Манай сайтын нэгэн зочин (Эрнээ) өөрт тулгарсан нэгэн Excel асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх зөвлөмжийг манай сайтаар дамжуулан бусдад мэдээллэхийг хүссэн юм. Мэдээж мэдээлэл боловсруулалт хийдэг хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл байна лээ. Та бүхэнд хэрэг болно гэдэтг туйлын итгэлтэй байна. Үүнтэй нэгэн адилаар бусад зочид маань ч гэсэн өөрт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай танилцуулга, зөвлөмжийг манай сайтаар дамжуулан бусдад мэдээллэх боломж нээлттэй гэдгийг энэ дашрамд дурдая.
Миний Desktop буюу компьютерийн дэлгэц дээр Computer гэсэн фолдер байна. Тус фолдерт 15 ширхэг Excel файл өгөгдсөн байна. Доорх зурагт харуулав.
Тус файлуудад нь нэгэн төрлийн форматтай үндсэн хөрөнгийн элэгдлийн тооцоолол агуулж байгаа. Доорх зурагт үзүүлэв.
Бидний гол зорилго бол эдгээр 15 файлд байгаа үндсэн хөрөнгийн элгэдлийн тооцоог нэг Excel файлын нэг worksheet дээр жагсаалтаар нэгтгэн харуулах явдал юм.
1. Шинээр Excel файл нээнэ.
2. Нээсэн Excel файлын Sheet1-г сонгож, Alt+F11 коммандаар VB Editor-г нээнэ.
3. Нээсэн Workbook дээр шинээр Module үүсгэж дараах VBA кодыг хуулж тавина.
Sub MergeSheets()
Dim SrcBook As Workbook
Dim fso As Object, f As Object, ff As Object, f1 As Object
Application.ScreenUpdating = False
Set fso = CreateObject(“Scripting.FileSystemObject”)
Set f = fso.Getfolder(“C:\Documents and Settings\User\Desktop\Computer\”)
Set ff = f.Files
For Each f1 In ff
Set SrcBook = Workbooks.Open(f1)
Range(“A1:IV” & Range(“A65536”).End(xlUp).Row).Copy
ThisWorkbook.Worksheets(1).Activate
Range(“A65536”).End(xlUp).Offset(1, 0).PasteSpecial
Application.CutCopyMode = False
SrcBook.Close
Next
End Sub
4. F5 товчийг дарж MACRO-г ажиллуулна.
Дээрх үйлдлийн үр дүнд дээр дурьдсан 15 файлын мэдээлэл нэг Workbook-ий нэг worksheet дээр нэгтгэгдэн жагсаалтаар гарах болно.
Дээрх аргачлалын хувьд нэгтгэх гэж буй олон файл байршиж байгаа замыг кодонд зөв оруулах шаардлагатай. Аливаа компьютерт файл байрших зам өөр өөр байдагийг анхаарах нь чухал.
Сэтгэгдэл үлдээх