Мэдээлэлд мөр алгасалт оруулах техник

Зиак залуучуудад өглөөний мэнд хүргэе. Та бүхэн сайхан амарч байна уу. Манай нягтлангуудын тайлан тооцоо гаргах процесс амжилттай л биз дээ. Саяхан манай сайтын зүгээс эрхэм нягтлангууддаа зориулаад EXCEL программ дээр тайлан гаргах “Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал” хэмээх номоо гаргасан билээ. Уг номыг ашиглаж байгаа хүмүүс тус номонд ойлгомжгүй зүйл байвал надаас асууж болно шүү. Зиак ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе. Өнөөдрийн нийтлэл маань мэдээлэлд мөр алгасалт оруулах техник.

Миний бие EXCEL.mn группээрээ зочилж байх явцад мэдээллийг мөр алгассан хэлбэрт хэрхэн оруулах талаар хэд хэдэн удаа асуусан асуултуудтай тааралдсан. Уг нь би энэ төрлийн асуудлыг өмнө нь хэрхэн шийдэх тухай нийтлэл бичиж, EXCEL.mn сайтандаа оруулж байсан шиг санаад байгаа мөртлөө, яг энэ нийтлэлээ хайгаад олдоггүй ээ. Иймээс энэ төрлийн асуудлыг хэрхэн шийдэх тухай дахин бичихээр шийдлээ.


Үүссэн асуудал:

Бидэнд A1:A11 мужид харуулсан мэдээлэл өгөгдсөн байна. Уг мэдээллийг G1:K20 мужид харуулсан хэлбэрт шилжүүлэх шаардлага гарчээ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дээрх асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо та бүхэндээ тайлбарлая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ асуудлыг шийдвэрлэх процесс маш амархан. Бидэнд өгөгдсөн мэдээлэл A1:E11 мужид байрлаж байна. Тэгвэл бид тус мэдээллийг F2:F11 мужид дугаарлая. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний дараагаар F2:F11 мужийг Copy хийж, F12 нүдэнд Paste хийх буюу хуулж тавина. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

За ингээд хэдүүлээ хамгийн гол ажилбаруудаа хийчихлээ. Одоо мэдээлэл агуулсан бүх муж буюу A1:F21 мужийг сонгоод DATA цэснээс Sort коммандыг өгнө. Та бүхэн Sort коммандыг өгөхдөө сонгогдсон мэдээллийн толгойн хэсэг буюу A1:F1 мужийг эрэмбэнд оруулахгүй гэсэн тохиргоог хийж өгөх ёстойг мартаж болохгүй шүү. Ингээд мэдээллийг (Column F) гэсэн талбараар эрэмбэлнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд OK коммандыг өгөхөд бидэнд өгөгдсөн анхны мэдээлэл НЭГ мөрний алгасалттай хэлбэрт орсон байх болно. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Амархан байгаа биз. Та бүхэн туршаад үзээрэй. Одоо хэдүүлээ үүссэн асуудлыг ЕРӨНХИЙ тохиолдолд хэрхэн шийдэх талаар судлая. Хэрэв өгөгдсөн мэдээллийг ХОЁР мөрний алгасалттай хэлбэрт оруулах шаардлагтай болсон бол яах бэ? Үүний хариулт маш амархан. Бид F2:F11 мужийн дэс дугаарлалтыг ХОЁР удаа мэдээллийн доод хэсэгт үргэлжлүүлэн Copy/Paste хийнэ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэн хэлбэрт шилжүүлнэ.

Ингээд өмнөхтэй адил зарчмаар мэдээлэл агуулсан муж буюу A1:F31 мужийг сонгоод (Column F) талбараар эрэмбэлнэ. Асуудал шийдэгдлээ. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Хэрэв бид мэдээллийг 3 эсвэл 4, бүр 10 мөрний алгасалттай хэлбэрт харуулах шаардлагатай болсон бол яах бэ? Үүний хариулт тодорхой. Бид алгасалтынхаа хэмжээгээр F2:F11 мужийн дугаарлалтыг доод талд нь үргэлжлүүлэн Copy/Paste үйлдлийг хийнэ. Жишээлбэл мэдээлэлд 5 мөрний алгасалт оруулая гэвэл F2:F11 мужийн мэдээллийг 5 удааCopy/Paste хийнэ. Ингээд л эрэмбэлэх коммандыг өгөхөд мэдээлэл бидний хүссэн хэлбэрт орсон байх болно. Зиак та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд