Ойрын өдрүүдэд ноён ногооны ханш огцом савлаад, савалгаа бүрт нь бид нар сандраад хэцүүхэн л байна. Зарим нэг хүмүүс ноён ногооны ханш улам өснө гэж байхад зарим хүмүүс нь удахгүй унана гэсэн тайлбаруудыг хийж байна. Гэхдээ л ханш өсөөд л байна. Бид ч аргагүй глобалчлагдсан байна шүү. Ганц валютын ханшнаас болоод улсын эдийн засаг савлаад байх шиг. Арга ч үгүй биз дээ. Бид нар ямар үйлдвэрлэгч биш, хэрэглэгч болохоор шүү дээ. Гэхдээ бид үйлдвэрлэгч биш гээд гараа хумхиад суугаад байж болохгүй. Аль болох чадлынхаа хэмжээнд жоохон ч гэсэн зүйлийг үйлдвэрлэх хэрэгтэй.Зиак энэ ч яахав гол асуудалдаа орцгооё доо. Яагаад манай Excel ноён ногоонтой холбогдчихвоо? гэсэн асуултанд хариулцгаая. Энэ бол зүгээр л график.
Сүүлийн үед сонин сэтгүүл дээр ноён ногооныг төрөл бүрийн графикаар л үзүүлж байна. Жишээлбэл доорх график.
Үндсэн графикын суурь өнгийг ноён ногооноор илэрхийлсэн байна. Үүнийг бид Excel программ дээр хийх боломжтой юу? Мэдээж боломжтой. Хэрхэн яаж гэдэг талаар одоо тайлбарлая.
Мэдээж бидэнд ноён ногооны ханш хэрэгтэй. Бид энэ ханшийг www.mongolbank.mn гэсэн хаягнаас авах боломжтой. Бид ногооны ханшийг 2009.01.01-2013.9.29-ны өдрийг хүртэл авсан болно. Дараах зургаар үзүүлэв.
Дээрх зурагт ногооны ханшийн зарим хэсгийг Hide төлөвт оруулсан байгааг анхаараарай. Бид дээрх мэдээллийг ашиглаад график байгуулна. Графикын төрөл нь AREA хэлбэрийн график байна. Ямар төрлийн график сонгосон талаар доорх зурагт үзүүлэв.
Зиа одоо байгуулсан графикаа харцгаая.
дээрх графикыг харахад хэлбэржилтийн хувьд төдийлөн таатай бус харагдаж байна. Энэ нь Y тэнхлэг буюу босоо тэнхлэгийн утгаас шалтгаалж байгаа юм. Иймээс бид босоо тэнхлэгт багахан хэмжээний тохиргоог хийцгээе. Үүний тулд бид Босоо тэнхлэг дээр хулганын курсорыг байршуул, хулганын баруун товчийг дарах замаар Format Axis цонхыг нээнэ.
Үүсэх Format Axis цонхонд дараах тохиргоог хийнэ. Үүнд:
Энд яагаад MAX утгыг 1750, MIN утгыг 1100 гэж авсан бэ гэхээр 2009 оноос хойших хугацаанд ногооны ханш хамгийн ихдээ 1700 гарч байсан. Харин хамгийн багадаа 1100-с хэтрэхгүй байсан учраас энэ хоёр тоог сонгож авсан болно. Ингэснээр бидний график дараах хэлбэрт шилжсэн байна.
Өмнөх графикаас арай л дээр харагдаж байна. Одоо графикт ноён ногооны зургийг оруулъя. Үүний тулд бидэнд Нэгтын долларын зураг хэрэгтэй. Бид үүнийг Google-с хайгаад олчихно.
Зиа энэхүү нэгтийн долларыг графикт оруулая. Үүний тулд Үндсэн графикт курсорыг байршуулан, хулганын баруун товчийг дарж Format Data Series … коммандыг өгнө.
Ингээд үүсэх Format Data Series… цонхонд дараах тохиргоог хийнэ.
Дээрх зурагт үзүүлсэн зааварын дагуу Format Data Series цонхонд тохиргоог хийж, File товч дээр дарж, нэгтийн долларын зургийг графикт оруулж ирнэ. Ингэхэд бидний график дараах хэлбэрт шилжсэн байна.
Мэдээж графикынхаа бусад формат тохиргоог хийж графикын үзэмжийг улам бүр сайжруулж болно.
Сэтгэгдэл үлдээх
sain bainuu ene husnegt ni /hanshiin medee/ file.r baiwal oruulaad uguuch