Space буюу хоосон орон зайтай ажиллах техникийн зөвлөмж

Зиак, Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр хоосон текст болон тоон дунд агуулагдах хоосон орон зай буюу Space-ийг хэрхэн арилгах тухай судлах болно. Манай нэгэн уншигч маань энэ асуудалтай нэлээдгүй хугацаанд тэмцэж байх шиг байна. Уул нь үндсэн гаргалгааг нь хэлж өгсөн юм. Тэгсэн ч гэсэн нэг л болохгүй байх шиг байна. Түүнд ямар асуудал тулгарсаныг би ерөнхийдөө гадарласан. Тийм болохоор асуудлыг хэрхэн шийдэх тухай нийтлэл бичихээр шийдсэн болно.

Дэлгэрэнгүй »

Цагийн зөрүүг абсолют утгаар тодорхойлох техникийн зөвлөмж

Компаниудын хүний нөөцийн менежерүүд бас нягтлангуудад тулгардаг нэг асуудал бол ирцийн мэдээллээс ажилласан цагийг тодорхойлох явдал байдаг. Ажилчдын ирсэн ажилдаа ирсэн цаг, ажлаас явсан цагийн зөрүүгээр тухайн ажилтаны ажилласан цагийг ихэвчлэн тодорхойлдог. Энэ цагийн зөрүүг гаргах гэж нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулж байгаа нь элбэг харагддаг. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр цагийн зөрүүг абсолют утгаар хэрхэн тодорхойлох талаар та бүхэнд тайлбарлая.

Дэлгэрэнгүй »

Excel программын анимашн унтраах техникийн зөвлөмж

Excel 2013 ба түүнээс дээш хувилбаруудын томъёоллын үр дүнд хөдөлгөөнт эффект буюу анимашин орж ирсэн. Энэ анимашин буюу хөдөлгөөнт эффект нь харагдах байдлын хувьд зугаатай ч та бидний Excel программ дахь томъёоллын хурданд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Excel дээр тооцоолол хийж байх явцад бидэнд харагдах байдал тийм ч чухал биш юм. Гол нь үр дүн чухал. Иймээс хурданд сөрөг нөлөө үзүүлдэг аливаа хүчин зүйлийг ашиглахгүй байх нь зүйтэй. Иймээс энэхүү нийтлэлээр Excel программ дээрх анимашн буюу хөдөлгөөнт эффектийг хэрхэн унтраах тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ хүргэе.

Дэлгэрэнгүй »

СУРГАЛТ: Санхүүгийн тайлангийн загварчлал (Томъёоны шийдэл)

Жижиг аж ахуй нэгж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг Excel программ дээр ихэвчлэн хөтөлж явуулдаг. Манай сайт жижиг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулж Finance-XL гэсэн загварыг Excel программ дээр хөгжүүлсэн. Та бүхэн тус загварын талаар сонирхож байвал ЭНД дарж мэдээлэл авч болно. Бидний боловсруулсан Finance-XL загварыг хүмүүс анхлан хараад Excel программ дээр яаж ийм загвар хийдэг юм бэ? Энэ загварыг би шууд ашиглахаас илүүтэйгээр яаж хийснийг нь сурмаар байна. Энэ чиглэлийн сургалт байна уу гэж байнга асуудаг.

Дэлгэрэнгүй »

Finance-XL загвар дээр ажиллах видео хичээлүүд

EXCEL.mn сайтаас боловсруулан гаргасан Finance-XL загвар дээр ажиллах гарын авлагыг видео хэлбэрт оруулан та бүхэндээ танилцуулж байна. Та бүхэн эдгээр видео хичээлүүдийг үзээд ойлгомжгүй зүйл, нэмэлт асуулт байвал сэтгэгдэл

Дэлгэрэнгүй »

Finance-XL загварын танилцуулга

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та EXCEL.mn сайтаас боловсруулсан Finance-XL нягтлан бодох бүртгэлийн хялбаршуулсан загварын танилцуулга буланд зочилсон байна. Танд энэ загвар таалагдана гэж найдаж байна. Танд Finance-XL загвартай

Дэлгэрэнгүй »