За та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Шинэ оныхоо хамгийн анхны мэдээллийг оруулж байгаадаа сэтгэл өндөр байна. Энэ оны анхны мэдээлэл юм чинь Excel сонирхогчиддоо зориулаад нэг час хийсэн мэдээлэл оруулая гэж бодлоо. Тэгэхээр өнөөдрийн нийтлэл маань “Макро дуудагч” нэртэй нийтлэл юм. Энэхүү нийтлэлийг би энгийн хэрэглээ, жишээний хувьд бичсэн болно. Та бүхэн хүсвэл цааш нь өргөжүүлж, өөрийн Excel файл загварчлалдаа ашиглаж болох юм. Мэдээж та бүхэнд VBA мэдлэг шаардлагатай гэдийг сануулая.
Ерөнхийдөө та бүгд Макро дуудагч гэхээр MS Excel программын стандарт хэрэглүүр байдаг гэсэн ойлголт төрж байгаа байх. Үнэндээ тийм биш. Бид Макро дуудагчийг өөрсдөө бүтээнэ. Гэхдээ Excel программын стандарт хэрэглүүрийг ашиглах замаар бүтээнэ. Бидний одоо бичих гэж буй нийтлэл маань үүссэн Drop Down цэснээс утга сонгоход тухай утганд харгалзах макрог хэрхэн ажиллуулах тухай юм.
Нийтлэлийн агуулагыг доорх хэсэгт үзүүлэв. Үүнд:
Дээрх видео хэсэг үзүүлсэн макро дуудагчыг хийхийн тулд бид юуны өмнө Worksheet-н A1 нүдэнд Drop Down лист үүсгэж, листэнд Yellow, Red, Blue гэсэн 3 өнгийг зааж өгнө.
Дараагийн алхамд Sheet1 дээр дараах VBA кодыг оруулж өгнө. Sheet1-т VBA код оруулахын тулд Sheet1 дээр хулганын курсорыг авчиран буруу талын товч буюу хулганы баруун товчийг дарж, үүсэх цэснээс View code коммандыг өгнө. Энэ талаар доорх зурагт үзүүлэв. Үүнд:
Үүсэх Visual Editor цонхонд дараах VBA кодыг бичиж өгнө. Энэхүү VBA код нь Макро дуудагч кодчлол юм. Өөрөөр хэлбэл үүсгэсэн Drop Down листнээс сонгогдсон утгат харгалзах Макро дууддаг кодчлол.
Private Sub Worksheet_Change(ByVal Target As Range) If Not Intersect(Target, Range("A1")) Is Nothing Then Select Case Range("A1") Case "Yellow": macro1 Case "Red": macro2 Case "Blue": macro3 End Select End If End Sub
Дээрх VBA кодыг тайлбарлах нь илүүц ажил байх гэж би хувьдаа бодсон учраас нийтлэлээ цааш үргэлжлүүлье.
Зиа дараагийн алхам бол дуудагдах Макрог бичих явдал болно. Энэ нь манай жишээний хувьд маш энгийн. Бид шинээр Module үүсгэнэ. Үүссэн Module-д дараах Макронуудыг бичнэ. Үүнд:
Sub macro1() Range("D1").Interior.Color = 65535 End Sub Sub macro2() Range("D1").Interior.Color = 255 End Sub Sub macro3() Range("D1").Interior.Color = 16711680 End Sub
Энд Range(“D1”).Interior.Color = 65535 гэсэн код нь D1 нүдний өнгийг зааж байгаа кодчлол юм. Жишээлбэл 65535 гэдэг нь шар өнгөний код болно. Харин 255 гэдэг нь улаан өнгө, 16711680 гэдэг нь хөх өнгийг илэрхийлнэ. Доорх зурагт үзүүлэв.
Зиа ингээд ерөнхийдөө бидний загварчлалын ажил дууслаа. Одоо та энэхүү Макро дуудагчийг ажиллуулах л үлдлээ дээ. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх