг шууд AVERAGEIF томъёогоор шийдэж чадахгүй. Учир нь AVERAGEIF функцын аргументууды бүгд нэг чиглэлд байх ёстой. Иймээс бид энэ асуудлыг арай өөр аргаар шийдэх ёстой.
Асуудлыг шийдвэрлэсэн нь
Бид энэхүү асуудлыг энгийн AVERAGE функцийн тусламжтайгаар шийдэж чадна. Гэхдээ зарим нэг тооцооллыг урьдчлан хийх ёстой. Иймээс юуны өмнө бид GE утга агуулсан нүдний мөрийн дугаарыг тодохойлох ёстой. Үүнийг бид IF функцийн тусламжтайгаар A6 нүдэнд дараах байдлаар томъёолно.
=IF(A1:A4=”ge”,ROW(A1:A4),””)
Тус томъёоны үр дүн хоосон гарах боловч тухайн томъёо Array хэлбэрийн томъёо учраас тухайн нүдэнд дараах мэдээлэл агуулагдана.
={“”;2;””;4}
Өөрөөр хэлбэл 2 болон 4 дүгээр мөрөнд ge гэсэн утга агуулагдаж байгааг илэрхийлж байна. Дараагийн алхамд бид IF болон ROW функцийн тусламжтайгаар 2 болон 4 дүгээр мөрөнд агуулагдаж буй тоон утгуудыг B1:E4 мужид агуулагдах тоон мэдээллээс ялгаж авна. Энэ асуудлыг бид дараах томъёоллоор шийднэ. Өмнө нь бичсэн томъёонд өргөтгөл хийсэн болно.
=IF(A1:A4=”ge”,IF(ROW(B1:E4)=ROW(A1:A4),B1:E4,””),””)
Тус томъёоны үр дүн хоосон гарах боловч тухайн томъёо Array хэлбэрийн томъёо учраас тухайн нүдэнд дараах мэдээлэл агуулагдана.
={“”,””,””,””;7,8,9,2;””,””,””,””;15,16,17,18}
нэгэнт бид ge утганд харгалзах тоон утгуудыг тодорхойлж чадсан учраас өмнөх томъёоллыг AVERAGE функцээр өргөтгөж, нөхцөлт дундаж утгыг тодорхойлно.
=AVERAGE(IF(A1:A4=”ge”,IF(ROW(B1:E4)=ROW(A1:A4),B1:E4,””),””))
Дээрх томъёоны үр дүн 11.5 гэж гарсан байна. Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
#VOLUE!алдаа заагаад байна. яг л энэ загвараар туршиж үзлээ томъёог нь бижиж бас copy, past хийж болдоггүй
ctr+shift+enter
dfsd
Aldaa zaagaad boldoggui e
Ctrl+Shift+Enter