Матрицын алгебрт MS Excel программ ашиглах нь

Анх оюутан болж нэгдүгээр курсд ороход хамгийн анхны хичээл дээд математикийн хичээл орж байж билээ. Дээд математикийн багш маань Цоодол хэмээх нэг жижигхэн биетэй найстай багш байдаг. Хурдан яриатай болохоор хэлж байгаа үгсийг нь гүйцэж сонсоно гэдэг туйлын бэрхтэй байдаг байсан. Дээд математикийн хамгийн анхны сэдэв Матриц гэсэн сэдэв байсан. Энэ сэдэв тухайн үедээ маш сонирхолтой байсан боловч Матриц бодох аргачлал нь туйлын их гар ажиллагааг шаардаж байсан. Тухайн үед бүгдийг гараар бодох ёстой ч байсан.

Матриц дээр хэд хэд төрлийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Эдгээрийг математикын шинжлэх ухааны онолд Матрициын Алгебр гэж нэрлэдэг. Үүнд:

  • Матрицыг тоогоор үржүүлэх
  • Матрицуудыг өөр хооронд нь үржүүлэх
  • Матрицыг үржүүлэх
  • Матрицыг нэмэх
  • Матрицыг хасах
  • Матрицын тодорхойлогчыг олох

Гэх мэт хэд хэдэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Иймээс энэхүү нийтлэлдээ матриц дээр хийгдэх үйлдэлүүдийг MS Excel программ дээр хэрхэн хийх тухай авч үзье.

Мэдээж Матрицын алгебр нь өөрийн гэсэн тодорхойлолт, теорем, чанаруудыг агуулдаг тул дурын хэдэн матрицуудыг өөр хооронд нь нэмэж, хасах, хуваах, үржих зэрэг алгебр үйлдлүүдийг хийж болохгүй гэдийг сайтар анхаарах хэрэгтэй. Гэхдээ матриц дээр үйлдэл хийж байгаа хүн матрицын алгебрын талаарх онолын мэдлэг сайтай байх нь гарцаагүй.

Ер нь матрицын алгебрын хэрэглээ маш өндөр. Ялангуяа эдийн засагчид, менежерүүд, санхүүгийн онолчид бүгд матрицын алгебрыг ашигладаг. Жишээлбэл багц сонголтын онолын тооцоолол, эрсдлийн удирдлагын тооцоолол, хөрөнгийн үнэлгээний тооцоолол зэрэгт өргөн ашигладаг.

Бидэнд дараах А, Б гэсэн хоёр матриц өгөгдсөн байна.

MS Excel программ дээр матрицын үйлдлийг хийхэд Array томьёо ашигладаг тул бүх үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана гэдийг анхаараарай.

А, Б Матрицыг нэмэх:

А, Б Матрицыг хасах:

А Матрицыг хөрвүүлэх:

А матрицыг 3 гэсэн тоогоор үржүүлэх:

A, B матрицуудыг үржүүлэх:

A матрицын хөрвөсөн матрицыг тодорхойлох:

Арай л их тоо гарчихлаа. А матрицын утыг өөрчлөөд үзээрэй.

А матрицын тодорхойлогчийг олох:

Зиа бид Матрицын алгебрын талаар товч үзлээ. Нэг зүйлийг анхааруулахад энэ нийтлэлд Матриц дээр хийх үйлдлүүдийг MS Excel ашиглан хэрхэн хийх талаар оруулсан бөгөөд харин матрицын алгебрын цаад мөн чанар, онол арга зүйн талаар дурьдаагүй болно. Энэ бол бидний зорилго биш юм. Хэрэв та матрицын онол арга зүйн талаар судлахыг хүсвэл дээд математик гэсэн ямар ч төрлийн номноос судалж болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд