Мөр алгасч бичигдсэн мэдээлэлд дэс дугаар оруулах нь

Зиак Exceler-үүддээ өглөөний мэнд хүргье. Та бүхэн сайхан амрах гэж байна уу?. Та бүгдийн ажил төрөл сайн байгаа биз дээ. Excel.mn миний бие Excel-ийн бус ажил төрөл ихтэй байгаа тул Excel тал дээрээ хүч хаяж чадахгүй л явна. Өнөөдөр амралтын өдөр тул цаг зав гайгүй байна. Иймээс та бүхэндээ нэгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай нийтлэлийг оруулахаар боллоо. Facebook хуудсанд маань олон асуултууд ирсэн ч тэр бүгдэд нь хариулт өгч амжигүй л явна. Харин нэг уншигчийн маань асуулт сонирхолтой, бас та бүгдэд хэрэг болж магадгүй гэсэн үүднээс тус асуултанд дэлгэрэнгүй байдлаар хариулахаар болсон юм. Зиак ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.


Үүссэн асуудал:

Уншигчаас маань ирсэн асуултыг дараах зурагт үзүүлэв.

Миний ойлгосноор бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

MAC-XL-5

Энэхүү мэдээллийг дараах хэлбэртэй болгох шаардлагатай болсон байх гэж ойлголоо.

Өөрөөр хэлбэл өгөгдсөн мэдээллийн урд талд дэс дугаар оруулах процесс юм. Миний ойлгосон бараг зөв байх гэж бодож байна. Зиак үүссэн асуудлыг та бүхэн ч гэсэн ойлгосон байх гэж найдаж байна. Тэгвэл одоо энэхүү асуудлыг хэрхэн шийдэх талаар авч үзье.


Асуудал шийдвэрлэсэн нь:

Excel программ дээр ямарваа нэгэн асуудлыг шийднэ гэдэг чинь бага зэргийн сэтгэхүйн тоглоом ч гэх юм уу, эсвэл сэтгэхүйн бодлого гэж ойлгож болно. Үүссэн асуудлыг олон талаас нь харж, бага зэрэг сэтгэхэд л тухайн асуудлыг шийдэх гарцыг хялбархан олж болно. Жишээлбэл бидэнд өгөгдсөн дээрх мэдээлэлд шууд механикаар дэс дугаар оруулна гэвэл хөөрхөн цаг хугацаа бас гар ажиллагааг шаардана. Иймээс би асуудлыг хялбарчлах үүднээс B1:B11 мужийн мэдээллийг A1:A11 мужид хуулж тавья. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

MAC-XL-5

Мэдээж дэс дугаар маань 1-ээс эхлэх учраас A1 нүдэнд 1 гэсэн утгыг оруулна. Тодруулбал A1 нүдэнд бичигдсэн байгаа Excel гэсэн үгний оронд 1 гэсэн тоог оруулна. Дараагийн алхамд A2:A11 мужийг сонгоно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Зиак одоо бид A2:A11 мужаас зөвхөн утга агуулсан нүднүүдийг сонгох шаардлагатай. Үүний тулд бид Go To Special цонхыг нээж утга агуулсан нүднүүдийг сонгоно. MAC-XL-5Энэ үйлдлийг хийж гүцэтгэхэд Ctrl+G хосолсон товчийг ашиглана. Компьютерийн гарнаас Ctrl+G хосолсон товчийг дарахад Go To цонх нээгдэнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дараагийн алхамд Go To цонхноос Special… коммандыг өгөх ба үүний үр дүнд Go To Special цонх нээгдэж, тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ. Дараах зурагт үзүүлэв.

Зиак ингээд Go To Special цонхноос OK коммандыг өгөхөд A2:A11 мужаас зөвхөн утга агуулсан нүднүүд сонгогдоно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

MAC-XL-5

Бид утга бүхий нүднүүдийг сонгож чадлаа. Одоо компьютерын гарнаас = тэмдэгийг оруулахад шууд A3 нүдэнд бичигдэх ба тус нүдэнд дараах зурагт үзүүлсэн томьёог бичиж оруулна.

Та бүхний дагаж хийж буй Excel файл дээрх мэдээлэл энэ хэлбэрт шилжсэн бол компьютерын гарнаас Ctrl+Enter хосолсон товчийг дарна. Үүний үр дүнд A1:A11 мужийн мэдээлэл мөр алгасч дэс дугаар орсон байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л нөгөө асуудал маань шийдвэрлэгдлээ дээ. Хялбархан байгаа биз. Гэхдээ танд үүнээс илүү хялбархан аргаар шийдэх хувилбар байгаа бол бид бүгдтэй тэрхүү аргаа хуваалцаарай. Та бүхэнд амжилт хүсье.

MAC-XL-5

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. ИЖИЛ ХЭМТЭЙ БИШ ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ? ЗАРИМ ӨГӨГДӨЛ ХООРОНДОО 2 ЭСВЭЛ 3 ХООСОН МӨРНИЙ ЗАЙТАЙ ЗАРИМ НЬ 1 ХООСОН МӨРНИЙ ЗАЙТАЙ ТОХИОЛДОЛД ЯАХВЭ

  2. Баярлалаа.Яг хэрэгтэй байлаа. Гэхдээ мөр нь хоорондоо ижил бусаар алгасахад ингэж дугаарлаж болохгүй байхын

    1. Хэрвээ дугаарлах багана дунд ямар нэг илүү үг байхгүй бол =IF(ISBLANK(B1),””,COUNTA(B1:$B$1)) гэж бичихэд үгтэй үг болгоныг дугаарлана. Goodluck guys. Админд амжилт идэвхитэй мэдээллээ оруулаарай 😉

Холбоотой нийтлэлүүд