МАКРО-XL (Шинэ бүтээл)

Зиак эрхэм Exceler-үүд та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр миний бие та бүхэндээ EXCEL.mn сайтаас боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээлээ танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн шинэ бүтээл маань Excel программын макро ашиглалт, автоматжуулалттай холбоотой МАКРО-XL нэртэй ном юм. Бид өнгөрсөн хугацаанд Excel программтай холбоотой олон арван нийтлэлүүдийг бичиж байсан. Мөн Excel программын хэрэглээ, ашиглалттай холбоотой хэд хэдэн төрлийн ном гаргаж байсан билээ. Энэ талаар уншигч та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх.

Хэдийгээр гаргасан бүтээлүүд маань олон боловч Excel программын тодорхой нэг асуудал дээр төвлөрч, нарийвчилсан бүтээл хараахан гаргаагүй байсан юм. Иймээс энэ удаад Excel программын тодорхой нэг асуудал дээр төвлөрсөн шинэ бүтээл гаргахаар өнгөрсөн хугацаанд ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр миний бие шинэ бүтээлээ өлгийдөн авлаа. Ингээд та бүхэндээ шинэ бүтээлийнхээ талаар танилцуулая. Та бүхэнд бидний боловсруулсан МАКРО-XL нэртэй энэхүү шинэ бүтээл маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

M-XL


МАКРО-XL номны тухай

МАКРО-XL хэмээх энэхүү ном маань Excel программын Developer цэсэнд агуулагдах Macro коммандыг хэрхэн ашиглах, Excel программын бусад функцүүдтэй тэдгээрийг хэрхэн хослуулах тухай өгүүлэх болно. Мөн кейс байдлаар асуудал үүсгэж, тэдгээрийг макро ашиглах замаар хэрхэн автоматжуулах тухай өгүүлсэн олон арван шийдлийг энэхүү бүтээлдээ оруулсан. Тус бүтээл маань нийт 16 бүлэгтэй, 30 орчим жишээ, кейсийг хамарсан, 300 гаруй хуудастай бүтээл болсон.

Номонд гарч буй жишээ, кейсүүд та бүгдийн хэрэгцээ шаардлагад яг таг нийцэх эсэх талаар бид хэлж мэдэхгүй боловч Excel автоматжуулалтанд ашиглагдаж буй арга, аргачлалуудыг сайтар судалж, өөрийн хийж буй тооцоолол, загварчлалдаа ашиглах нь илүү үр дүнтэй байх болно гэдийг анхаараарай. Номонд CD байдлаар жишээ кейсийн ажлын даалгавар, зарим автоматжуулалтын техник, макро бичилтийн талаарх видео хичээл зэргийг хавсарган оруулсан болно.


МАКРО-XL үнийн санал

Номны худалдах үнэ номын дэлгүүрүүдэд 29,000 төгрөг байна. Хэрэв биднээс худалдаж авсан тохиолдолд 25,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Энэ үнэ нь дэлгүүрийн нэмэгдэлгүй үнэ юм.

Macro-XL

Хэрэв та бүхэн биднээс худалдаж авахыг хүсвэл 89800946 утсаар холбогдож авч болно.


МАКРО-XL номыг худалдаалах цэгүүд

Бид энэхүү номоо (МАКРО-XL) ирэх долоо хоногт буюу  2016 оны  6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн номын дэлгүүрүүдэд тавиж, худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Интер номын их дэлгүүр, Их дэлгүүрийн Мажестик номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

M-XL-3

Бид дараагийн ээлжинд бусад номын дэлгүүрүүдэд тавьж, мөн ном хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх болно. Та бүхэн эдгээр номын дэлгүүрүүдтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж үзэж болно.


МАКРО-XL Урамшуулалт хөтөлбөр:

ХӨТӨЛБӨР-1: 

Бид эхний 50 хүнд МАКРО-XL номыг хөнгөлөлттэй үнээр буюу 20,000 төгрөгөөр худалдана. Та бүхэн доорх линкээр амжиж бүртгүүлээрэй. Бүртгэл 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

M-XL-4

ХӨТӨЛБӨР-2: 

Манай сайтын зүгээс 2016 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд “Санхүүгийн тайлангийн загварчлал ба Excel техник” сургалтыг зохион байгуулах гэж байгаа билээ. Хэрэв та тус сургалтанд хамрагдсан тохиолдолд МАКРО-XL номыг 10,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Та энэхүү сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.

FXL-2016-2


МАКРО-XL Бидэндтэй холбогдох сувагууд:

Биднээс энэхүү номтой холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

  1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com
  2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com
  3. Харилцах утас №: 89800946
  4. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд