Зиа та бүхэн сайн сууцгааж байв уу. Та бүхэн дээ энэ өдрийн мэндийг хүргье. Зуны налгар өдрүүд эхэлж өгөхгүй жаахан тиймхэн л байна. Гэхдээ яахав даарч хөрч, шатаж үхэх гэж байснаас л дээр юм шиг хааяа санагдах юм. Хэ хэ энэ бол миний л бодол шүү. За ингээд гол асуудалдаа орцгооё. Та бүгдэд таалгасан оньсогыг манай сайтыг байнгын уншигч Болдоо маань амжилттай сайх хариуллаа. Одоо та бүхэндээ мянгачлах техникийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Болдоогийн маань хариулт маш товчхон байсан болохоор зарим нэг Excel хэрэглэгч нар маань төдийлөн сайн ойлгоогүй байж мэднэ. Иймээс жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бидэнд дараах зургаар үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
Энэхүү мэдээллийг мянгачлах шаардлагатай болсон гэж үзье. Өөрөөр хэлбэл дараах хэлбэрт оруулна гэсэн үг.
Дээрх зургаас харахад бүх тоог мянгад хуваасан байгаа нь харагдаж байна. За тэгвэл ийм хэлбэрт оруулахын тулд дараах алхмыг дагаарай. Үүнд:
- Мянгачлах шаардлагатай мужийг сонгоно. Манай жишээний хувьд A1:A26 муж
- Сонгосон муж дээр хулганын баруун товчийг дарах замаар Format Cells… коммандыг өгнө.
- Үүсэх Format Cells… цонхноос Custom сонголтыг хийж, Type талбарт #,##0.00, гэсэн кодыг бичиж оруулна. Дараах зургаар үзүүлэв.
- Ингээд OK коммандыг өгөхөд сонгогдсон муж дахь тоон утгууд мянгад хуваагдаж харагдах болно. Та бүхэн туршаад үзээрэй.
Сэтгэгдэл үлдээх