Мэдээлэл нэгтгэх томьёолол

Сайн байцгаануу. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргье. Ойрд Loan-XL загварынхаа шинэ хувилбарын  талаарх танилцуулга, гарын авлагыг бэлтгээд ажил жоохон ихтэй байлаа. Гэсэн ч ажлын хажуугаар та бүхэнд нийтлэлээ тасралтгүй хүргэж байх болно. Бид өмнөх нийтлэлээрээ нэг нүдэнд байгаа мэдээллийг олон нүдэнд томьёо ашиглан хэрхэн задлах талаар өгүүлсэн билээ. Харин өнөөдрийнхөө нийтлэлээр өмнөх нийтлэлийнхээ эсрэг асуудлыг хэрхэн шийдэх талаар өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл олон нүдэнд байгаа мэдээллийг нэг нүдэнд хэрхэн нэгтгэж харуулах Excel томьёоллын талаар бичнэ.

Үүссэн асуудал:

Бидэнд Excel программын A1:A6 мужид дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

MData

Тус мужийн мэдээллийг D6 нүдэнд нэгтгэж харуулах шаардлага гарчээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо та бүхэндээ танилцуулая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам маш хялбархан. Та жоохон сэтгэхэд л энэ асуудал шийдэгдэнэ. Энэ асуудлыг шийдэхэд бидэн & холбоос л хэрэгтэй. Бидэнд ямар нэгэн функц, хэрэгсэлүүд хэрэг болохгүй. Зиак одоо асуудлыг шийдэцгээе.

  • Нэн тэргүүнд бид мэдээллийн дээд хэсэгт хоосон мөр нэмж оруулна.
  • Үүний дараагаар D2 нүдэнд дараах томьёог бичиж оруулна. & холбоос нь салангад утгуудыг нэгтгэх зориулалттай тэмдэглэгээ болно.

=D1&” “&A2MData1

  • Ингээд D2 нүдний томьёоллгы D7 нүд хүртэл чирэх замаар хуулна. Томьёоллын үр дүнг дараах зурагт үзүүллээ.

MData3

Мэдээлэл нэгтгэх томьёолол ердөө л энэ. Бидний хүссэн үр дүн D7 нүдэнд гарсан байгааг та бүхэн харж байгаа байх. За ингээд асуудал маань маш хялбархан шийдэгдлээ. Та Excel программ дээр жоохон сэтгэхэд л үүссэн асуудлыг маш хялбарханаар шийдвэрлэх боломжтой гэдгийг энэхүү нийтлэлээс харж болно. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Heregtei medeelel bna. Bayrlalaa. Ene sedevtei holboogui 1 asuult bna. Hariulj ugnu uu. 1 sheetend mur nemehed busad sheetuud bolon holbootoi file.d dagaj yag ter mur nemegdej baihaar yaj tomyoloh ve. Ene ni baraa mat.iin burtgeld shineer baraa nemegdehed hereg bolood bgaa yumaa.

  2. Сайн байна уу. Байнгын уншигч байнаа. Нэг асуулт байна. Та л чадах байх. Экселлийн нүдийг яг тэнцүү шоо дөрвөлжин болгоход хэрхэн яаж хийх вэ. Тухайлбал яг 5 мм-н хэмжээтэй, эсвэл яг 1 см-н хэмжээтэй шоо дөрвөлжин яаж болгох вэ. Мөр болон баганийн хэмжээг нь ижилхэнээр өгөхөд дөрвөлжин гарч өгдөггүй. Point гэсэн хэмжээ юм шиг байна. Барагцаалж биш яг яаж хүссэн хэмжээгээрээ дөрвөлжин болгох вэ.

    Хүндэтгэсэн
    Уншигч Болдоо.

  3. яг хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа excel.mn-ээээ

Холбоотой нийтлэлүүд