Мэдэгдэл

Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Манай веб хуудас байршиж буй веб сервэрт үл мэдэгдэх алдаа гарсны улмаас тодорхой хугацаанд веб сайтын үйл ажиллагаа доголдлоо. Иймээс бид 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн веб сайтаа үргэлжлүүлэн ажиллуулах болно. Та бүхэн энэ хугацаанд манай веб хуудасны өмнөх үеийн мэдээллүүдийг уншиж, судалж, Excel мэдлэгээ бататгаж байгаарай. Сануулж хэлэхэд манай веб хуудаснаас эрхлэн гаргасан EXCELMETRICS (Нийтлэлийн эмэхтгэл) ном маань худалдаанд гарсан. Та бүхэн энэхүү номыг сонирхож байгаа бол ИНТЕР Номын их дэлгүүр, УИД-ийн МАЖЕСТИК, 3, 4 дүгээр хорооллын НОМИН ИХ Дэлгүүрийн МАЖЕСТИК номын их дэлгүүр, Спортын төв ордны хажуу талд байрлах АЗ ХУР номын их дэлгүүрүүдэд худалдаалж байгаа.

Мөн манай номны нэрийг өгсөн БААТАР гэсэн зочинтой бид холбогдож, номныхоо дээжсээс бэлэг болгон өгсөн. БААТАР нэртэй зочин маань ажлын цаг заваас шалтгаалж, өөрөө хүрэлцэн ирж чадаагүй ч өөрийн бие төлөөлөл болгож төрсөн дүүгээ явуулсан. Бид ном бэлэглэсэн талаарх нийтлэлийг удахгүй та бүхэндээ хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд