Мэдээлэл задлах томьёоны шийдэл

Оройн мэнд залуучуудаа. Өнөөдөр нэг асуудлыг хэрхэн томьёолох талаар нийтлэл бичих болно. Энэхүү нийтлэлийг уншсны дараа та бүхэн ийм амархан асуудлыг заавах ингэж хүндрүүлж тооцоолох шаардлага байгаа юм уу гэж битгий асуугаарай. Ер нь аливаа асуудлыг томьёо ашиглаад шийдчихвэл цаашид автоматажуулах, хялбаршуулах боломжууд илүү нээлттэй болж ирдэг. Энэхүү нийтлэлийн томьёололд бид SEARCH, MID болон TRIM функцүүдийг хослуулан ашигласан болно. 

Үүссэн асуудал:

Excel программын A1 нүдэнд дараах текстэн мэдээлэл өгөгдсөн байна.

TTC-1

Энэ мэдээллийг томьёо ашиглаад дараах хэлбэрт шилжүүлэх шаардлага гарчээ.

TTC-2

Өөрөөр хэлбэл A1 нүдний мэдээллийг задалж, нэг нүдэнд нэг улсын нэр байхаар хэрхэн томьёолох тухай асуудал юм.

Асуудлыг шийдсэн нь:

Дээрх асуудлыг шийдэхийн тулд нэн тэргүүнд бид A1 нүдэнд агуулагдах мэдээллийн шинж чанар, зүй тогтолыг ажиглах ёстой.

  • A1 нүдний мэдээлэл техтэн төрлийн утгууд байна.
  • Мэдээллүүд өөр хоорондоо таслал болон хоосон зайгаар тусгаарлагдсан байна.

Тэгэхээр бидний гол барих түлхүүр бол (,) таслал болж таарч байна. Өөрөөр хэлбэл таслалын дунд оршиж байгаа мэдээллийг тодорхойлж чадвал тухайн текстэн мэдээллийг нүд болгонд задалж чадна гэсэн үг юм. Иймээс бидний дараагийн алхам A1 нүдэнд агуулагдах таслалууд хэд дэх тэмдэгт болж байгааг тодорхойлох явдал юм. Үүнийг бид SEARCH функцийн тусламжтайгаар шийдэж чадна.

Хамгийн эхний таслалын байршилыг A3 нүдэнд дараах томьёоллоор олно.

=SEARCH(“,”,A1)TTC-3

Энэхүү томьёоллыг үр дүн 10 гэж гарна. Энэ нь эхний таслал A1 нүдэнд агуулагдах тэмдэгтийн 10 дахь тэмдэгт болж байгааг илэрхийлж буй хэрэг юм. Дараагийн алхамд бид 2 дахь таслалын байршилыг тодорхойлох шаардлагатай. Энэ байршилыг тодорхойлохдоо хийхдээ эхний хайлтын үр дүнгээс хойших мэдээлэл дундаас таслалын байршил тодорхойлох хайлтыг хийнэ. Үүнийг бид A4 нүдэнд дараах томьёоллыг бичиж олно.

=SEARCH(“,”,$A$1,A3+1) 
TTC-4

Дээрх томьёоллыг үр дүн 19 гэж гарна. Өөрөөр хэлбэл 2 дахь таслалын байршил A1 нүдэнд агуулагдах мэдээллийг 19 дэх тэмдэгт болж байгааг илэрхийлж буй хэрэг юм. Гэх мэтчлэнгээр бусад таслалуудын байршилыг олохдоо A4 нүдний томьёоллыг доош нь чирэх замаар хуулж олно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

TTC-5

Манай жишээний хувьд A4 нүдний томьёоллыг A30 нүд хүртэл чирч, хуулсан болно. Зиак бид дээрх зарчмаар A1 нүдэнд агуулагдах мэдээллийг бүх таслалууудыг олчихлоо. Одоо бид эдгээр таслалуудын хооронд орших текстүүдийг салгах томьоллыг MID функц ашиглаж B багананд бичие.

A1 нүдэнд агуулагдах мэдээллийг эхний текст таслал дунд оршихгүй байгаа учраас дараах томьёоллоор шууд эхний мэдээллийг B3 нүдэнд салгах боломжтой.

=MID($A$1,A2,A3-1)
TTC-6

Үр дүн мэдээж Argentina гэсэн текст гарна. Харин хоёр дахь мэдээллийг салгаж авахдаа дээрх томьёоллыг шууд ашиглах боломжгүй. Иймээс дээрх томьёоллыг бага зэрэг өргөтгөж, дараах хэлбэрээр бичнэ.

=MID($A$1,A3+1,A4-A3-1)
TTC-7

Дээрх томьёоны хувьд 2 дахь мэдээлэл хаанаас эхэлж байгаа гэдгийг A3+1 гэсэн томьёоллоор олсон. Үүний дараагаар тухайн олсон мэдээлэл хэдэн тэмдэгт агуулсныг хоёр таслалын хоорон дахь тэмдэгтийн тоо буюу A4-A3-1 гэсэн томьёоллоор гаргаж ирсэн. Эдгээр үр дүнгүүд маань MID функцийн start_num, num_char аргумент болж томьёологдсон. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

TTC-8

B4 нүдний үр дүнгээс харахад бид мэдээллийг салгаж авч чадсан хэдий ч тухайн текстийн урд талд байрлах хоосон зайг хамтад нь авсан байна. Энэ хоосон зай бидэнд шаардлагагүй тул TRIM функцээр дээрх томьёоллыг өргөтгөж, хоосон зайг устгаж болно.

=TRIM(MID($A$1,A3+1,A4-A3-1))
TTC-9
Бид хүссэн эхний үр дүнгээ гаргаад авчихлаа. Одоо бусад үр дүнгүүдийг гаргах авах л үлдлээ. Бусад үр дүнгүүдийг бид B4 нүдний томьёоллыг B30 хүртэл чирэх замаар хуулж гаргана.

TTC-10

За ингээд бид үүссэн асуудлыг томьёолж чадлаа. Энэ асуудлыг бид Data цэсний Text To Columns хэрэгсэлийг ашиглаж хялбархан шийдэж чадах боловч автоматжуулалтын хувьд хэрэгсэл ашиглах нь зохимжгүй байсан. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Өглөөний мэнд.
    Уншигч Болд байна. Асуулт байна. Хэрвээ мөрөөр биш баганаар задлахаар бол ямар шийдэл байж болох вэ. Баганы координатыг хэрхэн олох дараагийн баганад хэрхэн дараагийн мэдээллийг оруулж өгч болох бол. Хэрэг болоод байна.

    Хүндэтгэсэн
    Б.Болд

  2. Өдрийн мэнд,

    Уншигч Амараа байна. Үүний яг эсрэг үйлдэл буюу олон тусдаа нүдэнд байгаа текстийг яаж нэг нүдэнд таслалтай(урдаа зайтай) байдлаар нэгтгэх вэ?

  3. Өөр нэг арга:

    0. Задлах нүдээ сонгоно. DATA-TEXT TO COLUMN сонгоно
    1. delimited сонгоод NEXT дарна
    2. Хүссэн байдлаараа мэдээллээ задлах. Жиш нь Таслал, Хоосон зай гэсэн сонголтыг чагтлавал энэ хоёроор тасална. NEXT дарна
    3. Standard эсвэл Text сонгоод дуусгах товч дарна

Холбоотой нийтлэлүүд