Мөр, багана шилжүүлэх техник

Зиак амралтын өдрийн мэнд залуучууд. Excel.mn миний бие их эзэн богд Чингис хаан, бид хоёрын өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотоос мэндчилж байна 🙂 🙂 🙂 . Нутаг явах ажил гарсан тул амралтын өдрийг таруулж өнөө өглөө 8 цагаас Улаанбаатар хотоос гарч өдөр 13 цагт Хэнтий аймгийнхаа Чингис хотод хүрэлцэн ирлээ. Ойр зуурийн ажлаа амжуулаад маргааш өглөө Улаанбаатар луугаа гарахаар төлөвлөж байна. Ажил төрөл гайгүй байгаа болохоор хэдэн өгүүлбэр холбож, ганц нийтлэл бичихээр шийдлээ.

Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд мөр болон баганын мэдээллийг өөр хооронд нь хэрхэн сэлгэж шилжүүлэх тухай нийтлэл бичихээр шийдлээ.

Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Энэхүү мэдээллээс Дансны нэр болон Дансны дугаар гэсэн хоёр талбарын байрыг солих шаардлага гарсан байна. Өөрөөр хэлбэл бид дээрх мэдээллийг дараах хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй болсон.

Энэ үйлдлийг шууд хийхэд хөөрхөн гар ажиллагааг шаарддаг. Хоосон багана шинээр нэмж байгаад тухайн тухайн мэдээллийг зөөх, улмаар хуучин үлдсэн хоосон баганыг устгах замаар баганы мэдээллийг шилжүүлдэг. Мөрийн дагуух мэдээллийг ч дээрхтэй адил зарчмаар зөөнө. Мэдээлэл зөөх энэ процесс нь нэлээдгүй гар ажиллагаатай үйлдэл. Энэ үйлдлийг хэрхэн хялбаршуулах талаар одоо та бүхэндээ танилцуулая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь

Мэдээлэл шилжүүлэх дээрх үйлдлийг хялбар хийхийн тулд бид дараах зааврыг дагана.

Хэрэв тухайн баганын мэдээллийг бүхэлд нь байрыг сольж шилжүүлэх бол:

  1. Тухайн баганыг бүхэлд нь сонгоно. Манай жишээний хувьд B баганыг бүхэлд нь сонгоно.
  2. Компьютерийн гарнаас Shift товчийг дарж, тухйн товчийг дарсан чигтээ хулганаар баганыг Drag хийх буюу чирэх замаар аль байршилд оруулах байршлыг зааж өгнө. Энэ талаар дараах хөдөлгөөнт зурагт үзүүлэв.

Хэрэв тухайн мужийн мэдээллийн байрыг сольж шилжүүлэх бол:

  1. Тухайн мужийг сонгоно. Манай жишээний хувьд B1:B16 мужийг сонгоно.
  2. Компьютерийн гарнаас Shift товчийг дарж, тухйн товчийг дарсан чигтээ хулганаар мужийг Drag хийх буюу чирэх замаар аль байршилд оруулах байршлыг зааж өгнө. Энэ талаар дараах хөдөлгөөнт зурагт үзүүлэв.

    Энэ тохиолдолд байршилыг зааж буй тэмдэглэгээг сайтар анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байршил зааж буй тэмдэглэгээ нь босоо хэлбэртэй байх ёстой. Учир нь бид босоо хэлбэртэй баганын мэдээллийг шилжүүлж байгаа болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Мөрийн дагуух шилжилт дээрхтэй яг адил зарчмаар шилжилтүүдийг хийнэ. Ингээд л болоо доо. Амархан байгаа биз. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд