Сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Семинарын гарын авлага бэлтгэх гээд ойрд жоохон завгүй байлаа. Семинарт ашиглагдах үндсэн видео техникүүд бэлэн болсон. Одоо цаасаар хэвлэгдэх техникийн зөвлөмжүүдийг бичиж байна. Үүүнийг бичиж байх явцад нэгэн техникийг та бүхэн урьтач сурсан байх шаардлагатай гэж бодлоо. Энэ бол Excel программд муж, нүд сонгох техник юм. Мэдээж та бүхэн хулгана ашиглаж Excel программ дээр муж, нүдийг сонгож чадна. Харин компьютерийн гар дээрээс сонгож чадахуу гэдэг асуудал байгаа юм. Зарим нэг Exceler-үүд компьютерийн гараас муж, нүд сонгож байгаа харагддаг. Гэхдээ ихэнх Exceler-үүд маань хулгана ашиглаж байгаа харагддаг. Компьютетрийн гар дээрээс Excel программын муж, нүдийг сонгох нь олон давуу талтай байдаг. Хамгийн наад зах нь гэхэд та гар дээрээс нүд, муж сонгосноор цаг хугацаа хэмнэнэ. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд энэ долоо хоногийн хагас сайн өдөр болох EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ семинарын хүрээнд өргөн ашиглагдах нүд муж сонгох техникийг танилцуулъя.
[stextbox id=”grey”]Хэрэв та манай семинарын талаар мэдээгүй байгаа бол “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ”, “СЕМИНАРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА” гэсэн линкүүдээр орж, Дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.[/stextbox]
Энэ сэдвийн хүрээнд дараах гурван техникийг авч үзнэ.
- Мужийг бүхэлд нь сонгох техиник
- Мужийн хамгийн сүүлийн/эхний нүд сонгох техник
- Хэд хэдэн муж зэрэг сонгох техник
Мужийг бүхэлд нь сонгох техник
Юуны өмнө муж гэдэг нэр томьёог тодорхойлъя. Ямар нэгэн утга агуулсан хоёр ба түүнээс дээш нүднүүдийн олонлогыг муж гэж тодорхойлж болно. Excel программ дахь мужийг дараах зурагт үзүүлэв.
Дээр мэдээллийг B2:E9 мужийн мэдээлэл гэж дуудна. Мужийг тодорхойлсон дээрх зураглал бол зүгээр л жишээ гэдгийг санаарай. Мужийн хязгаар нь хэд ч байж болно. 1000, 1,000,000 гэх мэтчилэн. Та бүхэн дээрх мужийг хараад ийм жоохон мужийг хулгана ашиглаад сонгочихвол илүү хялбар биш үү гэж ойлгож магадгүй. Гэхдээ 5000 мөртэй мужийг та хулганааар сонговол хэр их хугацаа алдах бол гэж бодоод үзээрэй. За ингээд муж сонгох үндсэн техник рүүгээ анхааралаа хандуулъя. Компьютерийн гар ашиглаж муж сонгохын тулд дараах зааварыг дагаарай. Үүнд:
- Өгөгдсөн мужийг сонгохын тулд мужийн эхлэлийн цэг буюун мужийн зүүн дээд булангийн хамгийн эхний утга дээр курсорыг байршуулана
- CTRL+SHIFT+→ хосолсон товчийг дарна. Ингэснээр мужийн эхний цэгээс баруун гар тийш бүх мэдээлэл сонгогдоно.
- CTRL+SHIFT+↓ хосолсон товчийг дарахад тухайн муж маань бүхэлдээ сонгогдсон байх болно.
Энэ талаар дараах хөдөлгөөнт зурагт үзүүлэв.
Энэ техникийн мужийн аль ч талаас эхэлж болно. Гэхдээ сумын чиглэлийг өөрчлөх хэрэгтэй. Маш энгийн техник. Та бүхэн туршаад үзээрэй.
Мужийн эхний/сүүлийн нүд сонгох техник
Excel автоматжуулалттай ажиллаж байх явцад хамгийн сүүлийн нүд болон эхний нүдийг тодорхойлох шаардлага байнга гардаг. Тэгвэл үүнийг тодорхойлохын тулд та бүхэн дараах техникийг судлаарай.
- Тухайн мужийн аль баганын сүүлийн нүдийг сонгох гэж байгааг тодорхойлоно.
- Тухайн баганыхнаа дурын нэг нүдэнд курсорыг байршуулна.
- СTRL+↓ хосолсон товчийг дарахад мужийн сонгосон багана дахь хамгийн сүүлийн нүдийг сонгосон байх болно.
Энэ талаар дараах хөдөлгөөнт зурагт үзүүлэв.
Мэдээж баруун зүүн, дээд доод чиглэлийн хувьд хамгийн сүүлийн нүдийг сонгоё гэвэл та сумны чиглэлийг өөрчилж дарахад л хангалттай.
Хэд хэдэн муж зэрэг сонгох техник
Excel программ дээр ажиллаж байх явцад янз бүрийн л асуудлууд тулгардаг. Энэ бүхэнд нь тохируулан янз бүрийн л техникүүдийг ашигладаг. Хэд хэдэн мужийг зэрэг сонгох техник хэдийгээр өргөн хэрэглэгддэггүй боловч зарим тохиолдолд чухал үүрэг гүйцэтгэдэг техник юм.
Хэд хэдэн муж зэрэг сонгохын тулд та дараах зааварыг дагаарай. Үүнд:
- Эхний мужийг сонгоно
- CTRL дараад дараагийн мужийг сонгоно.
Ингээд л болоо.
За ингээд та бүхэнээ нүд муж сонолтын үндсэн техникийг танилцууллаа. Та бүхэн эдгээр техникийг сайтар эзэмшээрэй. Хэдийгээр харахад амархан мэт санагдавч, таны гарт хэвшиж өгөхгүй жоохон төвөгтэй байна байх. Гэхдээ та энэ техникийг байнга хэрэглээд сурчихвал Excel программын хэрэглээгээ нэг төвшинд ахиулж чадлаа гэж бодоорой. Маш энгийн мөртлөө маш чухал техник шүү.
Сэтгэгдэл үлдээх
Bayrlalaa
bayarlalaa, engiin met bolovch heregtei zuil bna
Ctrl+A ctrl+*
hi, garnaas hed heden mujiig songoj ugeheer bol yah ve