Мэдээлэл алгасч хоосон мөр нэмэх техник

Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүрье. Олон хоног амарсан чинь урт хугацаанд уулзаагүй мэт санагдчихлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдийг далимдуулаад хөдөө яваад ирлээ. Цаг агаар ч сайхан байлаа. Ёстой сайхан урт намар болж байна даа. Гэнэт л хүйтэрчихгүй бол. Гэхдээ өчигдөрөөс бага зэрэг хүйтэрч байна лээ шүү. Минийя бие ойрын хугацаанд номонд орох нийтлэлүүдээ бичээд л явж байна. Нээрээ номыг цаасан хэлбэрээр гаргахгүй, VCD-р гаргахаар болсон. Яагаад гэвэл зарим нарийн төвөгтэй загваруудыг нэг бүрчлэн тайлбарлаж бичихээр нүсэр юм болчих гээд байна. Тийм учраас VCD болгосон. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.

Өчигдөр нэгэн Excel загвар дээр ажиллаж байтал нэг асуудал тулгарлаа. Excel программын стандарт хэрэгсэлүүдээр асуудлыг шийдье гэтэл болдоггүй. Гар ажиллагаа нийлээд шаардаад байдаг. Тэгээд нэгэн VBA код бичиж асуудлыг шийдлээ. Энэ талаар та бүхэнтэйгээ хуваалцая.

ҮҮССЭН АСУУДАЛ

Өгөгдсөн мэдээллийг дараах хэлбэрт оруулах шаардлагатай болсон.

Blank_Row

Дээрх мэдээлэл нь 1400 орчим мөртэй мэдээлэл байсан. Жишээ болгох үүднээс 7 ширхэг өгөгдлийг авсан болно. Бид мэдээллийг зурагт үзүүлсэн хэлбэрт оруулахдаа механик арга ашиглаж болно. Хэрхэн яаж гэдийг одоо тайлбарлая.

A1:B1 мужийг сонгоно, Ctrl дараад A2:B2, Ctrl дарсан чигтээ A3:B3 ……… гэх мэтчилэнгээр мэдээллэийг дуустал сонгоод Insert → Entire Row коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт дүрслэв.

Blank_Row1

Цөөхөн тооны мэдээлэлд энэ аргыг ашиглаж болноо. Харин 100, 1,000 эсвэл 10,000 мэдээлэлд энэ аргыг ашиглах боломжгүй. CTRL дараад мэдээллээ сонгоод явна гэсэн ойлголт байхгүй.

АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ

Нэгэнт Excel программын стандарт хэрэгсэл ашиглан асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш VBA л ашигласан. Бид дараах VBA кодыг боловсруулсан.

[php]Sub InsertRows()
Col = Split(ActiveCell(1).Address(1, 0), "$")(0)
With Selection
m = Selection.End(xlDown).Row
t = Selection.Rows.Count
For r = m To m – t +1 Step -1
Range(Col & r).EntireRow.Insert
Next r
End With
End Sub[/php]

Энэхүү кодыг хэрхэн ашиглах талаар одоо тайлбарлая.

Дээрх кодыг VBE-д шинээр Модуль нээж оруулна.

Blank_Row2

Ингээд Excel программ дээр мэдээллээ сонгоод, VBA кодоо дуудаж уншуулна. Манай жишээний хувьд A1:B7 мужийг сонгоно. Үүний үр дүнд бидний мэдээлэл дараах хэлбэрт шилжинэ.

Blank_Row3

Ингэж л шийдсэн дээ. Та бүхэн үүнийг MACRO BUTTON-той холбож ч ашиглаж болно. Жишээлбэл:

Blank_Row4

Зиа ингээд энэхүү зөвлөмж танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

      1. Хамгийн гол мэдээллийн байрлал нь өөрчлөгдөж болохгүй. Шууд сорт хийвэл мэдээлэл эрэмблэгдээд байршил нь өөрчлөгдөнө.

Холбоотой нийтлэлүүд