Зиак залуучууд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр та бүхэндээ Excel программд макрог хэрхэн идэвхжүүлдэг талаар нийтлэл бичих болно. Энэ талаар манай Exceler-үүд их асуудаг юм. Ер нь ойрын үед бичих нийтлэлүүд маань хүмүүсийн хамгийн их асуудаг асуулттай холбоотой нийтлэлүүд байх болно. Та бүхэн Excel программын макрог гэж юу болох талаар мэднэ байх. Макро гэдэг бол Excel автоматжуулалтын үндсэн хэрэгсэл юм. Макро ашиглаж бид нар байнга хийдэг үйлдэлүүдээ автоматжуулах, хялбаршуулах, загварчлах ажилуудыг хийж гүйцэтгэдэг. Бидний өмнө бичсэн “Excel программд Developer цэсийг хэрхэн оруулах тухай” нийтлэл маань ч макротой холбоотой нийтлэл юм.
Тэгвэл Developer цэсийг Excel программд оруулсан нөхцөлд макро идэвхжүүлэх процесс маш энгийн. Өөрөөр хэлбэл Developer цэснээс макрог идэвхжүүлнэ гэсэн үг юм. Хэрхэн яаж хийх талаар одоо тайлбарлая.
- Developer цэснээс Macro Security коммандыг өгнө.
- Үүний үр дүнд Trust Center цонх нээгдэх бөгөөд тус цонхноос Enable all macros (not recommended; potentially dangerous code can run) гэсэн сонголтыг хийж өгнө.
- Ингээд OK коммандыг өгснөөр таны Excel программын Macro идэвхжсэн байх болно.
Хэрэв Developer цэсийг Excel программд оруулаагүй байгаа бол макро идэвхжүүлэхдээ дараах зааврын дагуу макрог идэвхжүүлж болно. Үүнд:
- Office Button эсвэл File товч дээр дарах замаар Excel Option цонхыг нээнэ.
- Тус цонхноос Trust Center коммандыг өгнө.
- Үүсэх цэснээс Trust Center Settings… коммандыг өгнө.
- Ингээд Trust Center цонх нээгдэх ба тус цонхноос Macro Settings хэсгээс Enable all macros (not recommended; potentially dangerous code can run) сонголтыг хийгээд OK коммандыг өгнө.
- Ингээд Excel программыг хаагаад, эргүүлж нээхэд таны VBA код ажиллах болно.
Дээрх зарчмаар макрог идэвхжүүлнэ. Гэхдээ макрог идэвхжүүлснээр бидний бичсэн макро шууд ажиллана гэж ойлгож болохгүй. Бид тухайн Excel файлыг макро идэвхжүүлсэн байдлаар хадгалах шаардлагатай байдаг. Энэ талаар дараагийнхаа нийтлэлд бичие.
Сэтгэгдэл үлдээх
Баярлалаа
developer цэс нь байхгүй байгаад байна энэ цэсийг яаж гаргах вэ
Excel Options (File товч дээр дарах замаар Excel Option цонх) Customize Ribbon -> Developer -ыг идэвхижүүлэнэ