Мянгачлах техник

Зиак залуучууд цастай, бороотой, зунтай, өвөлтэй өдрийн мэндийг хүргэе. Өчигдрөөс эхэлж манай нэг сайтын уншигч маань сонгогдсон тоон мэдээлийг хэрхэн 1000-д хувааж, мянгачлах талаар асуусан. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр тус асуултын хариултыг өгөе. Өмнө нь миний бие яг энэ асуудлыг биш ч гэсэн үүнтэй адил зарчмаар шийдэгдэх нийтлэлийг бичиж байсан билээ. Та бүхэн тэдгээр нийтлэлийн талаар сонирхож байвал Paste Special гэсэн түлхүүр үгээр манай сайтаас хайж үзээрэй. Сонирхолтой нэгэн кейсийг шийдсэн байгаа шүү. Зиак ингээд гол асуудалдаа орцгооё.


Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Энэхүү мэдээллээс тоон мэдээлэл агуулсан хэсгийг мянгачлах шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл бүх тоон мэдээллийг 1000-д хуваах шаардлагатай болсон. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо судалцгаая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Юуны өмнө өгөгдсөн мэдээллийн доод хэсэгт буюу F13 нүдэнд 1000 гэсэн тоог оруулая. Учир нь бид тоон мэдээллийг 1000-д хуваах гэж байна. Хэрэв 1,000,000-д хуваах буюу саячлах шаардлагатай болсон бол F13 нүдэнд 1,000,000 гэж оруулна.

Үүний дараагаар F13 нүдний утгыг Copy (Ctrl+C) коммандыг өгнө. Ингээд өгөгдсөн мэдээллээс тоон мэдээлэл агуулсан мужийг сонгож, сонгогдсон мэдээлэл дээр хулганын баруун товчийг дарна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Хулганын баруун товчийг дарснаар нэмэлт цэс үүсэх ба тус цэснээс Paste Special… коммандыг өгнө. Энэ талаар та бүхэн дээрх зурагнаас харж болно. Paste Special… коммандыг өгснөөр Paste Special цонх нээгдэх ба тус цонхноос Value, Divide гэсэн хоёр сонголтыг хийж OK коммандыг өгнө.

Ингээд OK коммандыг өгөхөд сонгогдсон мужид агуулагдах бүх тоон мэдээллүүд 1000-д хуваагдах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бидний асуудал шийдэгдлээ дээ. Ийм л амархан байлаа. Та бүхэн туршаад үзээрэй. Танд энэ асуудлыг шийдвэрлэх илүү хялбархан арга байвал СЭТГЭГДЭЛ хэсэгт бичиж үлдээгээрэй.  Танд АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд